© Ардчилсан нам. 2011-2024

Мөрийн хөтөлбөр

Үндсэн

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД
АРДЧИЛСАН НАМААС ДЭВШҮҮЛЖ БУЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР

БҮТЭН МОНГОЛ

БҮРЭН АРДЧИЛАЛ

9+90+900”

ЭРЧИМТ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ӨМНӨТГӨЛ

Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн намын хувьд,

АРДЧИЛСАН НАМ ӨНӨӨГИЙН ЭДИЙН ЗАСАГ, УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДАРААХ БАЙДЛААР ДҮГНЭЖ БАЙНА:

  • Эдийн засаг томорсон гэх ч иргэдийн орлого, худалдан авах чадвар нэмэгдээгүй;

  • Валютын нөөц нэмэгдсэн гэх боловч төгрөгийн ханш суларсан;

  • Монгол Улсын иргэн бүр 33.0 сая төгрөгийн өртэй болсон;

  • Туг хийсгэж, тууз хайчлаад томоохон бүтээн байгуулалт ганцыг ч хийгээгүй. Дарханы замыг дуусгаж чадаагүй;

  • Цахилгааны доголдол, шатахууны хомсдол тогтмол бий болж, эрчим хүчний асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх болсон;

  • Авлигын индексээр 180 улсаас 121 дүгээрт бичигдэж, 2015 оноос хойш 49 байраар ухарсан;

  • Монголчуудын 28.8 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 21.4 хувь нь ядуурлын шугамд ойр амьдрах болсон. Хүн амын талаас илүү хувь нь ядууралд өртсөн улс болж, дампуурлын ирмэгт тулсан;

  • Цар тахлын улмаас боловсролын хоцрогдол газар авч, энэ үзүүлэлтээр мөн л дэлхийд сүүл мушгих болсон;

  • Шударга шүүмжлэл хэлсэн хүн бүрийг баривчилж, хорьдог болсон;

  • Агаарын бохирдлын улмаас хорт хавдрын шалтгаант нас баралт эрс нэмэгдсэн.

ТИЙМ УЧРААС, 2016-2024 ОНЫГ БИД АЛДАГДСАН 8 ЖИЛ ХЭМЭЭН ДҮГНЭЖ БАЙНА.

Алдагдсан 8 жилийг дүгнэсний үр дүнд алдааг засч, Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжсөн, хуулийн засаглал, шударга ёс тогтсон, хүн бүр ажил, хөдөлмөр эрхлэн, орлого нь амьдрал ахуйд хүрэлцсэн, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдарсан хүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоохыг ЭРХЭМ ЗОРИЛГО болгож,

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал авах “БҮТЭН АРДЧИЛАЛ” аяныг бүсчилсэн хөгжлийн хэлбэрээр улс, орон даяар зохион байгуулж, аймаг, дүүргийн гишүүд, дэмжигчид, бүх намын хороо, иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас авсан саналуудыг үндэслэн,

Ардчилсан нам 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий БҮТЭН МОНГОЛ - БҮРЭН АРДЧИЛАЛ “9+90+900” Эрчимт хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж байна.

НЭГ. БҮТЭН МОНГОЛ
Монгол Улсад болон хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа салбар бүрийн иргэдэд чиглэсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
    1. ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД

      1. Баялаг бүтээгчдээ дэмжиж, монгол хүний орлогыг нэмэгдүүлнэ.

      2. “Өрх бүр баялаг бүтээгч” үндэсний хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлнэ.

      3. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн бүтээмж, ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжүүлнэ.

      4. Аж ахуй эрхлэх, үйлдвэрлэлийг дэмжихэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг урт хугацаанд тогтвортой, зарчимтай, ойлгомжтой байх эрх зүйн цогц шинэчлэл хийнэ.

      5. Худалдааны харилцааг зохицуулсан бие даасан хууль батлан хэрэгжүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлнэ.

      6. Иргэн, аж ахуйн нэгжийн төрөөс авах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

      7. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг баялаг бүтээгчдэд түлхүү хуваарилж, орлогын тэгш бус байдлыг арилгах замаар нийгмийн дундаж давхаргын хүрээг өргөжүүлнэ.

      8. Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт бизнес хөгжүүлэх төвөөр дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжинэ.

         

    2. ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ АЖИЛЛАГСАД: МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД БОЛОН БУСАД

      1. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ.

      2. Малчин өрх нь хүчин чадал өндөртэй техник, тоног төхөөрөмж ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

      3. Технологийн банк болон үйлдвэр технологийн паркуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулахыг дэмжинэ.

      4. Малчдын хамтын оролцоонд тулгуурлан бэлчээр нутгийн тогтвортой ашиглалтыг хангаж, доройтсон бэлчээрийн 30-аас доошгүй хувийг сэргээнэ.

      5. Хөдөөгийн малчин өрхийг дэмжин “малжуулах хөтөлбөр”-ийг орон даяар хэрэгжүүлнэ.

      6. Газар тариалангийн бүс нутагт услалтын системийн менежментийг боловсронгуй болгож, тариалан эрхлэгч, хүнсний ногоо тариалагчдыг бодлогоор дэмжинэ.

      7. Газар тариалангийн үйлдвэрлэлийн мэргэжлийн ажиллах хүчний хангамж, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      8. Мал эмнэлгийн байгууллагын санаачилгад үндэслэн “Малын эмчилгээ, сувилгааны төв”-ийг төв, суурин газраас зайтай, бэлчээрийн бүс нутагт малчдад ойрхон байгуулах санаачилгыг дэмжинэ.

      9. Малын эмч нарын ур чадварыг дэмжих замаар нэгж малд ногдох мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулна.

      10. CRISPR зэрэг генетикийн шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх стратеги боловсруулж, эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ.

         

    3. БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАГСАД

       

      1. 150,000 орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх замаар барилгын салбарт ажиллагсдыг бодлогоор дэмжинэ.

      2. Барилгын салбарт ажиллагсдын эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлийг бууруулна.

      3. Зохион байгуулалттай хөдөлмөр зуучийн үйлчилгээг дэмжиж, цагийн ажлын тогтолцоог урамшуулна.

         

    4. УУЛ УУРХАЙ БОЛОН ОЛБОРЛОХ САЛБАРТ АЖИЛЛАГСАД

      1. Эрдэс баялгийн түүхий эд боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд, хөнгөн, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн эрдэс баялгийн салбарт ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлнэ.

      2. Орос, Хятадыг холбосон авто зам, төмөр зам, хий дамжуулах хоолой, эрчим хүчний шугам, нефтийн хоолойн зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжиж, тухайн төслүүдэд монгол хүн түлхүү ажиллах боломжийг бүрдүүлнэ.

      3. Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд бэлтгэн дадлагажуулж, салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого баримтална.

         

    5. БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД

      1. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг төрийн албанд ороход нэмэлт оноо өгнө.

      2. Инженерийн цэргийн ангиудыг чадавхжуулж, батлан хамгаалах, улсын онц чухал объектуудын бүтээн байгуулалтад оролцуулна.

      3. Цэргийн нэгдсэн эмнэлэг, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг орчин үеийн тэргүүлэх зэргийн эмнэлэг болгож, гамшгийн үед дэлгэн ажиллах боломжтой явуулын болон хээрийн эмнэлгүүд буй болгоно.

      4. Батлан хамгаалах салбарт ажилладаг албан хаагчдын цол, цалин урамшууллыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

      5. Цэргээс тэтгэвэрт гарсан албан хаагчид шинээр ажил эрхлэх, өөр мэргэжлээр суралцахыг урамшуулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      6. Оюутан цэргийн тоог жил бүр үе шаттай нэмэгдүүлж, эмэгтэй оюутнуудыг авран хамгаалах, сувилахуйн чиглэлээр нэмж сургана.

      7. Иргэн, цэргийн харилцааны тухай хуулийг батлуулж, эх орноо батлан хамгаалах бэлэн байдлыг нэмэгдүүлнэ.

         

    6. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД

      1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх бизнес, төсөл, арга хэмжээний жагсаалтыг шинэчилж, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нийгмийн зорилтот бүлгийг харгалзан үздэг зарчмыг баримтална.

      2. Төрийн албанаас эрт тэтгэвэрт гарч буй иргэд жижиг, дунд, бичил бизнесийн салбарт ажиллах, баялаг бүтээх боломжийг бүрдүүлнэ.

      3. Мэргэшсэн нийтийн алба, иргэний оролцоот үнэлгээ, хариуцлагын тогтолцоо бүхий нийтийн үйлчилгээг бэхжүүлж, салбарын мэргэшсэн ажилтнуудыг улс төрөөс ангид, тогтвортой ажиллах эрх зүйн баталгааг бүрдүүлнэ.

      4. Төрийн тусгай албан хаагчдын ар гэрийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

      5. Төрийн албан хаагчийн цалин, урамшууллыг нэмэхдээ бага цалинтай хэсгийг эхэнд нэмэгдүүлэх зарчим баримталж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн хувьтай уялдуулна. Ингэхдээ нийтэд зарлахгүйгээр нэмэгдүүлэх зарчмыг баримтална.

      6. Бүх шатны төрийн албан хаагчдыг эрхэлдэг ажлынхаа чиглэлээр сурч боловсрохыг дэмжиж, жил бүр сургалтад хамруулна.

    7. СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН САЛБАРТ АЖИЛЛАГСАД

      1. Хүний нөөцийн чадавхи сул, үйл ажиллагаа нь зогсонги соёл, урлагийн байгууламжуудыг олон нийтийн болгож, хөгжүүлнэ.

      2. Чөлөөт өрсөлдөөний зарчимд нийцүүлэн мэргэжлийн соёл, урлагийн байгууллагуудад нэмэлт орлого олох боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

      3. Төрийн өмчийн оролцоо бүхий соёлын байгууллагуудад менежментийн шинэчлэл хийж, бие даасан байдлыг сайжруулна.

      4. Соёл, урлагийн зах зээлд зохиогчийн эрх, оюуны өмчийг хамгаалах чиглэлд шийдвэртэй арга хэмжээ авна.

      5. Мэргэжлийн урлагийн сургалтын байгууллага төгсөгч, дадлагажигчдад эзэмшсэн ур чадвараа хөгжүүлэх, уран бүтээлээ олны хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.

         

    8. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН

      1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусдын адил бизнес эрхлэх, сурч, хөдөлмөрлөх, бие даан амьдрахад нь туслах, сэргээн засах,

        нийгмийн харилцаанд ороход туслан дэмжих зэргээр тэдний хэрэгцээнд нийцсэн олон талт мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

      2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, нийгмийн үр дүнтэй оролцоог дэмжих, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчдыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

      4. Тусгай хэрэгцээт (хөгжлийн бэрхшээлтэй) иргэдтэй ажиллах мэргэжилтэн, дохионы хэлний орчуулагч, тусгай сургуулийн багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх төлөвлөгөөт арга хэмжээ авч, нийгмийн баталгааг нь эрс дээшлүүлнэ.

      5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан сэргээн засах, хөгжлийн цогцолбор төвүүдийг нийслэл, орон нутагт байгуулна.

      6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлсэн үйлчилгээнд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг болно.

      7. Эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан дэд бүтэц, орчин бий болгоно.

      8. Үйлчилгээний газар, шинээр баригдаж байгаа барилга байгууламж, явган хүний зам, гэрлэн дохиог хөгжлийн бэрхшээлтэй хүн чөлөөтэй зорчих олон улсын стандартын шаардлагад нийцүүлж өөрчилнө.

      9. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тогтмол орлого олох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

    9. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН НАСНЫ ХҮҮХДҮҮД

      1. Хүүхэд хөгжлийн чиглэлээрх байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      2. Цэцэрлэг, сургуулийн нэг ангийн хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байх стандарт хэрэгжүүлнэ.

      3. Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

      4. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар дүүрэг бүрт бага насны хүүхэд нэг км радиус дотор цэцэрлэг, сургуульдаа хүрэх боломжийг бүрдүүлнэ.

      5. Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх замаар хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулна.

      6. Өрх, суманд үзүүлэх 0-5 насны хүүхдийн тусламж, үйлчилгээг чанаржуулах, хүртээмжийг сайжруулах, хөхөөр хооллолтыг дэмжих “эрүүл, чийрэг хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

         

    10. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД

      1. Хүүхдийг цахим халдлагаас хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      2. Сургуулийн автобусаар үйлчилж, хүүхэд сургуульдаа аюулгүй ирж, буцах нөхцөлийг бүрдүүлнэ.

      3. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын “цөм” хөтөлбөрийг үргэлжлүүлж, төр, орон нутаг, иргэний нийгмийн байгууллага, гэр бүлийн оролцоог өргөжүүлнэ.

      4. Дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ.

      5. Хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран, тогтмол хэрэгжүүлнэ.

      6. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, тэдний санаа бодлыг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд тусгах зорилгоор насны онцлогт тохирсон нийгмийн үйл ажиллагаанд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг дэмжинэ.

      7. Хүүхдэд тулгарч буй дээрэлхэх, үе тэнгийнхэний дарамт, шахалт болон эрүүл мэнд, сэтгэцийн бусад сорилт, бэрхшээлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ.

      8. Хүүхдийг цахим дарамт, мөлжлөг, зохисгүй контент зэрэг цахим гэмт хэрэг, аюулаас хамгаалах үйл ажиллагаа, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулна.

         

    11. ОЮУТАН

      1. Оюутны сургалтын зээлийн тогтолцоог сайжруулна.

      2. Оюутан, сурагчид зайнаас дэлхийн шилдэг сургуулиудад сонгосон мэргэжлээрээ суралцах эрх зүйн орчин, техникийн болон санхүүгийн тогтолцоог бүрдүүлнэ.

      3. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах оюутны идэвхи, санаачилгыг дэмжиж ажиллана.

      4. Гадаадад суралцаж, ажиллаж байгаа болон эх орондоо эргэн ирж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      5. Мэргэжлийн боловсролын сургуулиудад хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн нарийн мэргэжлийн шинэ ангиуд нээж, сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ.

      6. Оюутан, сурагчдыг сургалтын төлбөрийн гэнэтийн өсөлтөөс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      7. Инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

      8. Иргэд ажиллангаа суралцах, суралцангаа хөдөлмөр эрхлэх хөтөлбөр хэрэгжүүлж, 7 хоногийн цалингийн системийн зарчмаар төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ.

      9. Дэлхийн томоохон их сургуулийн хөтөлбөрөөр академик англи хэлийг богино хугацаанд эрчимтэй сургах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

         

    12. ЗАЛУУЧУУД

       

      1. Залуучуудын хөгжлийн бодлогын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бие даасан институт байгуулна.

      2. Залуучуудын хөгжлийн “Сommunity center” байгуулж, чөлөөт цагаа өнгөрөөх, хамтдаа хөгжих, суралцах орчныг бүрдүүлнэ.

      3. Залуучууд боловсрол эзэмшихэд туслах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлэг олгож буй аж ахуйн нэгж, хувь хүнийг урамшуулах, дотоодын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

      4. Орон нутагт ажиллаж буй залуучуудыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      5. Монголын цахиурын хөндий буюу технологийн шийдэл ашиглаж, нийгэмд тулгамдсан хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэж буй хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ.

      6. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, илүү үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулна.

    13. ЗАЛУУ ГЭР БҮЛ

      1. Гэр бүлийн гишүүн бүрт гэр бүлийн боловсрол олгох “Монгол гэр бүл” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      2. Ажил, хөдөлмөр эрхлэх, санхүү, бизнесээ өргөжүүлэх, амьдрах орчноо хамтдаа сайжруулах мэдлэг, ур чадварын сургалт, зөвлөмжөөр хангагдах боломжийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.

      3. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарч, цэцэрлэгийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх бодлогыг шинэчлэн, хүүхдийг гэр бүлийнхээ орчинд эцэг, эхтэйгээ хамт хүмүүжин төлөвших хөтөлбөр, заах аргыг хөгжүүлнэ.

         

    14. АХМАДУУД

      1. Ахмадын асрамжийн төвлөрсөн үйлчилгээг төрөлжүүлж, одоо байгаа асрамжийн үйлчилгээний үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлнэ.

      2. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар алслагдсан бүс нутагт дутагдалтай мэргэжилтнүүдийг бүрдүүлэх “Ахмад мэргэжилтний алба” ажиллуулах санаачилга, хөдөлгөөн өрнүүлнэ.

      3. Ахмадын коллеж, сургалтын төв байгуулж, дахин ур чадваржуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      4. Ахмадын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулна.

      5. Нийгмийн хамгааллын хүрээнд олгодог тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж, индексжүүлэн нэмэгдүүлнэ.

      6. Хамтын тэтгэврийн тухай хуулийг сэргээж, мөрдүүлнө.

      7. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоор тодорхойлсон олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлнэ. Тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд нь хүрэлцэхүйц хэмжээнд хүргэнэ.

      8. Ахмад настанд зориулсан бүсчилсэн сэргээн засах, эмчилгээ, сувилгааны цогцолбор төвүүдийг аймаг, нийслэлд байгуулж, хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

      9. Тэтгэврийг цалингийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулах бодлого баримтална.

         

    15. ӨРХ ТОЛГОЙЛСОН ИРГЭД: ЭХ, ЭЦЭГ

      1. Өрх толгойлсон эх, эсвэл эцэгт хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эргэн төлөгдөх нөхцөл бүхий тэтгэлэг олгох тогтолцоо, богиносгосон ажлын цагийн хуваарийг мөрдөх боломж бүрдүүлнэ.

      2. Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд хүүхдээ асран хамгаалж байгаа 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хүүхдээ өсгөсөн жилийн үнэлэмжийг шинэчлэн тогтооно.

         

    16. ГАДААДАД СУРЧ, АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭД

      1. Гадаад улсад амьдардаг Монгол Улсын иргэдийг ипотекийн зээлд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      2. Гадаадад хөдөлмөр эрхэлдэг иргэдийн нийгмийн даатгалын тасалдлыг нөхөн төлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      3. Гадаадад байгаа монгол гэр бүл, монгол хүүхдүүд, оюутан залуусын хамтын ажиллагаа, нөхөрлөлийн платформыг хөгжүүлэх санаачилгыг дэмжинэ.

      4. Гадаадад суралцаж, ажиллаж байгаа болон эх орондоо эргэн ирж буй залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      5. Гадаад улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулна.

      6. Гадаадад оршин суугаа иргэдийн цахим мэдээллийн сан үүсгэж, эх орондоо буцаж ирэхэд нь туслах, чиглүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      7. Гадаадад оршин суугаа хүүхдүүдийн төрөлх монгол хэлний боловсролыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, цахим орчинд давхар суралцах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      8. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн мэргэшсэн байдлыг харгалзан өөрийн туршлага, шинэ мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

      9. Гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газрын үйл ажиллагааг сайжруулж, иргэдийн гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажиллагааг сайжруулна.

         

    17. ОРОН СУУЦ, ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ ИРГЭД

      1. Хот, хөдөөгийн болон гэр хорооллын иргэдийг хувийн орон сууцтай болгох чиглэлээр хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллана.

      2. Иргэд өөрийн өмчилж авсан хашааны газар дээр айл, хөрш, гудамжаараа нэгдэн төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууц болгон дахин төлөвлөх ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.

      3. Дугуйн болон явган алхалтын замын сүлжээг нэмэгдүүлж, мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэнэ.

      4. Авто замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, зогсоолын хүрэлцээг шийднэ.

      5. Нийслэлийн зарим гудамжийг явган хүнд зориулсан худалдаа, үйлчилгээний “авто машингүй гудамж” болгоно.

      6. Орчноо ногооруулсан иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бий болгоно.

    18. ТӨМӨР ЗАМЧИД

      1. Төмөр замын салбарт ажиллаж байгаа боловсон хүчнийг дэмжих бодлого баримтална.

      2. Төмөр замын бүтээн байгуулалтад Монголын төмөр замчдын оролцоог хууль, эрх зүйн түвшинд баталгаажуулна.

      3. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд барьж байгуулах төмөр замын барилга, байгууламжийн ажилд дотоодын хүний нөөцөд тулгуурлан ажиллуулах бодлого баримтална.

         

    19. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ АЖИЛЛАГСАД

      1. Орон нутгийн иргэдийн амьдралд эергээр нөлөөлөх, жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлэх аялал жуулчлалын дэд бүтцэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

      2. Аялал жуулчлалын салбарын ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлнэ.

      3. Нисэх онгоцны буудлаас жуулчдын очих гол цэгүүдэд хүрэх нийтийн тээврийн болон тусгай автобусны хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулна.

ХОЁР. СЭРСЭН МОНГОЛ
XXI зууны өрсөлдөх чадвар бүхий шинэ монгол хүнийг бий болгохуйц, монгол хүний төрөлхийн давуу талд түшиглэсэн боловсролын монгол загварыг бүтээнэ.
    1. ЦОГЦ БОЛОВСРОЛ

      XXI зууны өрсөлдөх чадвар бүхий шинэ монгол хүнийг бий болгохуйц, монгол хүний төрөлхийн давуу талд түшиглэсэн боловсролын монгол загварыг бүтээнэ.

       

      Боловсролын монгол загвар нь дэлхийн боловсролын шилдэг практик, нотлогдсон сайн туршлагуудыг өөрийн онцлог, давуу талуудаар цааш баяжуулан хөгжүүлсэн, одоо хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх суурь реформын шинжтэй, ирээдүйн сорилтуудыг давахуйц, хангалуун сайхан амьдрах эрхийг баталгаажуулсан, ардчиллын үнэт зүйлс, үндэсний өв уламжлалыг агуулсан байна.

       

      Дэлхийд гайхагдахуйц боловсролын монгол загварын тойм зураг, бүдүүвч схемийг боловсруулж, иргэд, олон нийтэд сурталчлан ойлгуулж, төрийн бодлого болгох нь Ардчилсан намын боловсролын талаар хэрэгжүүлэх гол зорилт байх болно.

      1. Боловсролын их шилжилт ба хүртээмж

         

        1. Бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг боловсролын их шилжилттэй уялдуулж, монгол хүүхдийн чадварыг бүрэн дайчлах, өсгөн нэмэгдүүлэхүйц “Боловсрол 4.0 ба суралцахуйд суурилсан сургалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ.

        2. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр нь суралцагч бүрийн мөн чанар, суралцах онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцсэн, тохируулах боломжтой байна.

        3. Цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлж, боловсролын сургалтын байгууллагууд сургалтыг танхим ба цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ.

        4. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ.

        5. Хараат бус, мэргэжлийн, хөндлөнгийн үнэлгээний үндэсний байгууллагыг бий болгож, боловсролд оролцогч бүх талуудын нөлөөллөөс ангид чанарын үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлнэ.

        6. Бүх шатны боловсролын байгууллага, багш болон суралцагчдын үнэлгээг бодит болгож, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ сурлагын чанарт хяналт тавих, 2-оос доошгүй олон улсын хөтөлбөрийн үнэлгээнд хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        7. Суралцагчдын суралцах явцын их өгөгдлийн сан үүсгэж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй хяналт- шинжилгээ хийх замаар уян хатан, тасралтгүй өөрчлөлт, сайжруулалттай сургалтын систем бий болгоно.

        8. Насан туршийн суралцахуйг дэмжих зорилгоор их, дээд сургуулиуд богино хугацааны сертификатын, микро кредитын сургалтыг танхим болон цахимаар зохион байгуулж, иргэн бүрийн насан туршдаа суралцахуйн хэрэгцээ, шаардлагыг дэмжинэ.

        9. Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох, цахимын багшийг сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ.

        10. Ахисан түвшний хөтөлбөрүүдэд шилдэг судлаач, эрдэмтэдийг төвлөрүүлэх хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, их, дээд сургуулийн багшийг “судлаач багш” болгон хөгжүүлэхэд шаардагдах асуудлыг иж бүрнээр нь шийднэ.

        11. Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэдийг татах, гадаадын их сургуулиудын эрдэмтэн, багш нарыг танхим болон цахим сургалтад урьж ажиллуулан, сайн туршлагаас суралцах боломжийг бүрдүүлнэ.

        12. Ерөнхий боловсролын сургалтын гол зорилго нь эх оронч монгол хүнийг бэлтгэх явдал хэмээн үзэж, монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн цагийг нэмж, чанаржуулна.

        13. Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг эх оронч, шинжлэх ухаанч, амьдрах чадвартай монгол хүн бэлтгэх шаардлагад нийцүүлэн шинэчилнэ.

        14. Эрүүл амьдралын үндэс нь эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал хэвшил хэмээн үзэж, эрүүл мэнд, эрүүл ахуйн хичээлийг нэмж оруулна.

        15. Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, одоо байгаа олон улсын түвшнээс 20 байраар урагшлуулна.

        16. Амьдрах чадварыг чухалчлан сургуулиудын материаллаг бааз, сургалтын арга технологийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

        17. Цахим орчинтой харилцах, цахим орчинд ажиллах чадвар эзэмшүүлэх боловсролыг дэмжинэ.

        18. Зайны сургалтыг хөгжүүлнэ. Зайны цахим сургалтаар ерөнхий болон дээд боловсрол эзэмших боломжийг хуульчлан хэрэгжүүлнэ.

      2. Сургуулийн өмнөх боловсрол

        1. Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, хүүхэд бүрт тохирох шаардлагатай сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг болно.

        2. Хүүхэд харах үйлчилгээг хуульчлан баталгаажуулна.

        3. Хүүхэд бүрийг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, Монгол орныхоо байгаль, түүх, үндэсний хэл, соёл, уламжлалаар бахархдаг хүмүүжил олгох хөтөлбөрийг сэргээн сайжруулж, үргэлжлүүлнэ.

        4. Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байх нөхцөлийг бүрдүүлж, удирдах албан тушаалтныг чөлөөлөх, томилох асуудалд аймаг, дүүргийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн “боловсролын зөвлөл”-ийн саналыг харгалздаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      3. Бага, дунд боловсрол

         

        1. Малчин өрхийн бага ангийн хүүхдийг багийн бага сургууль болон гэрээр хослон сургах “гэрт ойр” тогтолцоо нэвтрүүлнэ.

        2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтын хугацааг хот, орон нутагт ялгаатай байдлаар уртасгах зохицуулалт хийнэ.

        3. Хичээлээс гадуурх сургалт, дугуйлангийн хамрагдалтыг 75 хувьд хүргэж, суралцагчийн сонирхол, чадварыг нээн хөгжүүлэх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөтгөнө.

        4. Билиг авьяасыг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

        5. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг 50 хувиар бууруулна.

        6. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт заавал судлан үзэх хичээлийн тоог 10-аас дээшгүй болгож, сонгон судлах хичээлүүдийн тоог нэмнэ.

        7. Суралцагчдад хичээлээр дамжуулан суралцахуйд сургах, амьдрах ур чадварт бэлтгэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

        8. Хот болон хөдөө орон нутаг, төр болон хувийн өмчит сургуульд суралцагсдын дундаж онооны зөрүүг үе шаттай бууруулах “Боловсролын чанарын ялгааг арилгах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

        9. Хамгийн сайн цэцэрлэг, сургууль бол гэрт ойр сургууль, цэцэрлэг хэмээн үзэж, хот төлөвлөлтийн үндсэн зарчим болгоно.

      4. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв

         

        1. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн мэргэшлийн зэрэг олгох чиглэлүүдийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэнэ.

        2. Мэргэжлийн боловсролын сургуулиудад хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн нарийн мэргэжлийн шинэ ангиудыг нээж, сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ.

        3. Техник мэргэжлийн боловсрол олгох сургалтыг чанаржуулж, монгол хэл, түүх соёл, англи хэлний сургалтаар баяжуулна.

      5. Дээд боловсрол

         

        1. Гадаад улсын их, дээд сургуульд суралцах оюутны тоог үе шаттай нэмэгдүүлнэ.

        2. Их сургууль - аж үйлдвэрийн түншлэлийг дэмжиж, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагааг бодит болгоно. Их сургууль, судалгааны байгууллага болон бизнесийн байгууллагууд хамтран нийгэмд тулгарч буй асуудлыг шийдэх зорилготой салбар дундын хөтөлбөр боловсруулж, нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

        3. Төрийн өмчит их сургуулиуд улс төрөөс хэт хамааралтай байдлыг халж, бие даасан байдлыг баталгаажуулах хамтын засаглалын тогтолцоог нэвтрүүлнэ. Удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн эзлэх хувийг 60 хувьд хүргэж, төрийн өмчит их сургуулиуд сургалтын төлбөр, дотоод санхүүжилт, менежментээ өөрсдөө удирдах тогтолцоог бүрдүүлнэ.

        4. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн өрсөлдөөнийг нээлттэй болгож, зөвхөн нэг сургуульд тодорхой мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүхий давуу байдлыг өөрчилнө.

        5. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлнэ.

        6. Их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, R&D чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, ДНБ-ний 1.0 хувийг судалгаанд зарцуулдаг болно.

        7. Их, дээд сургуулийн академик эрх чөлөө, судалгааны санхүүжилт, улс төрөөс хараат бус байдлыг баталгаажуулна.

        8. Улаанбаатар хотод байгаа дээд боловсролын байгууллагуудын байршлыг хэвээр үлдээж, харин шинээр байгуулагдах бүсийн төв, бусад хотуудад олон улсын боловсролын шинэ үүсгэл санаачилгыг бодлогоор дэмжинэ.

        9. Их, дээд сургуулиудыг судалгааны байгууллага болгох чиглэлээр ажиллана. Шинжлэх ухааныг төрөөс дэмжих хүрээнд үйлдвэрлэл, бизнестэй уялдсан судалгаа, шинжилгээний тогтолцоог дэмжинэ.

        10. Насан туршийн боловсролыг дэмжиж, хоёр, гурав дахь мэргэжил эзэмшихийг дэмжинэ. Их, дээд болон техник мэргэжлийн сургуулиудад хос мэргэжил эзэмших хөтөлбөрүүдийг дэмжинэ. Англи хэлний боловсролыг бодлогоор дэмжинэ.

        11. Боловсролын салбарын төрийн өмчит их, дээд сургуулиудын менежментийн тогтолцоог өөрчилж, судалгааны лабораториудын техник хэрэгсэл, технологийг шинэчилнэ. Бизнесийн салбарын өсөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацийг дэмжихэд шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа, туршилтыг чиглүүлж, хөгжүүлнэ.

        12. Их, дээд сургууль төгссөн залуучуудыг ажиллах орчинд бэлтгэх сургалтыг бодлогоор дэмжинэ.

        13. Оюутан, сурагчдыг сургалтын төлбөрийн гэнэтийн өсөлтөөс хамгаалах эрх зүйн боломж бүрдүүлнэ.

           

      6. Багшийн мэргэжлийн хөгжил

         

        1. Багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.

        2. Багшийн мэргэжлийн хөгжлийн замчлалыг тодорхойлж, карьер хөгжлийг дэмжих бодлого, багшийн мэргэжлийн хөгжил, цалингийн системийн уялдааг бий болгоно.

        3. Багшийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор боловсролын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, гэрийн даалгавар болон үнэлгээг бүрэн автоматжуулна.

        4. Багшийн үндсэн ажил буюу суралцах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шаардлагагүй бусад ажлыг эрс багасгана. Багшийн уян хатан цагаар ажиллах боломжийг хөдөлмөрийн хуульд тусгана.

        5. Багш, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлыг олон улсад таниулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургуулийн 1,000 багшийн “академик англи хэл”-ний сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

        6. Багш нарыг дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, сайн туршлагыг судлахад бүх талаар дэмжиж ажиллана.

        7. Багшийн нэр хүнд, аюулгүй ажиллах орчныг баталгаажуулах бодлого баримталж, багш, боловсролын байгууллагын удирдах ажилтныг олон улсын түвшинд тусгайлан бэлтгэнэ.

        8. Оюуны өмчийн эрхийн баталгаажуулалтыг олон улсын түвшинд хүргэнэ.

        9. Багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дундаж хэмжээнд хүргэхдээ мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.

        10. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын чадавхийг бэхжүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварыг тухай бүрт дээшлүүлэх, давтан сургахад улсын төсвийн санхүүжилтийг чиглүүлнэ. “Шинэ багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

        11. Эцэг, эх, асран хамгаалагчид багшаа сонгох боломжийг олгож, хувьсах зардлыг санхүүжүүлэх тогтолцоонд шинэчлэл хийнэ.

        12. Багш нарын цахим боловсролын ур чадварыг сайжруулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

        13. Бага ангийн багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг эрс сайжруулна.

        14. Багшийн мэргэжлийн ур чадвар, нэр хүнд, ёс зүйд тавигдах шалгуурыг боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог сайжруулна.

        15. Багш, суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын цахим лаборатори, видео хичээл, е-сурах бичиг, онлайн сургалт, виртуал орчин бүхий сургалтын нээлттэй тогтолцоог дэмжинэ.

           

      7. Шинжлэх ухаан

         

        1. Шинжлэх ухааны удирдлагын хуучирсан бүтцийг орчин үеийн менежментэд нийцүүлнэ.

        2. Судалгаанд хөрөнгө оруулах төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий адилтгах санхүүжилт (Matching fund)-ийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

        3. Эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг шинээр бий болгож, дотоодын бүх эрдэм шинжилгээний ажлыг нэг платформоос үзэх боломжийг бүрдүүлнэ.

        4. Эрдэм шинжилгээ, судалгааны лабораториудыг нэгдсэн удирдлагын системд оруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

        5. Шинжлэх ухааны салбараар мэргэжлийн нийгэмлэгүүдийг хөгжүүлж, тухайн салбарын эрдэмтэн, судлаач багш нарыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

        6. Эдийн засгийн тэргүүлэх салбарт дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, нутагшуулсан аж ахуйн нэгжийг гааль, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.

        7. Шинжлэх ухааны салбарт хөндлөнгийн экспертийн үнэлгээг нэвтрүүлж, салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хараат бус, нээлттэй болгоно.

        8. Хувийн хэвшлийн судалгаа, хөгжүүлэлт болон инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжинэ.

        9. Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэл, стратегийн түнш байгууллагыг тодорхойлон, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

           

    2. ЭРҮҮЛ МЭНД – ЭРХЭМ БАЯЛАГ

      Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны үндсийг бүрдүүлэх хүний нөөц, эм, оношлуур, тоног төхөөрөмж, эмнэлзүйн удирдамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, технологи, мэдээллийн систем, удирдлага, зохион байгуулалт, менежмент, санхүүжилт бүх түвшинд уялдаагүйгээс гадна иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сайжруулахад бүрэн нийцэхгүй байгаагаас шалтгаалан тулгамдсан олон асуудлууд үүсээд байна.

       

      Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, нас баралт болон эх, нярайн эндэгдлийг бууруулж, бүх нийтийн эрүүл мэндийн нэгдсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэдийг эрүүл байлгах шинэчлэл хийхдээ өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэхэд болон эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад түлхүү анхаарч ажиллана.

      Эмнэлгүүдийг гүйцэтгэлд нь үндэслэн бие даалгаж, чанар, үр дүнг дээшлүүлнэ. Иргэд болон мэргэжлийн шинжээчдийг мэдээллээр ханган шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулна. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын гүйцэтгэлийг сайжруулж, даатгуулагчдын өмнө үүрэх хариуцлага, үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох замаар даатгуулагчдын сэтгэл ханамжийг сайжруулна.

       

      1. Нийгмийн эрүүл мэнд

         

        1. Сэргийлж болох болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөл, нас баралтыг 35 хувиар бууруулж, урьдчилан сэргийлнэ.

        2. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчнийг 30 хувиар бууруулна.

        3. Амиа хорлолтын гол шалтгаан болох сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эмгэг өвчнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хяналтын тогтолцоог шинэчилнэ. Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих платформуудыг нэвтрүүлнэ.

        4. Хуурамч, чанаргүй хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог сайжруулан транс тос, сахар, далд давсны хэмжээг бууруулна.

          Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнийг хязгаарлах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        5. Гэмтэл, ослыг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, нийт нас баралтын хэмжээг эрс бууруулна.

        6. Хар тугалга болон бусад хортой нэгдэл агуулсан импортын ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон барилгын материалд тавигдах хяналтыг сайжруулж, нэгдсэн стандарттай болгоно.

        7. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл аж төрөх дадлыг хэвшүүлнэ.

        8. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

        9. Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж, КОВИД-ын дараах эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг цогц аргаар шийдвэрлэх бодлого баримтална.

      2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

         

        1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн бие даасан байдал, засаглалыг боловсронгуй болгоно.

        2. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон үндэсний хөтөлбөр, эмнэлзүйн заавар, журам, стандартуудыг өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангуулна.

        3. Яаралтай, түргэн тусламжийн үйлчилгээг тэлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлэх замаар иргэдэд ойр болгоно.

        4. Нас баралтыг бууруулах зорилгоор жендэрт суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн эрчүүдийн нас баралтыг 50 хувиар бууруулна.

        5. Эмнэлгийн зарим барилга байгууламжийг дуудлага худалдаанд оруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

        6. Явуулын эмнэлгийн тоог нэмэгдүүлж чанаржуулахад анхаарч, өрх, сум, багийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

        7. Орчин үеийн хиймэл оюун ухаан, хүний бүтэн генийг тайлж унших технологи, био-протез, сахар хэмжигч наалт, робот мэс заслын систем болон бусад дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх шаталсан бодлого боловсруулж, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ.

        8. Монгол хүний дундаж наслалтыг “80+” хүргэх стратеги боловсруулна.

      3. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал

         

        1. Эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний хяналттай холбоотой хууль, эрх зүйн тогтолцоог шинэчилж, эмийн үнэ, чанар, зохистой хэрэглээ, хүртээмжийн бодлогын хэрэгжилтийг шинэ түвшинд гаргана.

        2. Үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, нэн шаардлагатай болон түгээмэл эм, эмнэлгийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэнэ.

      4. Чадамжтай мэргэжилтэн

         

        1. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тухай, Эмнэлгийн мэргэжилтний гэм буруутай үйлдлээс үүссэн хохирлыг барагдуулах тухай, Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай зэрэг хуулийн төслүүдийг шинээр боловсруулж, батлуулна.

        2. Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт, урамшуулал, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог шинээр бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг үйлчлүүлэгчдийн оролцоотой, ил тод, шударга болгоно.

        3. Эмч нарын ажил, үйлчилгээний мэдээллийн санг бий болгож, ил тод, шударга, өрсөлдөөнд суурилсан тусламж, үйлчилгээг нэвтрүүлнэ. 38 төрлийн программыг нэгтгэж, давхардлыг арилгана.

        4. Өрх, сумын эрүүл мэндийн төвд ажиллах эмчийг бодлогоор дэмжиж, тоог нэмэгдүүлнэ.

        5. Анагаах ухааны чиглэлээр боловсрол олгодог их, дээд сургуулиудын үйл ажиллагаанд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтын ажиллагааг сайжруулна.

        6. Эмнэлгийн мэргэжилтний цалин, урамшуулал, хангамжийг ажлын ачаалал, мэргэжлийн онцлог, орон нутгийн алслалттай уялдуулан нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        7. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд резидэнт эмч нарын оролцоог нэмэгдүүлж, цалинг ажлын гүйцэтгэлтэй уялдуулна.

           

      5. Цахим эмнэлэг

         

        1. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулж, мэдээллийн нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэнэ.

        2. Алсын зайн оношилгоо, үйлчилгээ (телемедицин)-г шинэ түвшинд гаргаж, хөгжүүлнэ.

        3. Эрүүл мэндийн даатгалын цахим технологийг нэвтрүүлж, өвчтөнд эмнэлгээ сонгох эрхийг олгоно.

      6. Эрүүл мэндийн оновчтой санхүүжилт

         

        1. Оношийн хамааралтай 708 бүлэгт суурилсан санхүүжилтийн тогтолцоог эрс сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана.

        2. Эрүүл мэндийн даатгалын стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх бодлого баримталж, иргэн бүр хяналт тавих цахим системийг бий болгоно.

        3. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн өртгийг тооцож, эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулна.

        4. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ.

        5. Хүүхдийн шинжилгээ, эмчилгээ болон шүдний өвчлөл, согог гажиг, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн санхүүжүүлнэ.

        6. Төрийн эмнэлгийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн эмнэлгээр, гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      7. Монголын уламжлалт анагаах ухаан

         

        1. Уламжлалт анагаах ухааны өв санд тулгуурлан дэлхийд өрсөлдөх эрүүл мэндийн бүтээгдэхүүн бий болгож, экспортод гаргана.

        2. Уламжлалт анагаах ухааны анхан шатны эрүүл мэндийн болон нийтийн эрүүл мэндийн салбарт эзлэх хувийг нэмэгдүүлнэ.

        3. Уламжлалт анагаах ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж, уг салбарыг дэлхийд таниулна.

    3. БИЗНЕС, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

      Бизнес, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, дундаж давхаргын эгнээг тэлнэ.

       

      1. Ажилгүйдлийн түвшинг 5 хувиас бага түвшинд байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ.

      2. Цалин хөлсийг ажлын байранд өнгөрүүлсэн хугацаагаар бус ажлын үр дүнгээр тооцдог аргачлалыг нэвтрүүлнэ.

      3. Хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэрийг хангах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

      4. Хөдөлмөрийн нөөцийн үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний бүтээмжийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

      5. Мэргэшсэн ажилтны баталгаажуулалтын үндэсний тогтолцоог бий болгож, хөгжүүлнэ.

      6. Цагаар ажиллах, гэрээр ажиллах, зайнаас ажиллуулах, сүлжээний маркетинг бүхий бараа, үйлчилгээний борлуулалт хийх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийг дэмжих замаар эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

      7. Ажил олгогчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг бүрэн хангах мэргэжилтэн бэлтгэх нөхцөлийг бүрдүүлнэ.

      8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого, зохицуулалтыг харилцан уялдуулсан ослын даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ.

      9. Инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжинэ. Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлнэ.

      10. Ажил хайгчдыг ажлын байранд нийцүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник, технологи ашиглана.

      11. Хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулж, ясли, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      12. Асрахуйн эдийн засгийг бодлогын түвшинд тодорхойлсон хөдөлмөрийг үнэлэх үнэлгээний арга зүйг нэвтрүүлж, үндэсний тооцооны системд тусгана.

      13. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутган тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.

ГУРАВ. ӨМЧТЭЙ МОНГОЛ
Монгол хүн өмчтэй байх, өмчдөө бүрэн эрхт эзэн нь байх нөхцөлийг бүрдүүлнэ.
    1. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН

      1. Хүний заяагдмал эрхийг хамгаалах, иргэдэд хүний эрхийн талаар ойлголт өгөх, сурталчлан таниулах үйл ажиллагааг дэмжинэ.

      2. Хувь хүний нууц, халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор гэрийн хаяг, регистрийн дугаар, гэр бүлийн байдал зэрэг хувийн мэдээллийг хэзээ, хэнд, хэрхэн олгохыг хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд хувь хүн өөрөө сонгох эрхийг бүрдүүлж, энэ төрлийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, задруулахаар сүрдүүлэхээс хамгаалах эрх зүйн орчныг бий болгоно.

      3. Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө хорьж, цагддаггүй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      4. Олон нийтийн сүлжээнд иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтоохгүй байх төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

      5. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

         

    2. ӨМЧТЭЙ МОНГОЛ ХҮН

       

      1. Монгол хүн өмчтэй байх, өмчдөө бүрэн эрхт эзэн нь байх нөхцөлийг сайжруулж, хуулиар баталгаажуулна.

      2. Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

      3. Хувь хүн, өрх гэр баялаг бүтээх талбарт хамтран ажиллагсдын ашиг сонирхлын нийтлэг харилцаанд төрийн оролцоо, дарамт, шахалтыг хязгаарлана.

      4. Хэрэглэгчийн эрх ашгийг хангах зорилгоор эдийн засгийн оролцоотой, хүртээмжтэй өсөлтийг дэмжсэн бодлого, татварын болон тарифын зохицуулалт, хувь хүний санаачилга, бизнес эрхлэх боломж, нийгмийн хариуцлагатай аж ахуй эрхлэлт, бие даасан зохицуулалтыг дэмжиж, хөгжүүлнэ.

      5. Өмчийн эрхийг баталгаажуулж, хувийн өмчийг хамгаалахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

         

    3. ХАРИУЦЛАГАТАЙ МОНГОЛ ХҮН ХӨТӨЛБӨР

      1. “Хариуцлагатай монгол хүн” хөгжлийн хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрт дараах хариуцлагын үзүүлэлтүүдийг тусган хэрэгжүүлнэ:

        • Нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд, тухайлбал улс төрийн сонгуульд идэвхтэй оролцох, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах;

        • Байгаль орчинд ээлтэй хандах, жам ёсоор нь хадгалах, сэргээх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, байгалийн нөөц, ялангуяа цэвэр усны нөөцөд ариг гамтай хандагч байх;

        • Олон талын мэдээлэлд дүн шинжилгээ хийж чаддаг, бодит мэдээлэл, баримт нотолгоонд тулгуурласан дүгнэлт гаргах чадвартай байх;

        • Ардчилал, улс төр, засаглалын хөгжил, түүхийн мэдлэгээр өөрийгөө баяжуулах, насан туршдаа сурч боловсрох, иргэний боловсролоор өөрийгөө хөгжүүлэгч байх;

        • Ардчиллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бүх шатны сонгуульд саналаа өгөх, Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан саналаа илэрхийлдэг байх.

           

    4. АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН ХӨТӨЛБӨР

      1. Кибер халдлагатай тэмцэх, иргэний цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тусгай бодлого хэрэгжүүлнэ.

      2. Гамшиг, аюулаас хамгаалах үндэсний бүтэц бий болгож, үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын болон орон нутгийн иргэдийн хамтын тогтолцоотой болгоно.

      3. Улаанбаатар хотын эрсдэл бүхий газрууд, автобусны буудлуудыг камержуулж, цагдаагийн байгууллагатай шууд, хялбар байдлаар холбогдох тоноглол хийсэн “ногоон бүс” буюу аюулгүй бүс бий болгох ажлыг дэмжинэ.

      4. Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь камержуулалтын ажлыг суурилуулах журам, эрх зүйн баримт бичгийг боловсруулахад хувь хүний нууцыг хадгалахтай холбоотой асуудлыг анхаарна. “Манаачийг манах” буюу мэдээллийн дататай ажиллаж буй эрх бүхий албан тушаалтныг хянах технологийн шийдлийг нэвтрүүлнэ.

      5. Авлигын эсрэг шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      6. Хувь хүний орон байрны халдашгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчныг бий болгоно.

ДӨРӨВ. БҮТЭЭЛЧ МОНГОЛ
Худалдаа, аж үйлдвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэр, тээвэр, хоол хүнс, мэдээлэл харилцаа, санхүү, даатгал, нийгмийн хамгаалал, соёл, урлаг, аялал жуулчлалын зэрэг салбар бүрийн бодлогыг оновчтой тодорхойлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэнэ.
    1. ХУДАЛДААНЫ САЛБАР

      1. Худалдааны тухай хуулийг батлуулж, худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаална.

      2. Эдийн засгийн түншлэл болон чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар гадаад худалдааг олон тулгууртай болгоно.

      3. Гадаадын зарим улс орнуудтай тарифын болон тарифын бус зохицуулалтыг харилцан тохиролцоно.

      4. Хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.

      5. Эдийн засгийн чөлөөт бүсэд бизнес инкубатор төв байгуулж, гадаад худалдааны түүхий эд, технологийн солилцоогоор аж ахуй эрхлэгчдийг дэмжинэ.

    2. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

      1. Өндөр үнэлэмж бүхий аж үйлдвэрийн болон зайнаас ажиллах ажиллагсдыг бэлтгэх боловсролын тогтолцоонд онцгой анхаарч, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

      2. Нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.

      3. Эмийн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих бодлого баримтална.

      4. Уул уурхайн бус үйлдвэрлэлийн экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      5. Шинээр бизнес эрхэлж буй иргэдийг дэмжих бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.

      6. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор худалдааны “нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлж, төрөөс экспортод чиглэсэн худалдааны компаниудыг дэмжинэ.

      7. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, экспортын үйлдвэрлэлийг дэмжих бодлого гаргана.

      8. Жижиг, дунд болон бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах, хил орчмын худалдаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлнэ.

      9. Нано технологи, био технологи, өндөр технологи нэвтрүүлж, нутагшуулсан, инновац шингэсэн экспортын бүтээгдэхүүн

        үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг татварын болон хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжинэ.

      10. Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан дахин боловсруулах үйлдвэрүүдийг санхүүгийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

      11. Төрийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний дотоодын зах зээл дэх борлуулалтыг дэмжихэд чиглүүлнэ.

         

    3. УУЛ УУРХАЙН САЛБАР

      1. Эрдэс баялгийн салбарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулсан мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно.

      2. Бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлага хангасан зарим нөхөрлөл, хоршоог уул уурхайн олборлолтын аж ахуйн нэгж хэлбэрээр албажуулан хууль бус олборлогчдод тавих төрийн хяналтын тогтолцоог сайжруулна.

      3. Геологи, геохими, геофизикийн бүх төрлийн судалгааны ажлыг иж бүрнээр гүйцэтгэх чадавхийг бэхжүүлж, судалгааны арга аргачлал, зааврыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн заавар, аргачлалтай уялдуулан шинэчлэн боловсруулна.

      4. Ашигт малтмалын ордын үндсэн болон дагалдах эрдсүүдийг иж бүрнээр ялган авах, үйлдвэрийн хаягдал боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ.

      5. Уурхайн үйл ажиллагааны хяналт, нөхөн сэргээлт, хаалтын стандартыг олон улсын жишигт хүргэж, дүйцүүлсэн нөхөн сэргээлтийг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулна. Нөхөн сэргээлтийн эрсдэлийн сангийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно.

      6. Хариуцлагатай уул уурхайн зарчмын дагуу нөхөн сэргээлт, хаалтын асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж бүрэн хариуцан гүйцэтгэдэг болгоно.

      7. Баялгийн шийдвэрт иргэдийн оролцоог хангана.

      8. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гэрээ, хэлэлцээрийг төрийн бүх шатанд байгуулж, үр дүн гаргана.

      9. Байгалийн баялгаас орж буй орлого, төсөв, тендерийг иргэдээр хэлэлцүүлдэг тогтолцоог шинэ шатанд гаргана.

    4. БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

      1. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжилтийн найдвартай тогтолцоог бий болгох, олон улсын стандартыг нутагшуулах, экспортлох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

      2. Хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг үргэлжлүүлнэ. Техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, санхүүжилт

        шийдэгдсэн, богино хугацаанд үр ашиг өгөх төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

      3. Эрдэс баялгийн болон малын гаралтай түүхий эд боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгоно.

      4. Өрсөлдөх чадвар бүхий түүхий эд, эрдэс баялаг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Экспортын баримжаатай гол түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох замаар үнэ цэнийг өсгөнө.

      5. Малаас гарч буй түүхий эд, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төвүүдийг бодлогоор дэмжинэ.

         

    5. ТЭЭВРИЙН САЛБАР

      1. Монгол Улсын зам, тээврийн салбарын болон тээврийн логистикийн бодлогыг нэгтгэсэн Тээврийн тухай хуулийг боловсруулж, батлуулна.

      2. Тээврийн салбарт дэвшилтэт техник технологи, инновац, дижитал шилжилтийг нэвтрүүлж, тээвэрлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг хангана. Замын сүлжээнд ухаалаг систем нэвтрүүлнэ.

      3. Монгол Улсаас хөрш орнуудтай байгуулсан автотээврийн хэлэлцээрийн хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үндэсний тээвэрлэгчдийн эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлнэ.

      4. Улаанбаатараас – Европын холбооны улс руу транзит ачаа тээвэр гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийн санал, санаачилгыг дэмжинэ.

      5. Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарыг түшиглэсэн тээвэр, логистикийн төвүүдийг барьж ашиглалтад оруулах, тээврийн шинэ төрлүүдийг хөгжүүлэхийг бодлогоор дэмжинэ.

      6. Хөшигийн хөндийд агаарын тээвэр, төмөр зам, авто замын ачааны холимог терминал бүхий “Чингис хаан” карго логистикийн төв байгуулж, хөрш орнуудын сүлжээнд холбоно.

      7. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлнэ.

      8. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлж, дагаж мөрдөх стандартыг сайжруулна.

      9. Төмөр замын сүлжээг өргөтгөж, технологийг шинэчлэх замаар тээвэрлэлтийн хурдыг нэмэгдүүлэн төмөр замын тээврийн үнэ тарифыг бууруулна.

      10. Олон улсын транзит тээврийн сүлжээнд Монголын тээвэрчид оролцох боломжийг бүрдүүлнэ.

      11. Нүүрс тээврийн “С” зөвшөөрлийн асуудлыг төрийн бус байгууллагын оролцоотойгоор өөрчилнө.

      12. Транзит ачаанд НӨАТ ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

    6. ХООЛ, ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

      1. Хүнсний захуудад баримталдаг ариун цэвэр, аюулгүй байдлын стандартыг шинэчилж, чанд мөрдүүлнэ.

      2. Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад чиглэгдсэн хүнсний стандартыг шинэчлэн тогтооно.

      3. Суурь хэрэгцээний хүнсийг дотооддоо үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийн санал, санаачилгыг дэмжинэ.

      4. Мэдлэг, технологийн дэвшил, инновац шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг сайжруулж, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

      5. Жимс, жимсгэнэ, нарийн ногоо тариалах болон хүлэмжийн газар олгох, ашиглахад уян хатан бодлого баримталж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

         

    7. МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАР

      1. Шуудангийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, хүргэлтийн системийг сайжруулан шуудан түгээлтийг 3 дахин нэмэгдүүлнэ.

      2. Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи, аж үйлдвэрийн 4.0, инновацийн 2.0 эрин үеийн технологийн дэвшлийг бүх шатанд ашиглах боломжийг нэмэгдүүлж, дижитал шилжилтийг хурдасгана.

      3. Орон нутагт өндөр хурдны шилэн кабелийн тарифыг бууруулна.

      4. Инновацид суурилсан гарааны бизнесүүдийг дэмжиж, экосистемийг бүрдүүлнэ.

      5. Шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын нэгдсэн үндэсний сүлжээг байгуулна.

         

    8. САНХҮҮ, ДААТГАЛЫН САЛБАР

      1. Хөрөнгийн зах зээлийн зөөлөн болон хатуу дэд бүтцийг гадаад зах зээлд нийцтэйгээр бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

      2. Засаглалыг сайжруулах, нягтлан бодох бүртгэл, аудитын чанар, хяналт, шалгалтын үр дүнтэй арга хэлбэрийг хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргана.

      3. Банкуудын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг шинэчилнэ.

      4. Банк, санхүүгийн байгууллагаас олгох зээлийн төрөл, салбар, нөхцөлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулна.

      5. Иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, өгөөжтэй санхүүгийн зуучлалыг хөгжүүлнэ. Санхүүгийн үйлчилгээний хүртээмж, үйлчилгээг ашигласнаар иргэн, аж ахуйн нэгжид бий болох ашгийн бодит хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

      6. Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд шударга өрсөлдөөн бий болгож, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.

      7. Олон улсын жишигт нийцсэн, өндөр үр ашигтай санхүүгийн зах зээлийг бий болгож, иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлнэ.

         

    9. НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР

      1. Улс төрийн амлалттай холбоотойгоор тараадаг мөнгөн шилжүүлгүүдэд зохицуулалт хийж, эрх зүйн орчныг шинэчилнэ.

      2. “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

      3. Халамжийг нэмэгдүүлэх бус, ажил хөдөлмөр, бизнес эрхэлж байгаа иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

      4. Нийгмийн халамжийн хөтөлбөрт үр нөлөөний үнэлгээ хийж, халамжид хамрагдах шалгуур, нөхцөлийг оновчтой болгоно.

      5. Нийгмийн халамжийн нийтлэг мөнгөн тэтгэмж, тусламжийн төрлийг цөөлж, ядуу, зорилтот өрх, иргэнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      6. Нийгмийн халамж хүртэх зорилтот өрх, иргэнийг тодорхойлоход ашигладаг орлогыг орлуулан тооцох аргачлалыг хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэх бололцоог хязгаарласан аргачлал болгон сайжруулна. Монгол орны нөхцөлд тохируулж, өрх, иргэний амьжиргааг бодитой үнэлдэг болгоно.

      7. Нийтийг хамарсан гамшигт өртөгчдөд үзүүлэх халамжийн тусламж, үйлчилгээг бий болгоно.

      8. Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэн халамжийн хөтөлбөрүүдийг төгсөх хугацаатай болгоно. Халамжийн хөтөлбөрөөр дамжуулан хөдөлмөр эрхлэх сэдлийг бий болгож, шаардлагатай тохиолдолд хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх, өрх, иргэнийг ядуурлаас гарахад дэмжлэг үзүүлнэ.

      9. Нийгмийн халамжийн салбарын боловсон хүчний хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжлийн удирдлагын тогтолцоог бий болгоно. Ажилтнуудыг мэргэшүүлэхээс гадна мэргэжлийн нийгмийн ажилтан, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.

      10. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн түвшинд тодорхой зорилт, шалгуур үзүүлэлтээр гаргаж, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулна.

      11. Бага орлоготой, ядуу өрхийн хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, ажлын байранд зуучлах тогтолцоог бүрдүүлнэ.

      12. Бага орлоготой, ядуу айл өрхүүдэд зориулсан хүнсний хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлж, шим тэжээлийн дутагдлаас хамгаална.

      13. Байгалийн гамшиг, үер, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээний талаарх халамжийн хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, хэрэгжүүлнэ.

      14. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг сайжруулж, эрсдэлээс хамгаалах зохицуулалт хийнэ.

      15. Нийгмийн халамжийн үйлчилгээний төрлийг бууруулна.

      16. Сонгуулийн жилд төрөөс нийгмийн халамжийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг хуулиар хязгаарлана.

      17. Халамжийг үр ашигтай хуваарилах зорилгоор дижитал платформ нэвтрүүлнэ.

      18. Нийгмийн хөтөлбөрийн төлөвлөлт, үнэлгээнд их өгөгдлийн аналитикийг ашиглана.

      19. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.

         

    10. СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

      1. Нүүдлийн ахуйд суралцах, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ, хөтөлбөрүүдийг дэмжинэ.

      2. Биет бус соёлын өвийг бүртгэж, хадгалах зорилгоор дүрс бичлэг бүхий дижитал архив үүсгэнэ.

      3. Түүх, соёлын дурсгалт газруудын виртуал бодит аяллыг хөгжүүлнэ.

      4. Соёлын дурсгалыг хамгаалах төслийг дэмжих мэдээллийн нэгдсэн цахим платформыг бий болгоно.

      5. Төрийн өмчит соёл, урлагийн газруудын тогтсон үнэ тарифыг чөлөөлж, улирлын чанарт тохируулан алдагдалгүй ажиллах боломжийг бүрдүүлнэ.

      6. Соёлын төвийн барилгыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг зогсооно.

      7. Хувь хүний эрх чөлөө, ардчилал, чөлөөт эдийн засгийн ач холбогдлыг таниулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      8. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд менежментийн шинэчлэл хийнэ.

      9. Соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын зах зээлд гарахад бодлогоор дэмжинэ.

      10. Үндэсний агуулга бүхий кино, тайз, дэлгэцийн бүтээлийг хөгжүүлнэ.

      11. Археологийн болон түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын зэрэглэл, ангиллыг шинэчилж, соёлын өвийг хамгаалагч, харгалзагчтай байх тогтолцоог бий болгоно.

      12. Үндэсний язгуур урлаг, дэлхийн сонгодог бүтээл, орчин цагийн нийлмэл соёлын гурвалсан бодлого хэрэгжүүлнэ.

      13. Бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж, эдийн засгийн бодит салбар болгон хөгжүүлнэ.

      14. Соёл, урлагийн салбарт зохиогчийн эрх, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

         

    11. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

      1. Тусгай зөвшөөрөлтэй хөтчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

      2. Иргэний нисэхийн салбарыг либералчлах замаар үнэ тарифыг чөлөөлж, хувийн компаниудад өрсөлдөх орон зайг нээнэ.

      3. “Шүршүүр - жорлон” хөтөлбөрийг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дэлгүүрүүдэд санал болгож, хамтран хэрэгжүүлнэ.

      4. “Сэрүүн Монгол” аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

      5. Жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлэх аялал жуулчлалын дэд бүтцэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

      6. Аялал жуулчлал хөгжсөн аймгуудын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нислэг хүлээн авах боломжийг бий болгоно.

      7. Аялал жуулчлалын зориулалттай авто замын сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлнэ.

      8. Аялал жуулчлалын хувийн зөвлөгч гаргахын тулд хиймэл оюун ухаан ашигласан платформ нэвтрүүлнэ.

      9. Спорт, эрүүл мэнд, явган алхалт, эко туризм зэрэг нүүдэлчний өв соёлыг сурталчлах аялал жуулчлалын төрөл хэлбэрүүдийг бодлогоор дэмжинэ.

      10. Аялал жуулчлалын салбарын тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд авто зам, агаарын болон төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

      11. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гаргасан санал санаачилга, хөтөлбөр, арга хэмжээг бодлогоор дэмжинэ.

ТАВ. ӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ
Ардчилал төгс хөгжих суурь нөхцөл, улс орны тусгаар тогтнолын баталгаа бол эдийн засаг нь бат бэх, иргэд нь хангалуун амьдрах орчин юм. Эдийн засаг хүчтэй байснаар иргэд үнийн дарамт, өрийн дарамтад боомилогдсон хямралт байдлаас гарна.

Ардчилал төгс хөгжих суурь нөхцөл, улс орны тусгаар тогтнолын баталгаа бол эдийн засаг нь бат бэх, иргэд нь хангалуун амьдрах орчин юм. Эдийн засаг хүчтэй байснаар иргэд үнийн дарамт, өрийн дарамтад боомилогдсон хямралт байдлаас гарна.

Эдийн засаг тэлсэн ч өсөлт тогтворгүй байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хувийн хэрэглээ сэргэж, төсвийн зардлын тэлэлт эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлж байна. Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлсний үр дүнд бий болж байгаа эдийн засгийн эерэг нөхцөл байдлыг цаашид тогтвортой хадгалахын тулд эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засгийг өрийн дарамтаас гаргахын тулд:

  • Төсвийн сахилга батыг сайжруулж, Засгийн газрын зардлыг танан,

  • халамж, дэмжлэг, татаас зэрэг шилжих төлбөрүүдийг бууруулах санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэн,

  • татварын хэмжээг бууруулах бодлого баримтална.

Зам, тээвэр, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, ус, дулаан хангамж, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон төрлийн дэд бүтцийн хөгжлөөр Монгол Улс хоцрогдолтой байна. Хөгжлийг дэмжих үр ашигтай дэд бүтцийг орчин үеийн стандартад нийцүүлэн бүтээн байгуулах нь Ардчилсан намын Засгийн газрын гол зорилтуудын нэг байх болно. Үүний тулд төсвийн оновчтой шийдвэр гаргаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хослуулан хэрэгжүүлнэ.

Дэд бүтцийн хөгжлийн зорилтуудыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн гаргана.

Бид Монголын эдийн засаг илүү тогтвортой, хуримтлалд суурилсан эрүүл өсөлтөөр урагшлах эдийн засгийн реформын бодлогыг хэрэгжүүлнэ.

    1. ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ

      1. ДНБ-ний 2024-2028 оны жилийн дундаж өсөлтийг 6 хувиас бууруулахгүй байх тогтвортой бодлого хэрэгжүүлнэ.

      2. Үнийн өсөлтийг хязгаарлаж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна.

      3. Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана.

      4. Төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашигтай хуваарилалтын бодлого хэрэгжүүлнэ.

      5. Татвар төлөгчийн суурийг өргөжүүлэх замаар төсвийн орлого тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ.

      6. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулна.

      7. Түүхий эдийн мөчлөгийн эерэг үеийн үнийн зөрүүгийн өгөөжөөс хүртэх орлогын тодорхой хувийг Засгийн газрын өрийн дарамтыг бууруулахад ашиглана.

      8. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгална.

      9. Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн шинэчлэл хийнэ.

      10. Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      11. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, нээлттэй, олон нийтийн оролцоотой болгон хувьчлах замаар өгөөжийг нэмэгдүүлж, бүрдүүлсэн орлогыг өрийн дарамтыг бууруулахад зарцуулна.

      12. Засгийн газрын тусгай сангуудад үнэлгээ хийж, шаардлага хангаагүй сангуудыг татан буулгах арга хэмжээ авна.

      13. Ажлын байр шинээр бий болгох хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.

      14. Засгийн газрын бүтцийн шинэчлэлийн хүрээнд төрийн албаны давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллана.

      15. Төрийн албанаас хувийн салбарт шилжин ажиллахыг дэмжсэн эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглана.

      16. Дижитал эдийн засаг, цахим худалдааны шинэ, ухаалаг (смарт) үйлчилгээг бий болгож, эдийн засгийн голлох тулгуур болгоно.

      17. Старт-ап бизнес эрхлэгчдийг урамшуулах, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мэдээллийн технологийн үйлчилгээний экспортыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      18. Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулна.

    2. ТАТВАРЫН БОДЛОГО

      1. Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг тодорхой салбаруудад татварын хувь хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.

      2. НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ.

      3. Орчин үеийн өндөр технологи бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

      4. Монгол Улсад импортлож буй өргөн хэрэглээний барааны гарал үүслийн код болон барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн кодыг уялдуулах технологийн шийдлийг гаргана.

      5. ОУЭЗХАХБ (OECD)-аас хэрэгжүүлж байгаа BEPS (орлогын суурийг багасгах замаар ашгийг шилжүүлэхийг зогсоох) санаачилгын хэрэгжилтийг бодитоор дэмжин суурьшуулах, татварын орчныг олон улсын стандартад нийцтэй болгоход онцгойлон анхаарна.

      6. Боловсролын тэтгэлэгт зарцуулсан аж ахуйн нэгжийн зардлыг татвар ногдох орлогоос чөлөөлнө.

      7. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.

         

    3. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

      1. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан Монгол Улсын нэр хүндийг өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлнэ.

      2. Экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний бүтээгдэхүүн үйлчилгээний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

      3. “Дижитал нүүдэлчин” виз бий болгож, хөрөнгө оруулагч, өндөр чадвартай нарийн мэргэжилтэн зэрэг шаардлага хангасан гадаад улсын иргэдэд онлайн шуурхай виз олгоно.

      4. Гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын хэмжээг салбар тус бүрээр тодорхойлно.

         

    4. АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД

      1. Аж үйлдвэрийн салбар нь дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар байна.

      2. Оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахыг бодлогоор дэмжинэ.

      3. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрх зүйн орчныг бий болгож, тогтолцоог боловсронгуй болгоно.

      4. Зээлийн батлан даалт болон хөрөнгийн барьцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлнэ.

      5. Кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ.

      6. Аж үйлдвэрийн салбарт шаардлагатай судалгаа, хөгжлийн ажлыг эрчимжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ төрлийг бий болгох, технологийн түвшинг сайжруулах, аж үйлдвэрийн оюуны өмчийн патентыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан судалгааны тогтолцоог бүрдүүлэх судалгааны төвийг байгуулж ажиллуулна.

      7. Дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг бий болгоно.

      8. Генетик материал, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийг ашигласнаас бий болох үр ашгийг ил тод хуваарилахтай холбоотой эрх зүйн орчныг бий болгоно.

      9. Экосистем, геополитик, хүн амын нутагшил, суурьшил, дэд бүтэц, ашигт малтмал, үндсэн түүхий эдийн нөөцөд үндэслэн аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлно.

      10. “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг боловсруулж, батлуулна.

      11. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд үйлдвэрлэл хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.

      12. Хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарыг кластераар хөгжүүлэх, кластерийн талаар баримтлах стратегийг боловсруулна.

      13. Хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулах үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлнэ.

      14. Газрын тос, нүүрс хими, кокс хими, өнгөт болон хар төмөрлөг, гангийн үйлдвэрийг дагалдах үйлдвэрийн хамт цогцоор нь байгуулна.

      15. Инновац, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, дахин боловсруулах болон бүтээлч аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ.

      16. Аж үйлдвэрийг дэмжих тусгай сангийн хөрөнгийг дотоод, гадаадын эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.

      17. Хүнд аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, концессоор барьж байгуулах хөрөнгө оруулалтыг татвар, санхүүгийн бодлогоор дэмжинэ.

      18. Боловсруулах үйлдвэрүүдэд шаардлагатай эрчим хүч, ус, зам, тээврийн дэд бүтцүүдийг эхний ээлжид бий болгоно.

      19. Аж үйлдвэрийн салбарт судалгаа хөгжлийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс урамшуулах зохицуулалтыг бий болгоно.

      20. Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих, гадаад улс орнуудын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар болон өөрийн орны нөөц, чадавхи, онцлогт тулгуурлан хөгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

      21. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

      22. Төр, шинжлэх ухаан, боловсролын байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн дэвшилтэт технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тогтолцоог дэмжинэ.

      23. Аж үйлдвэрийн бүх салбарыг экспортын чиг баримжаатай болгоно.

      24. Газрын тос олборлогч орноос шатахуун үйлдвэрлэгч орон болно. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад оруулснаар дотоодын шатахууны хэрэгцээг бүрэн хангана.

      25. Шатахуун импортлох бусад эх үүсвэрийг бүрдүүлж, шатахууны хараат байдлаас гарна.

      26. Хөдөө аж ахуй, уул уурхайн нөөц баялгийг дотооддоо бүрэн боловсруулах үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлнэ.

      27. Баруун болон Зүүн бүсэд жижиг оврын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах, тус үйлдвэрүүдийн

        завсрын бүтээгдэхүүнээр авто замын битумын үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт санал, санаачилгыг дэмжинэ.

      28. Зэсийн баяжмал, алт, мөнгө хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, зэс болон хайлш бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулахыг дэмжинэ.

      29. Дархан-Уул, Дорноговь аймагт төмрийн хүдэр боловсруулж, хорголж, ширэм үйлдвэрлэж, экспортод гаргах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн металлургийн цогцолбор үйлдвэр байгуулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санал, санаачилгыг дэмжинэ.

      30. Одоо ашиглаж байгаа болон ашиглахад бэлэн байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, цементийн үйлдвэрүүдийг түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      31. Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс гүн боловсруулах, кокс, хагас кокс, бүх төрлийн шатахуун үйлдвэрлэх болон химийн үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлнэ.

      32. Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг тусгайлсан бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ.

      33. Стандартын шаардлага хангасан бүх төрлийн металл, хуванцар, резинийг дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг хөнгөлттэй зээлийн бодлогоор дэмжинэ.

      34. Эрдэс баялгийн гүн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг эрчимжүүлнэ.

      35. Бордооны үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулна.

      36. Савхи, савхин эдлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

      37. Ноос боловсруулах үйлдвэрийг сэргээж, ноосон эдлэл, бүтээгдэхүүн, ялангуяа шинэ бүтээгдэхүүн болох ноосон бордоо, ноосоор хийсэн барилгын дулаалга бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарна.

      38. Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ.

         

    5. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦАА

      1. Газрын багц хуулийн алдааг засч, газрын эдийн засгийн харилцааг (хот байгуулалт, барилга угсралт) нутаг дэвсгэрийн эдийн засгийн хөгжилд чиглүүлнэ.

      2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийт салбарын хөгжил, улсын төсөвтэй уялдуулан нэгдмэл болгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      3. Газрын харилцаа, хот байгуулалт, барилгын салбарын төрийн захиргааны удирдлагын шинэчлэлийн хүрээнд реформын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг хийж, салбарын “үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт”-ыг зах зээлийн эдийн засгийн механизмд бүрэн шилжүүлнэ. Үүнд:

        • Барилгын үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтыг төслийн удирдлагын тогтолцоонд шилжүүлэх ажлыг 2025 онд багтаан шийдвэрлэнэ.

        • Бизнесийн ашигтай харилцаа, технологийн хөгжүүлэлт, санхүү, хууль, эрх зүйн бүхий л судалгаа, мэргэжлийн шийдлээр бүрэн хангах тогтолцоонд оруулна.

        • Барилгын төсөв, үнэ бүрдэлтийн тогтолцоог 2027 он гэхэд бүрэн халж, ур чадвар, бүтээмжид тулгуурласан зах зээлийн үнэлгээнд суурилсан “төсөв, үнэ бүрдэлтийн“ шинэ механизмыг бүрдүүлнэ.

      4. Барилгын салбарт мөрдөгдөж байгаа тарифт цалингийн тогтолцоог олон улсын жишигт нийцсэн ур чадвар, бүтээмжид тулгуурласан цалин хөлсний үнэлгээний шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.

      5. Хүний аюулгүй амьдрах баталгааг найдвартай хангах, үйлдвэрлэлийн процесс дэх төрийн оролцоог багасгах зорилгоор салбарын төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг дагалдах хариуцлагын тогтолцооны хамт 2025- 2028 онд ээлж дараатай хэрэгжүүлнэ. Үүнд:

        • Шинэ дэвшилтэт техник, технологийн судалгаа, туршилт;

        • Мэргэжлийн боловсролын сургалт, судалгаа;

        • Барилга барих тусгай зөвшөөрөл;

        • Төслийн болон техник хяналт;

        • Зураг төсөл магадлан итгэмжлэл;

        • Барилгын тохирлын гэрчилгээ;

        • Норм норматив, стандартын баримт бичгийн шинэчлэл.

         

      6. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан шинэ технологийн халаалт, дэд бүтцийн системийг нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ.

      7. Барилгын салбарт шинэ инновацлаг бараа материал, угсралтын арга барилыг хурдацтай нэвтрүүлэх зорилгоор EN, ISO зэрэг олон улсын стандартуудыг шууд ашиглахыг зөвшөөрнө.

      8. Үл хөдлөх салбарын хамтын хөрөнгө оруулалтын сан (REIT)-ийн хуулийг батална.

      9. Зах зээлд бодит хүү тогтоож, ипотекийн зээлийг үнэт цаасны зарчмаар хоёрдогч зах зээлд гарган гадаад, дотоодын, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлнэ.

      10. Барилгын салбарт хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулахад төрөөс татварын бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

      11. Барилга, орон сууцны ашиглалтын эрх зүйн орчныг шинэчилж, орон сууц ашиглалтын контор болон СӨХ-ны үйл ажиллагааны үндсэн зарчим, суурь зохион байгуулалтыг зах зээлийн эдийн засгийн харилцааны механизмд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулна.

      12. Нийтийн орон сууцны ашиглалтын хүрээнд төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллага болон СӨХ-дын түншлэлд шилжүүлэх журмаар засвар, үйлчилгээний, инженерийн хангамжийн асуудлуудыг өмчлөгч өөрөө хариуцах чадамжийг бэхжүүлж, төрийн оролцоог хязгаарлах бодлого хэрэгжүүлнэ.

      13. Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, орон сууцны зээлийн даатгалын тогтолцоо, карбоны болон ногоон зээлийн сан, хөрөнгө оруулалтыг шалгуур даахуйц төслүүдээр баталгаажуулан ипотекийн зээлд хамрагдах бололцоог бүрдүүлнэ.

      14. Амины орон сууцны болон хуучин орон сууцны дулаан алдагдлыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ.

      15. Барилгын материал үйлдвэрлэлийн шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлд гаалийн болон НӨАТ-ын татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн зохицуулалтыг үргэлжлүүлнэ.

      16. Иргэний аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг баталгаажуулах хүрээнд нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжтай ойролцоо шатахуун түгээх станц болон хийн түлшний түгээгүүр байрлуулахыг хориглоно.

      17. Барилгын салбарт хөрөнгө оруулалтын цогц механизмыг нэвтрүүлнэ.

      18. Гэр хорооллын дэд бүтцийг шийдэж, айл бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

         

        Бүтээн байгуулалт

         

      19. Бүсийн төв болон дагуул хот, аймгийн төвүүдийн дэд бүтцийн хангамж (ухаалаг, сэргээгдэх зэрэг зардал багатай зөв, зүйтэй төлөвлөлтийн технологи давамгайлсан)-ийг нэмэгдүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

         

        • Дагуул болон хаяа хот, аймгийн төвүүдийн цэвэр усан хангамжийн эх үүсвэрийг 70 хувиар нэмэгдүүлнэ;

        • Дагуул болон хаяа хот, аймгийн төвүүдийн бохир ус ариутгах татуургын хүчин чадлыг 70 хувиар нэмэгдүүлж, олон дахин ашиглалтын горимд шилжүүлнэ.

      20. Хүн амыг орон сууцжуулах зорилтын хүрээнд дараах чиглэлээр орон сууцны бодлого хэрэгжүүлнэ. Үүнд:

        • “Тогтвортой орлого бүхий орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэл, дагуул хотууд, бүсийн болон аймаг, сумын төвүүдэд 100,000 орон сууцыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн байршилтай уялдуулан хүн амын зорилтот бүлэгт тааламжтай нөхцөлөөр бүтээн байгуулах хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ;

        • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгжүүдэд татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар 50,000 айлын түрээсийн орон сууцны фонд бий болгож, үнэт цаасны зах зээлтэй уялдуулан хөгжүүлнэ;

        • Хашаандаа амины тохилог орон сууц барих санаачилгыг бодлогоор дэмжинэ.

         

      21. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сумдын ерөнхий төлөвлөгөө,

        зураг төслийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, дэд бүтэцжүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.

      22. Ипотекийн зээлийн хүүг бууруулах замаар сард төлөх хэмжээг багасгах нөхцөлийг бүрдүүлнэ.

    6. ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

      1. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хөдөө аж ахуй - хүнсний нэмүү өртгийн тогтвортой нэгдмэл сүлжээг дэмжих бодлого, зохицуулалтын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      2. Хүн амын хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг аюулгүй, чанартай хүнсээр хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

      3. Хөдөө аж ахуй, хүнсний нийлүүлэлтийн сүлжээний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, хэрэглээний үе шатанд мөшгих технологи, олон улсын зохистой дадал, стандартыг хэвшүүлнэ.

      4. Хүн амын хүнсний чанар, шим тэжээлийг сайжруулж, тэнцвэртэй, эрүүл хооллолтын зохистой дадлыг хэвшүүлнэ.

      5. Байгалийн болон бэлчээрийн мал аж ахуйн гаралтай органик хүнс, хүнсний нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.

      6. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны орчныг либералчилж, эко, ногоон, органик шошготой бүтээгдэхүүнийг олшруулан сав баглаа, боодлыг улсын нэгдмэл стандарттай болгоно.

      7. Хот, суурин газрын хүнсний нийтийн хэрэглээний малыг зөвхөн үйлдвэрийн аргаар нядалж боловсруулах стандартыг бүрдүүлж, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

      8. Хүнсний аюулгүй байдлын найдвартай статистик мэдээллийн системийг нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний хяналтын тогтолцоог шинэчилнэ. Хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлж, лабораториудыг хувийн хэвшилд шилжүүлнэ.

         

    7. ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

      1. Ус

         

        1. Гэр хорооллын инженерийн дэд бүтэц (цэвэр ус, бохир ус ариутгах татуурга, интернэтийн шилэн кабель)-д холбож, халаалтыг төвлөрсөн болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй амины орон сууц болгон дахин төлөвлөх ажлыг иргэдийн оролцоотой хэрэгжүүлж, амьдран суух байшингаа барихад урт хугацаатай, хүү багатай, орон сууцны ипотекийн зээлээр санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана.

        2. “Хэрлэн – говь”, “Орхон – говь”, “Туул – говь” төсөл хэрэгжүүлнэ.

        3. Усан сан байгуулж, усны нөөцийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.

        4. Усан цахилгаан станц нэмж барих төслийг дэмжинэ.

        5. Томоохон голуудад усны тохируулга хийж, далан барина.

        6. Саарал усны ашиглалтыг нэмэгдүүлнэ.

        7. Гүний усыг ариглан гамнах төсөл хэрэгжүүлнэ.

        8. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд сум бүрт 50-100 га ногоон байгууламж бий болгоно.

           

      2. Төмөр зам

         

        1. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:

          • Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын холболтыг хийж, ашиглалтад бүрэн оруулна;

          • Сайншанд – Баруун-Урт чиглэлийн 350 км төмөр зам;

          • Баруун-Урт – Хөөт – Бичигт чиглэлийн 340 км төмөр зам;

          • Хөөт – Тамсагбулаг – Нөмрөг чиглэлийн 380 км төмөр зам;

          • Хөөт – Чойбалсан чиглэлийн 150 км төмөр зам;

          • Арц суурь – Нарийнсухайт – Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, төмөр замын дотоодын сүлжээг өргөжүүлнэ.

        2. Баруун бүсийн босоо болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаж, ажлыг эхлүүлнэ.

        3. Төмөр замын сүлжээг өргөтгөж, “Богдхан” төмөр замын төслийг хэрэгжүүлнэ.

        4. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замын болон техникийн иж бүрэн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

        5. ОХУ, БНХАУ хооронд Монгол Улсаар дамжин өнгөрөх авто зам, төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олох орлогыг нэмэгдүүлнэ.

        6. Замын-Үүд боомтод логистикийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа боловсруулах, түгээх, зорчигчдод үйлчлэх сүлжээг хөгжүүлнэ.

        7. Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, Ази – Европ, БНХАУ – ОХУ-ын хоорондын дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална.

      3. Авто зам

         

        1. Орон нутгийн авто замын сүлжээний хүрээнд нийт 3,000 км авто замыг шинээр барина. Үүнд:

           

          • Ховд – Улаангом 163.3 км авто зам;

          • Алтай – Улиастай 198 км авто зам;

          • Өлгий – Сагсай – Улаанхус 89.13 км авто зам;

          • Улиастай – Цэцэг сум 32.4 км авто зам;

          • Улаанбаатар – Ар хөтөл – Эрдэнэт 92.1 км авто зам;

          • Ерөө – Бугант 27.8 км авто зам;

          • Өмнөдэлгэр – Биндэр 145.12 км авто зам;

          • Жаргалтхаан – Дэлгэрхаан 56.2 км авто зам;

          • Баруун-Урт – Сүхбаатар 61.9 км авто зам;

          • Бор-Өндөр – Хэрлэн 179.7 км авто зам;

          • Хамрын хийдийн уулзвараас – Зүүнбаян 8.2 км авто зам;

          • Чойр – Мандалговь – Арвайхээр 487.73 км авто зам;

          • Баяндалай – Гурвантэс 80 км авто зам;

          • Арвайхээр – Хужирт 43.3 км авто зам;

          • Баянхонгор – Шаргалжуут 54.1 км авто зам;

          • Чойбалсан – Хавирга 125 км авто зам;

          • Дархан – Алтанбулаг нэмэлт 2 эгнээ 118 км авто зам;

          • Баянхошуу – Бичигт 329 км авто зам;

          • Чойбалсан – Баянхошуу 160 км авто зам;

          • Завханы Сонгино – Тэс – Арц суурь боомт хүртэлх 130 км авто зам;

          • Чойбалсан – Баруун-Уртыг холбох босоо чиглэлийн 201 км авто зам;

          • Алтай – Бургастайн боомт хүртэлх 320 км авто зам.

        2. Уул уурхай, ашигт малтмалын ордын бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын болон аялал жуулчлалын бүс нутгийг холбосон замыг барьж, ашиглалтад оруулахад хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

        3. Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүдийг холбосон 990 км хурдны авто замыг ашиглалтад оруулна.

        4. Олон улсын болон улсын чанартай авто замын дагуу 150-200 км тутамд жолооч, зорчигчдын амрах болон техникийн үйлчилгээний төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.

        5. Авто замын засвар, арчлалтын байгууллагын бүтцийг оновчтой болгож, улс, орон нутгийн чанартай авто замын шинэчлэл, засвар, үйлчилгээ хийх хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангуулна.

        6. Авто замын стандартыг шинэчилж, шинээр баригдах авто замын чанарын хяналтыг сайжруулна.

        7. Авто зам ашигласны төлбөр хураах тогтолцоог цогцоор нь судалж, цахимжуулна.

           

      4. Агаарын тээвэр

         

        1. Агаарын тээврийг либералчлах бодлого баримтална.

        2. Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу шинээр тогтмол нислэг үйлдэх улсын тоог нэмэгдүүлнэ.

        3. Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээний менежментийг сайжруулж, үйлчилгээний орлогыг нэмэгдүүлнэ.

        4. Хил орчмын болон бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг дэмжсэн нислэгтэй болно. Хил орчмын 6 нисэх буудлыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгон өргөтгөж, шинэчилнэ.

        5. Үндэсний агаарын тээвэрлэгчийн орон нутгийн болон олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлнэ.

        6. Аймгийн төвөөс алслагдсан сумдад бага оврын онгоцоор хямд өртөгтэй тогтмол нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлнэ.

        7. Иргэний нисэхийн үйлчилгээнд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ.

        8. Иргэний нисэхийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

        9. Агаарын тээврийн салбарт дижитал шилжилтийг эрчимжүүлж, кибер аюулгүй байдлыг хангана.

        10. Иргэний нисэхийн мэргэжлийн холбоодтой хамтран түншлэлийг бэхжүүлж, зарим төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоодод шилжүүлэн бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах зохицуулалт хийнэ.

      5. Эрчим хүч

         

        1. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангаж, эрчим хүч экспортлогч улс болно.

        2. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, эрчим хүч экспортлох хэлэлцээр байгуулна.

        3. Эрчим хүчний салбарт ухаалаг үнийн систем нэвтрүүлнэ.

        4. Эрчим хүчний экспортын 5 ГВт хүчин чадлыг бий болгоно. Нарны эрчим хүчний 2 ГВт, салхины эрчим хүчний 2 ГВт, нүүрсний 500 МВт, цэнэг хураагуурын 500 МВт хүчин чадлыг бий болгоно.

        5. Нарны эрчим хүч, цэнэг хураагуур хосолсон станц байгуулна:

          • Дархан 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур;

          • Чойр 100 МВт нар, 50 МВт цэнэг хураагуур;

          • Мандалговь 200 МВт нар, 100 МВт цэнэг хураагуур.

             

        6. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг түшиглэн устөрөгчийн үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.

        7. Нүүрсний давхаргын хийн хайгуулыг идэвхжүүлж, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлохыг дэмжинэ.

        8. Хийн нөөцийг түшиглэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бага оврын цахилгаан станцууд байгуулна.

        9. Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц барьж, ашиглалтад оруулна.

        10. Хэрэглэгчийн бага оврын эх үүсвэрээс түгээх сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг худалдан авна.

        11. Сэргээгдэх эрчим хүчний цогцолборыг хөрш орнуудтай холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж байгуулна.

        12. “Нарны дээвэр” төслийг олон улсын байгууллагууд болон банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

        13. Айл өрхийг хосолмол эх үүсвэртэй болгож, илүү үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг сүлжээнд нийлүүлдэг “өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч” болох боломжийг бүрдүүлнэ.

        14. Улаанбаатар хотод хог хаягдлыг дахин боловсруулж, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц байгуулна.

        15. Цахилгаан эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгох ажлыг дэмжинэ.

        16. Эрчим хүчний инженер, техникийн ажилтныг салбартаа хүрэлцэхүйц тоонд бэлтгэн, сургалтын байгууллагын чанарыг сайжруулна.

        17. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсэгт “эрчим хүчний аюулгүй байдал” гэсэн шинэ хэсэг нэмж оруулна.

        18. Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчинд шинэтгэл хийнэ.

        19. Улс орны тогтвортой хөгжлийг хангах зорилгоор эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

        20. Ногоон эдийн засгийг дэмжсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг оновчилно.

        21. Аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг бодитой тогтоож, тогтвортой байлгана.

        22. Эрчим хүчний системийг дахин загварчилж, шинэлэг, оновчтой бүтэцтэй болгоно.

      6. Усан цахилгаан станц, атомын цахилгаан станц

         

        1. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хараат байдлаас гарах, тохируулгын эх үүсвэрийн чадлын нөөцийг бий болгох хүрээнд усан цахилгаан станц болон цахилгаан хуримтлуурыг барьж байгуулна.

        2. Улсын хэмжээнд байнгын сэлгэлттэй томоохон усан сан (усан цахилгаан станц), цогцолбор, хиймэл нуур, хөв цөөрөм байгуулж, усны нөөцийг хуримтлуулах замаар говь, тал, хээрийн нутгийг усаар хангах чиглэл баримтална.

        3. Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлнэ.

        4. Тохируулгын эх үүсвэрүүдийг шинээр ашиглалтад оруулна.

        5. Усан цахилгаан станц болон усан цэнэгт цахилгаан станцын судалгааг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинээр ашиглалтад оруулна.

      7. Харилцаа холбоо

         

        1. Интернэтийн хүртээмжийг сайжруулна.

        2. Интернэтийн үнийг бууруулж, хурдыг өсгөнө.

        3. Төрийн байгууллагуудын дата сангуудын өөрчлөлтийг бүртгэж, шилэн болгоно.

        4. Төрийн өмчийн дата санг нэгдсэн уялдаа холбоотой болгоно.

        5. Төрийн албанд ажиллах мэдээллийн технологийн инженерүүдийг гадаад, дотоодын их сургуульд мэргэжил дээшлүүлнэ.

        6. 5G технологи нэвтрүүлнэ.

        7. Сансарын интернэтийг малчдад бүрэн нэвтрүүлж, мал маллах ажилд технологийн ололтыг нэвтрүүлнэ.

        8. Орон нутаг болон Улаанбаатар хотод шилэн кабелийн интернэтийн тарифыг ижил үнэтэй болгоно.

           

      8. Хөдөө аж ахуй

        Мал аж ахуйн салбар

        1. Салбарын хөгжлийн суурь хүчин зүйл болсон бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн орчныг шинэчилнэ.

        2. “Хариуцлагатай, чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

        3. Мал, малын гаралтай бүх төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах замаар малчдын амьжиргаа, орлогыг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлнэ.

        4. Малын тэжээлийн үйлдвэрлэлийн бизнес эрхлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн санаачилгыг урамшуулан дэмжиж, малын таримал тэжээлийн тариалалтыг 200.0 мянган га талбайд хүргэнэ.

        5. Өндөр ашиг шимтэй үндэсний болон дасан зохицох чадвартай гадаадын үржлийн малыг өсгөн бойжуулах үржлийн аж ахуйг хөгжүүлж, малчдад чанартай, таваарлаг малтай болох боломжийг бүрдүүлнэ.

        6. Мах, сүү, шувуу, зөгийний эрчимжсэн фермерийн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжинэ. Хот, аймгийн төв, томоохон суурин газрын хүнсний хангамжийг сайжруулж, үнийг тогтворжуулна.

        7. Мах, махан бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, олон улсын стандартад нийцсэн “монгол мах” брэнд бий болгон хөгжүүлнэ.

        8. Малын гаралтай хоёр дахь түүхий эдийг хаягдалгүй боловсруулах, өндөр уургийн агууламжтай түүхий эд үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

        9. Өвлийн хүлэмжийн, мал, амьтны фермийн барилга байгууламжид хөрөнгө оруулах 15 хүртэлх жилийн моргейжийн зээлийн хэлбэрийг нэвтрүүлж, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ.

        10. Гахай, махны болон өндөгний тахианы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зээл, татвар, тарифын бодлогоор дэмжин, 2026 онд өндөгний хангамжийг бүрэн, 2028 онд гахай, тахианы махны хангамжийг 80-аас дээш хувьд хүргэж, импортыг орлодог болно.

        11. Мал эмнэлгийн ерөнхий газрын чадавхийг сайжруулж, махны экспортын гэрчилгээ, баталгаажуулалтын газартай болгоно. Хөрш болон гуравдагч орнуудад сэврээсэн мах экспортлох боломжийг бүрдүүлж, жилд экспортлох мах, махан бүтээгдэхүүний хэмжээг

          200.0 мянган тоннд хүргэнэ.

        12. Малчдын татвар төлөлт, нийгмийн даатгалын асуудлыг хуулийн зохицуулалтаар санхүүжүүлж, татварын системд татварын тайлан илгээх аргачлалыг хялбарчлах нэгдсэн систем бий болгоно.

        13. Эрсдэл бүхий нөхцөлөөс урьдчилан сэргийлэх тохиолдол бий болсон үед малчдад худалдан борлуулж, эргэлтэд оруулах зорилготой өвс, тэжээлийн нөөцийн фондын тогтолцоог бий болгоно.

           

          Газар тариалангийн салбар

           

        14. Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх тариаланчид болон төрийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ.

        15. Усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн ус, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй техник, технологийн хангамжийг сайжруулж, нэгжээс авах ургацыг дээшлүүлнэ.

        16. Тариаланчдад олгох татаас, урамшууллын бодлогыг өөрчилж, төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлд суурилсан зарчмын дагуу шинэчилнэ. Өөрийн эзэмшлийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах, хашаа барьсан байх нөхцөлийг төрөөс тариаланчдад олгох дэмжлэг, урамшууллын нэг шалгуур болгон хэрэгжүүлнэ.

        17. Хүлэмжийн аж ахуй, дуслын усалгаанд шаардлагатай нар, салхины сэргээгдэх эх үүсвэрээр хангах төсөл хэрэгжүүлнэ. Өрх, байгууллага бүр хүлэмжийн аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж, шинэ ногооны нэр төрөл, хангамжийг сайжруулна.

        18. Стратегийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг өргөтгөн элсэн чихэр, цардуул, ургамлын тос, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлж, салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

        19. Хөдөө аж ахуйн аналитикийг урьдчилан таамаглах хиймэл оюун ухаанд суурилсан платформыг хөгжүүлнэ.

           

    8. ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН

      1. Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг улс төрөөс хараат бус, мэргэжлийн багаар удирдуулан олон улсын болон дотоодын зах зээлд хөрөнгө оруулалт хийж, өсгөдөг тогтолцоог бүрдүүлнэ.

      2. Үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүнд хойч үеийнхэний хөгжлийн баталгаа болох Ирээдүйн өв санг байгуулна.

      3. Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг үр ашигтай хөрөнгө оруулалтад байршуулан өгөөж хүртэх ба аль ч сангийн эх үүсвэрийн тодорхой хувиас хэтрэхгүй хэсгийг дотоодын эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох салбарт хөрөнгө оруулна.

      4. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсвийн орлогоос тусгаарлаж, үндэсний баялгийн санд хуримтлуулна.

      5. Үндэсний баялгийн санг төсвийн алдагдал болон улс төрийн амлалтад зориулан зарцуулахыг хуулиар хориглож, хуримтлуулна.

ЗУРГАА. ТӨРИЙН ДАРАМТГҮЙ МОНГОЛ
Бүх аймгийн төвүүдэд болон хүн ам төвлөрсөн сумдад иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Бүх аймгийн төвүүдэд болон хүн ам төвлөрсөн сумдад иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Зарим аймгуудад дулааны цахилгаан станц барих, шугам сүлжээг шинэчлэх замаар аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулна.

Аймгийн төвүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, арьс шир, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр, сумдад мал нядалгааны болон арьс ширний цех байгуулна.

Бүх аймгийн төв болон томоохон сум, суурин газруудыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эрчимжүүлнэ. Аймгийн төвүүдийг дахин төлөвлөж, “гудамж” төслийг хэрэгжүүлнэ.

Бүх аймгийн төвүүдийн нүхэн жорлонгийн тоог 20 хувиар бууруулна.

    1. ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ

      1. 1-р тойрог (Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг):

         

        1. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлж, аялал жуулчлалын холбогдолтой авто замыг ашиглалтад оруулна.

        2. Сум бүрийн онцлогийг тодорхойлон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтална.

        3. Сарлагын хөөвөр, хонины ноос угаах үйлдвэр барина.

        4. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

        5. Мянганы хэвтээ тэнхлэгийн авто замыг Арчулуут сумаас Эгийн даваагаар давуулж, Баянхонгорын арын сумдуудаар дайруулан Говь-Алтай аймгийн Гуулин сумаар төв замтай холбоно.

        6. Бүрд суманд аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

        7. Эрчимжсэн мал аж ахуй, усалгаат газар тариаланг хөгжүүлнэ.

        8. Бат-Өлзий, Хужирт сумын засмал замыг дуусгаж, ашиглалтад оруулна.

        9. Цэцэрлэг хотын ойролцоо нисэх онгоц буух зурвас бий болгох ажлыг дэмжинэ.

        10. Хархорум хотыг байгуулж, эдийн засгийн идэвхтэй газар нутгийн хэмжээг тэлэхийн тулд судалгаанд үндэслэн нутаг дэвсгэрийн төв хэсэгт хоёр дахь хөгжлийн төв байгуулах ажлыг дэмжинэ.

        11. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулна.

      2. 2-р тойрог (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг):

         

        1. Жаргалан, Алтай өрхийн эмнэлэг, Бугат, Цээл (шинэ суурьшлын бүсэд), Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барина.

        2. Есөнбулаг сумын нэгдүгээр сургууль, Алтай, Бигэр, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ сумын сургуулийн барилгуудыг шинээр барина.

        3. АШУҮИС-ийн нэгдүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулж, лаборатори сургуулийн барилгыг шинээр барина.

        4. “Малын эзэн - үйлдвэрийн эзэн” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн малын гаралтай түүхий эд, сүү цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуур угаах, самнах, утас болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах санал, санаачилгыг дэмжинэ.

        5. Шарга сумын Дунд шарын ам, Бигэр сумын Хоёр байшинт, Шарга сумын 14, Дэлгэр сумын Дагналтай, Тайшир сумын Бааюуны булан, Бугат сумын Гаханчийн голын амны услалтын системийг шинэчлэн барьж, ашиглалтад оруулна.

        6. Жаргалан, Чандмань, Төгрөг, Дарви сум, Гуулин, Баянтоорой тосгонд 50 м3 бүхий хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга барина.

        7. Есөнбулаг сумын баруун уулын үерийн даланг шинээр барина.

        8. Арц суурь боомтыг байнгын ажиллагаатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        9. Улаангом хотод Хавдар судлалын төв байгуулна.

        10. Хог хаягдал боловсруулах тогтолцоог бий болгон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эко орчныг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

        11. Улаангом хотоос Боршоо боомт чиглэлийн хатуу хучилттай авто замыг өргөтгөн шинэчилнэ.

        12. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Хотгорын 60 МВт-ын цахилгаан станц барина.

        13. Тэс – Шарсуурь, Баруунтуруун, Бөхмөрөн (Цагааннуур) чиглэлийн авто замыг барина.

        14. Увс, Хяргас зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн спорт, эрүүл мэнд, эко туризм, нүүдэлчний өв соёлыг сурталчлах аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулна.

        15. Гадаад улсаас жуулчид хүлээн авах нөхцөл, боломжийг бодлогоор дэмжинэ.

        16. Улаангом хотод өвлийн спортын бааз байгуулахыг төрөөс дэмжинэ.

        17. Гурил, тэжээлийн үйлдвэр байгуулна.

        18. Утааг бууруулах үүднээс шахмал түлшний жижиг үйлдвэр барина.

        19. “Шинэ хөдөө - Увс” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

        20. Ховд аймагт нефть боловсруулах бага оврын үйлдвэр барина.

        21. “Алтай”, “Говь” аялал жуулчлалын загвар төсөл хэрэгжүүлнэ.

        22. Баруун бүсийн эрчим хүчний системийг хөгжүүлнэ.

      3. 3-р тойрог (Баян-Өлгий аймаг):

         

        1. Баруун бүсийн аялал жуулчлалын тэргүүлэх төв болгон хөгжүүлнэ.

        2. Цагааннуурын чөлөөт бүсийг тээвэр, логистикийн төв болгоно.

        3. Улаан байшинтын боомтыг олон улсын статустай болгож, 24 цагаар ажиллуулна.

        4. Баруун бүсийн шахмал түлшний үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулна.

        5. Аймгийн төвийн суурьшилд саад болж байгаа одоогийн жижиг нисэх онгоцны буудлыг нүүлгэн олон улсын статустай шинэ нисэх онгоцны буудал барина.

           

      4. 4-р тойрог (Булган, Орхон, Хөвсгөл аймаг):

         

        1. Эгийн голын усан цахилгааны станцыг барина.

        2. Улсын чанартай авто зам дагуу түр амрах зогсоол, түүнийг дагасан үйлчилгээ нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоо, санал, санаачилгыг дэмжинэ.

        3. Бүсийн хэмжээнд утааг бууруулах зорилгоор шахмал түлшний жижиг үйлдвэр барих хувийн хэвшлийн оролцоо, санал, санаачилгыг дэмжинэ.

        4. Мах, ногоо боловсруулах үйлдвэр, зоорь, хүлэмжийн аж ахуй барина.

        5. Хог хаягдлыг ялган ангилж, хаягдлыг боловсруулах үйлдвэр барина.

        6. Байр, гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулна.

        7. Барилгын материалын үйлдвэрлэлийн төслийг дэмжинэ.

        8. Орон нутагт тусгай хамгаалалтын газрыг багасгана.

        9. Ханх сум, Хатгал тосгоны чөлөөт бүсийг хөгжүүлнэ.

        10. Хөрш ОХУ руу иргэд дөрвөн улиралд зорчих боломжийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        11. Чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх усан оргилуур, кино театр зэрэг үйлчилгээний газруудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, байгуулна.

      5. 5-р тойрог (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг):

         

        1. Дархан-Уул аймгийн Дархан сумыг үйлдвэр, тээвэр, логистикийн зангилаа хот болгон хөгжүүлнэ.

        2. Хүнд, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийг дахин сэргээнэ.

        3. Англи хэлний сургалт бүхий олон улсын хөтөлбөртэй дунд сургууль бий болгохыг дэмжинэ.

        4. Орон нутагт ажиллах эмч нарын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална.

        5. Цемент бетон, дэр бетон үйлдвэр байгуулна.

        6. Сэргээгдэх эрчим хүч, эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ.

        7. Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв байгуулна.

        8. Орхонтуул гол дээр тавигдаж байгаа гүүрний хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ.

        9. Түнхэл тосгоныг аялал жуулчлалын бүс хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримтална.

        10. Бага оврын хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэр байгуулна.

        11. Мах, ногооны төрөлжсөн зоорь, агуулахыг олноор байгуулна.

        12. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

        13. Зуунмод сумыг нисэх онгоцны буудлын хот болгон хөгжүүлнэ.

        14. Фермийн, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ.

        15. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулна.

           

      6. 6-р тойрог (Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг):

         

        1. Чойбалсан хотод төмөр замын дэд бүтцийг түшиглэн төмөр замын логистикийн төв байгуулна.

        2. Чойбалсан хотын дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөнө.

        3. Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, Зүүн бүсийн эрчим хүчний системийг 220 Вт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбон бүс нутгийн цахилгаан хангамж, найдвартай ажиллагааг сайжруулна.

        4. Чойбалсан хотод Зүүн бүсийн хөдөө аж ахуйн парк бий болгох ажлыг дэмжинэ.

        5. Аймгийн төвийн болон сумдын үерийн далан суваг, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж хэрэгжүүлнэ.

        6. Бичигтийн боомтын дахин төлөвлөлтийн баримт бичгийг тодотгон суурьшлын бүс байгуулах, бусад дэд бүтцийг барих ажлыг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлнэ.

        7. Дулааны цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

        8. “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг үргэлжлүүлж, бүх сумдыг хамруулах ажлыг үе шаттай эхлүүлнэ.

        9. Сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, цэвэр эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

        10. Сумдын цахилгаан эрчим хүчний дэд станцуудыг өргөтгөх, цахилгаан дамжуулах агаарын шугамуудын насжилтыг тодорхойлж, өргөтгөн шинэчилнэ.

        11. Баруун-Урт – Сайншанд чиглэлийн улсын чанартай 350 км хатуу хучилттай авто зам барих техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хэрэгжүүлнэ.

        12. Баруун-Урт – Бичигтийн боомт чиглэлийн 272 км хатуу хучилттай авто зам барина.

        13. Сүхбаатар сум – Матад сум чиглэлийн авто зам барих техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг хэрэгжүүлнэ.

        14. 4С зэрэглэлийн олон улсын “Баруун-Урт” нисэх буудал барина.

        15. Улсын чанартай хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн дагуу олон улсын стандартад нийцсэн авто үйлчилгээний түр буудаллах цогцолбор байгуулна.

        16. Бүсчилсэн байдлаар мах хөргөлтийн агуулах зоорь, сумдад малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулна.

        17. Хэнтий аймгийн олон улсын нисэх буудлыг барьж дуусгана.

        18. Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудыг түшиглэн аялал жуулчлалын цахимжсан, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг нэвтрүүлнэ.

      7. 7-р тойрог (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг):

        1. Говийн бүсийн байгалийн онгон дагшин байдлыг хадгалахын тулд уул уурхайн компаниудаар нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх ажлыг хэрэгжүүлнэ.

        2. “Говийн бүсийн ус” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

        3. Тулгуур эрхтэний болон нуруу, нугасны өвчтэй иргэдэд тохирсон ажлын байр бий болгох ажлыг бодлогоор дэмжинэ.

        4. Уул уурхайн хүнд даацын авто машиныг хатуу хучилттай замаар явуулдаг болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        5. “Хот тохижилт, ногоон байгууламж” үйл ажиллагааг сайжруулна.

        6. Бороо, цасны ус нөөцөлж, тариалан услах боломжийг бүрдүүлнэ.

        7. Шинээр баригдаж буй сургуулиудыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлнэ.

        8. Хог ангилах, хогийн цэгүүдийг шинэчлэх, ундны усыг цэвэршүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

        9. Өндөршил суманд салхин сэнс, нарны толь байршуулж, эрчим хүч үйлдвэрлэх ажлыг дэмжинэ.

        10. Ан амьтныг хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, усны асуудлыг шийдвэрлэх төслүүдийг дэмжин ажиллана.

        11. Нарийн сухайтын эрчим хүчний эх үүсвэр Сэврэй, Ноён, Гурвантэс сумдыг дотоодын эрчим хүчээр хангана.

        12. Уул уурхайн нөхөн сэргээлт, хөрс, агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарна.

        13. Цагаан хад суурьшлын бүсийг хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

        14. Боомтуудыг түшиглэсэн тосгон бий болгох ажлыг хэрэгжүүлнэ.

           

    2. НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ

      Нийслэлийн дүүрэг бүрт хүүхэд, залуучуудад зориулсан чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх газар, ногоон байгууламж, тохижилтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

       

      1. 8-р тойрог (Баянзүрх дүүрэг):

        1. “Нарантуул”, “Да Хүрээ”, “Өгөөмөр” зэрэг худалдааны томоохон захуудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг төрөөс дэмжиж, төвлөрлийг бууруулна.

        2. Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн хотхоны бүтэцтэй болгох ажлыг төрөөс дэмжиж, төвлөрлийг бууруулна.

        3. Газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэдэд ойр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ.

        4. Хотын төвд 5-6 давхар машины зогсоолууд байгуулах ажлыг дэмжинэ.

           

      2. 9-р тойрог (Баянгол дүүрэг):

         

        1. Дүүргийн хороодын үйл ажиллагаа болон СӨХ-ны үйлчилгээг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        2. Хороо бүрт цагдаагийн байртай болгох ажлыг дэмжинэ.

        3. “Барс” худалдааны төвийн хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнг тохижуулна.

        4. “Голден парк” хотхоны сантехникийн шугамыг чанартай материалаар солих ажлыг эхлүүлнэ.

        5. “Эрин” хорооллын хажууд байрлах нефтийн агуулахыг нүүлгэн шилжүүлнэ.

           

      3. 10-р тойрог (Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг):

         

        1. Сүхбаатар дүүргийн алслагдсан хойд хэсгийн хороодын ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо сургалтын төв барьж, үйлчилгээ явуулах ажлыг дэмжинэ.

        2. Долоон буудал, Дарь эхийг холбосон хатуу хучилттай авто зам барина.

        3. Захын хорооллуудын замыг сэргээн засварлах ажлыг эхлүүлнэ.

        4. Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Зээлийн гудамжид тавигдсан инженерийн шугамын холболтын ажлыг эрчимжүүлнэ.

        5. 24-р хорооны зуслангийн бүс орчмын айлуудын хаягжуулалтыг цэгцтэй болгох ажлыг хэрэгжүүлнэ.

        6. 23-р хороонд лаборатори сургууль байгуулах ажлыг төрөөс дэмжинэ.

        7. 20-р хороонд байрлах далангийн асуудлыг шийдвэрлэнэ.

        8. Хайлааст чиглэлд явдаг нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтын арга хэмжээ авна.

        9. Зүрх уул чиглэлд хатуу хучилттай авто зам тавьж, төвлөрсөн хогийн цэгүүдийг тогтмол цэвэрлэх, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ.

      4. 11-р тойрог (Сонгинохайрхан дүүрэг):

         

        1. 2012 оноос хойш яригдаж буй орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ.

        2. Авто замуудыг чанартай тавих, усны суваг, шуудуу гаргах ажлыг эрчимжүүлнэ.

        3. Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжин, хүнсний 8 нэрийн дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        4. Баруун түрүүний Банхарын амны хэсгийн гэрэлтүүлгийг сайжруулна.

        5. Баруун түрүүний чиглэлд явдаг нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж хатуу хучилттай авто зам барина.

        6. Аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг дэмжинэ.

      5. 12-р тойрог (Хан-Уул дүүрэг):

         

        1. Яармагийн 3-р буудлаас дүүрэг хүртэл цахилгаан галт тэргээр үйлчилж, түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

        2. Барилгын авто зогсоолын стандартыг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        3. Инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх ажлыг хэрэгжүүлнэ.

      6. 13-р тойрог (Налайх, Багануур, Багахангай дүүрэг):

         

        1. Ахмадын төвийн барилгын ажлыг хэрэгжүүлнэ.

        2. Уурхай дагасан хөгжлөөс чөлөөт эдийн засагтай, үйлдвэрлэл хөгжсөн хот болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        3. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “зуслангийн төсөл”- ийг дэмжиж, хамтран ажиллана.

        4. Налайх дүүрэгт дулааны цахилгаан станц барина.

        5. Үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлж, ажлын байрыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

        6. Налайх дүүргийн чиглэлд явдаг нийтийн тээврийн тоог нэмэгдүүлнэ. Дүүрэг дотор үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээвэртэй болох ажлыг дэмжинэ.

        7. “Эко 00” хөтөлбөрийг баталгаажуулна.

        8. Багахангай дүүргийг дагуул хот болгож, үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлнэ.

           

    3. ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ УЛААНБААТАР ХОТ (УТАА, ТҮГЖРЭЛИЙН ШИЙДЭЛ)

      1. Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан халаагууртай болгох чиглэлээр судалгаа хийж, судалгаанд тулгуурлан боломжийг бүрдүүлнэ.

      2. Улаанбаатар хотын олон нийтийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор засаг захиргааны нэгжийг дахин хуваарилж, бие даан шийдвэр гаргах эрхийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

      3. Улаанбаатар хотын хөрөнгийн менежментийг ухаалаг тогтолцоонд шилжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

      4. Нийслэлийн өмчит барилга, байгууламжийн ашиглалтыг сайжруулах зорилгоор менежментийн шинэчлэл хийнэ.

      5. Улаанбаатар хотын гэр хорооллын агаар, хөрсний бохирдлын өндөр зэрэглэлтэй бүсүүдийн бохирдлыг зогсоох чадамж бүхий хэсэгчилсэн инженер хангамжийн дэд бүтцийн төслүүдийг хийж гүйцэтгэн, хашаандаа амины орон сууцтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

      6. Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд орон сууцны төсөл хэрэгжүүлэх газруудыг хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөлөөр санал болгож, суурь дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран байгуулна.

      7. Нийслэлийн гэр хорооллын 10,000 өрх тутамд гал унтраах ангийг шинээр байгуулна.

      8. Нийслэлийн гэр хорооллын дундах гудамжны өнгө төрхийг сайжруулан сэргээж, хайс, хашааг нэгдсэн байдлаар тохижуулна.

      9. Залуу гэр бүл, гэр хорооллын айл өрхүүд, бусад зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн “тохилог орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      10. Улаанбаатар хотын баруун болон зүүн захад логистикийн төвүүдийг байгуулж, авто замын ачаалал, төвлөрлийг бууруулна.

      11. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, тээврийн төлөвлөлтийг олон улсын жишигт хүргэнэ.

      12. Нийтийн тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнд суурилсан менежментийн өөрчлөлт хийнэ.

      13. Хотын захын бүсийн нийтийн тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжинэ.

      14. Нийтийн тээврийн удирдлага мэдээлэл болон хяналтын төвийг шинэчилж, замын сүлжээнд ухаалаг систем нэвтрүүлнэ.

      15. Цахилгаан автомашины хэрэглээг татварын бодлогоор дэмжиж, цэнэглэх сүлжээг орон даяар байгуулах ажлыг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ.

      16. Нийтийн тээвэрт ашиглах цахилгаан болон хийн хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн эзлэх хувийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийг цахилгаан эх үүсвэрээр цэнэглэх сүлжээ байгуулна.

      17. Улаанбаатар хотод трам барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

      18. Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлнэ.

      19. Сургуулийн хүүхдэд зориулсан тээврийн хүртээмж, менежментийг сайжруулна.

      20. “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлж, төмөр замын сүлжээг өргөтгөнө.

      21. Улаанбаатар хотын түгжрэлийн шийдэл:

        • Түгжрэлийн менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

        • Төвлөрлийг сааруулж, Улаанбаатарын дагуул хот, бусад хотуудыг холбосон хурдны авто замын сүлжээ байгуулна.

        • Улаанбаатар хотын тойрог авто замын сүлжээ, гүүрэн гарц, хоёр түвшний уулзваруудыг барьж байгуулна.

        • Улаанбаатар хотод босоо чиглэлийн авто зам, гүүрэн болон нүхэн гарцуудыг барьж байгуулна.

        • Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх гэрлэн дохионуудыг бууруулна.

        • “Толгойт” өртөөнөөс “Амгалан” өртөө хүртэл өдөр тутмын зорчигч тээврийн трам явуулж, холбогдох дэд бүтцийн шугамын ажлыг хийж гүйцэтгэнэ.

        • Зайсангаас Долоон буудал хүртэл явган хүн, дугуй, скутерээр зорчих 4 улирлын битүү хоолойг газар дээгүүр болон доогуур барина.

        • Улаанбаатар хотын авто зогсоолын шинэ төлөвлөлтийг хийж, авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно.

        • Авто замын торлосон сүлжээ бодлогын хүрээнд “Гудамж” төслийг үргэлжлүүлэн авто зам, гүүр, уулзваруудыг шинээр байгуулна.

      22. Богдхан уулыг сэтэлж, Төв аймгийн Зуунмод хоттой холбох тунелийн бүтээн байгуулалтын "Их Богд" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

      23. Улаанбаатар хотын нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд хотын төвийн бүсэд дараах нөхцөлийг хангасан газарт барилга барих зөвшөөрөл олгоно. Үүнд:

        • Эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон;

        • Авто замын торлосон сүлжээнд холбогдсон;

        • Нэгдсэн дэд бүтцийн системд холбогдсон.

      24. Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй шинэ түлшний эх үүсвэрүүдийг бодлогоор дэмжинэ.

      25. Нийслэл хотын төвийн нэгдсэн ус, дулаан, цахилгааны үнэ тарифыг ашиглалтын бодит зардал, шугамын өргөтгөл, засвар шинэчлэл болон үйлдвэрийн өртөгт нийцүүлнэ.

      26. Хэрэглээний халуун, хүйтэн ус, дулаан, цахилгаан түгээх болон нийлүүлэх ажлыг гүйцэтгэж буй төрийн өмчит компаниудад менежментийн шинэчлэл хийж, томоохон хөрөнгө оруулагчдыг оруулах замаар хуучин дэд бүтцийн шугам, хоолой засварлах болон өргөтгөх ажлуудыг гүйцэтгэнэ.

      27. Сэлбэ, Туул, Дунд голын урсацын дагуу далан байгуулах, авто зам, дугуйн зам барих, орчны тохижилт бүхий бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

      28. Нийслэл Улаанбаатар хотод "Ногоон байгууламж" хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      29. Нийтийн аж ахуйн нэгжийн хяналтад зориулсан ус, тог, дулааны зардлыг хэмжих автоматжуулалтын нэгдсэн систем нэвтрүүлнэ.

      30. Гэр хороололд төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулна.

      31. Гэр хорооллын дэд станцуудыг өргөтгөнө.

      32. Яндан, нүхэн жорлонг жилд 20-оос доошгүй хувиар бууруулах төсөл хэрэгжүүлнэ.

ДОЛОО. ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ МОНГОЛ
Иргэндээ ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлж, төрийг иргэдэд үйлчилдэг болгох бүх нөхцөлийг бүрдүүлнэ.

Иргэндээ ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлж, төрийг иргэдэд үйлчилдэг болгох бүх нөхцөлийг бүрдүүлнэ.

Төрийн албыг чадварлаг, цомхон болгож, цааснаас татгалзсан цахим технологи нэвтрүүлнэ.

    1. ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО

      1. Хүний амьдрах орчны аюулгүй байдлын стандартуудыг үе шаттайгаар боловсруулан баталж, төрийн шийдвэр бүрт заавал баримтлах зарчим, шалгуур болгоно.

      2. Хүүхдэд ээлтэй амьдрах орчны стандартуудыг баталж, мөрдүүлнэ.

      3. Хот, суурин газрын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээ гэрт ойр байх, хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгай хэрэгцээнд нийцсэн стандартыг хэрэгжүүлнэ.

      4. Хүний заяагдмал эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан хуулийн заалт, зохицуулалтуудыг цэгцэлнэ.

      5. Иргэдийн бодитой, үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулна.

      6. Төрийн тендер, худалдан авах ажиллагаанд иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлж, ил тод, нээлттэй байхыг хуульчилна.

      7. Хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах стандарт, шалгуур, дүрэм, журмыг шинэчилж, импортын хүнсний чанарын хяналт, шалгалт, лабораторийн шинжилгээний чадавхийг олон улсын түвшинд хүргэнэ.

      8. Хууль сурталчлах, таниулах ажлын чанарыг дээшлүүлж, олон нийтэд хууль зүйн мэдээллийг шуурхай, үр дүнтэй хүргэх тогтолцоог сайжруулна.

      9. Хүн амын өсөлт, шилжих хөдөлгөөний үр дүнд үндэслэсэн нийгэм, эдийн засгийн уян хатан зохицуулалт бүхий төсвийн бодлого хэрэгжүүлнэ.

      10. Хүн амын хүнсний аюулгүй байдлын бие даасан байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлж, монгол хүнд эрүүл хоол, хүнс хэрэглэх дадлыг төлөвшүүлэн эрүүл, шимт тэжээллэг хоол, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

      11. Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотууд болон орон нутагт шилжин суурьшиж буй хүн амын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжсэн татвар, зээлийн урамшууллын тогтолцоог бүрдүүлнэ.

      12. Багш, эмч нарын тэтгэвэрт гарах насыг уян хатан болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого баримтална.

    2. ЧАДВАРЛАГ ТӨРИЙН АЛБА

      1. Төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, ажлын байранд тавигдах шалгуур, шаардлагыг тодорхой болгож, нам дагасан томилгооноос салгана.

      2. Салбарын мэргэшсэн албан хаагчдыг улс төрөөс ангид, тогтвортой ажиллуулах хууль, эрх зүйн баталгааг бүрдүүлнэ.

      3. Төрийн үйлчилгээнд хувийн хэвшил, иргэний оролцоот үнэлгээ, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ.

      4. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд сайн засаглалын орчин үеийн менежментийг нэвтрүүлж, цалин, урамшууллын тогтолцоог стандартжуулна.

      5. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно.

      6. Төрийн албаны удирдах албан тушаалтны тоог бууруулж, дарга нарын тансаглалыг таслан зогсооно.

      7. Төрийн байгууллага, удирдах албан тушаалтан жил бүр иргэдэд нээлттэй, ил тод ажлын тайлангийн сонсгол хийх үүргийг хуульчлан баталгаажуулна.

      8. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн зөрчил гаргасан бол олон нийтээс уучлал гуйх үүргийг хуульчилж, огцруулах, чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг тодорхой болгоно.

      9. Төрийн байгууллага, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, бүх түвшинд жендэрийн бодлого хэрэгжүүлнэ.

      10. Төрийн бодлогыг хуульчилсан эрх зүйн зохицуулалтын үр нөлөөг бодлогын судалгааны хүрээлэнгээр дамжуулан үнэлдэг болгоно.

      11. Төрийн албаны мерит зарчмыг хадгална.

    3. ЦАХИМ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

      1. Иргэд, аж ахуйн нэгжийн төрөөс авах үйлчилгээг бүрэн цахимжуулна.

      2. Цахим өргөдөл, гомдлын “11-11” төвийн үйл ажиллагааг сэргээж, сайжруулна.

      3. Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг болох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      4. Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг тэлэн орон нутагт өндөр хурдны интернэтийн сүлжээг хүртээмжтэй болгож, төрийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлнэ.

      5. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим болон тоон гарын үсэг, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах цахим засаглалын хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

НАЙМ. ШУДАРГА МОНГОЛ
Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан хөгжлийг дэмжсэн, авлигаас ангид ажиллах чадавхитай засаглал, хүн бүр эрхэлсэн ажил, албан тушаалаас үл хамаарч хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шударга шүүхийн тогтолцоо, мэргэжлийн, хүртээмжтэй, цахимжсан нийтийн албыг бэхжүүлэх цогц шинэчлэл хийнэ.

Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан хөгжлийг дэмжсэн, авлигаас ангид ажиллах чадавхитай засаглал, хүн бүр эрхэлсэн ажил, албан тушаалаас үл хамаарч хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шударга шүүхийн тогтолцоо, мэргэжлийн, хүртээмжтэй, цахимжсан нийтийн албыг бэхжүүлэх цогц шинэчлэл хийнэ.

Иргэний үндсэн эрхийн баталгааг хангаж, парламентын засаглалыг бэхжүүлэхийн зэрэгцээ шүүх, прокурорын байгууллагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлнэ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж, хариуцлагыг дээшлүүлэх талаар олон талт арга хэмжээг зохион байгуулах, төрийн албан хаагчдын хууль дээдлэх зарчмыг мөрдүүлэх, төрийн үйлчилгээний олон шат дамжлагыг цөөлөх, албан тушаалтнуудын албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёс зүйн хэм хэмжээ, хийж болох болон үл болох үйлдлүүдийг нарийн зааглан боловсронгуй болгоно.

Сайн засаглалыг бэхжүүлэн хууль ёсыг дээдэлсэн, шударга ёсны итгэл үнэмшлийг бий болгож, ардчилсан нийгмийг бүрэн утгаар нь байгуулсан, хувь хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн баталгааг хангах бодлого баримтална.

    1. ХУУЛЬ БА ШУДАРГА ЁС

      1. Иргэний шударга ёс

         

        1. Төрийн албан тушаалтан, даргын эрх мэдлийг хамгаалсан төрийн бодлогыг өөрчилж, иргэний эрхийг хамгаалсан, иргэдэд үйлчилдэг хууль зүйн бодлоготой болно.

        2. Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгэм, мэргэжлийн холбоодод шилжүүлж, тэдгээрийн чадавхийг дээшлүүлэх, зах зээлийн стандарт тогтоох, хянах эрхийг олгоно.

        3. Төрийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих иргэний болон хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлнэ.

        4. Иргэний үндсэн эрхийн хяналт, засаглалын эрх мэдэл хуваарилалт, түүний хяналт, тэнцлийг баталгаажуулах чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгон Үндсэн хуулийн шүүхийн түвшинд ажиллуулна.

        5. Иргэд сайн дураар эрхээ шаардан жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдсэнээр жагсаал, цуглаан хийх эрхийг нээлттэй болгон хуульчилна.

        6. Иргэний ба хуулийн этгээдийн хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

        7. Иргэний өргөдөл, гомдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан, шийдвэрлэхгүй хугацаа хэтрүүлсэн төрийн албан тушаалтанд тодорхой хариуцлага хүлээлгэдэг болгоно.

        8. Гэр бүлийн хүрээнд үүссэн маргаан, зөрчил, хүчирхийллийг зохистой шийдвэрлэх журмыг өөрчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн батална. Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бүтцийг төлөвшүүлнэ.

           

      2. Нийтийн шударга ёс

         

        1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүргийг Хууль зүйн яамны үндсэн чиг үүргийн нэг болгоно.

        2. Хууль сахиулагчдын мэргэшил, нийгэм, эдийн засгийн баталгааг шинэ шатанд гаргаж, хууль сахиулагч болон хууль сахиулах албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон бие даасан хуультай болно.

        3. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, хууль зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн өндөр албан тушаалтны зарлага, орлогын албан татвар төлөлтийг ил болгох уялдуулан хянадаг тогтолцоог бүрдүүлнэ.

        4. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг барагдуулах механизмыг сайжруулна.

        5. Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчдийг хамгаалах, дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

        6. Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг одоогийн түвшнээс 3 дахин чангаруулж, авлигаас олсон орлогыг шууд хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.

        7. Сонгуулийн авлига, улс төрийн намаар дамжин төрд орж ирэх авлигын тойргийг таслан зогсоох арга хэмжээ авч, авлигын эсрэг улс төрийн шинэ соёл үүсгэнэ. Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх хуулийг батлуулна.

        8. Дотоод хэргийн чиг үүрэг давамгайлсан байдлыг халж, Хууль зүйн яамны чиг үүрэг, зохион байгуулалтыг сайжруулан хууль зүйн бодлогыг иргэний эрх, хуулийн засаглалын хөгжилд чиглүүлнэ.

        9. Хууль зүйн болон дотоод хэргийн чиг үүргийг зааглан зохион байгуулна.

        10. Хууль дээдэлдэг захиргааг бүрдүүлэх, нийтийн албыг мэргэшүүлэх чиглэлд улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байна.

        11. Шүүхийн хараат бус байдал, хариуцлага, олон нийтийн итгэл даах чадварыг дээшлүүлэх чиглэлд бодлогын эрс өөрчлөлт хийнэ.

        12. Худалдаа, бизнесийн маргааныг үр ашигтай, шуурхай шийдвэрлэх шүүхийн бус тогтолцоог улам бэхжүүлнэ.

        13. Бүртгэл, архив, үндэсний дата системийн ухаалаг үйлчилгээг сайжруулна.

        14. Төрийн байгууллага, албан тушаалтны "ажил хэргийн нэр хүнд" хэмээх хуулийн томъёоллыг залруулж, төрийн албаны нээлттэй, шилэн байдлыг хуульчилна.

        15. Газрын төлөвлөлт, олголтын орчинд реформ хийж, газар олгох, ашиглах, эзэмших, өмчлөх үйл ажиллагааг ил тод болгоно.

        16. Газрын шинэтгэл, удирдлага хариуцсан нэгжийг Улсын Их Хурлын дэргэд байгуулна.

        17. Иргэдийн өмчлөлийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг төрийн нэгдмэл бодлогоор зохицуулна.

        18. Тусгай хамгаалалттай газар ашиглалтыг цуцалж, хамгаалалтын асуудлыг цэгцэлнэ.

        19. Оюуны өмчийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, оюуны бүтээлийг хуулиар хамгаална.

      3. Эрүүгийн шударга ёс

         

        1. Прокурорын байгууллагыг гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулж, нэгдсэн босоо удирдлагын тогтолцоог хална.

        2. Шударга процесс, гэрчийн хамгаалал, хууль зүйн чанартай үйлчилгээ авах чиглэлд процессын шинэчлэлийг эрчимжүүлж, прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны үйл ажиллагааг шүүхийн тойрогт нийцүүлнэ.

        3. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ.

        4. Шийдвэрийн хэрэгжилт, үр дүн шүүгчийн ажлын үзүүлэлт, чиг үүрэгт багтдаг олон улсын жишгийг хуульчилна.

        5. Шүүхийн шинжилгээ, шүүхийн шинжээчийн үйл ажиллагааг тусгайлсан процессын хуулиар зохицуулан бие даасан шинжээчдийн нөөц бий болгож, монополь шинжилгээний байгууллагыг өрсөлдөөнт мэргэжлийн шинжээч, лабораториуд бүхий олон улсын шаардлага хангасан шүүх шинжилгээний тогтолцоог бий болгоно.

        6. Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хүчингүй болгож, тагнуулын үйл ажиллагааг тусдаа хуулиар, нууц мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар зохицуулж, шүүхийн хяналтад оруулна.

        7. Нууц мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээ, баримтыг процессын төгсгөлд нэг бол шүүхэд, эсвэл тус ажиллагаанд өртсөн иргэнд хүргүүлэх механизмыг хуульчилна.

        8. Улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхийг дээшлүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх албыг байгуулан мэргэшүүлж, гадаад хамтын ажиллагааг сайжруулна.

        9. Прокурор болон өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсдэг тэгш бус байдлыг арилгана.

        10. Цахим худалдааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, цахим гэмт хэрэг, халдлагаас иргэдийг хамгаална.

      4. Олон нийтийн аюулгүй байдал, хууль сахиулах шударга ёс

        1. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг батлуулна. Хууль сахиулах үйл ажиллагааг нэг бүрчлэн стандартчилж, хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлнэ.

        2. Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар цагдаагийн байгууллагыг улс төрөөс хараат бус, бие даасан тогтолцоог бүрдүүлнэ.

        3. Иргэдийг чадавхжуулах, гамшиг, аюулаас сэргийлэх сургалт, авран хамгаалах зохион байгуулалтыг дэмжин ажиллах чиг үүргийг цэрэг, армид бий болгоно.

        4. Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг сэргээж, хохирогчийн эрх, хохирол барагдуулах үйл ажиллагааг шинэ шатанд гарган нөхөн сэргээх шударга ёсыг хангуулна.

        5. Нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын хөдөлмөр эрхлэлтийг хуульчлан иргэний нийгмийг бэхжүүлэх хууль зүйн баталгаа бий болгоно.

      5. Парламентын ардчилал

         

        1. Улсын Их Хурлыг ярьдаг парламент бус ажилладаг парламент болгох чиглэлд шинэчлэл хийж, парламентын засаглалыг бэхжүүлнэ.

        2. Улсын тусгаар тогтнол, бүгд найрамдах төр, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, эрх мэдэл хуваарилах болон парламентын засаглалын дархлааг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулна.

        3. Үндсэн хуулийн суурь зарчим, байгуулал, хүний эрхийн дэг журмыг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлнэ.

        4. Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулж, шууд ардчиллын хэлбэрийг парламентын хяналтын нэг эх үүсвэр болгоно.

        5. Улсын Их Хурлын хяналтыг үр ашигтай хэрэгжүүлэх зохион байгуулалтыг хангаж, парламентын хяналтын бие даасан байгууллагуудыг иргэдийн хяналттай уялдуулан хууль тогтоох үйл ажиллагааг сонирхлын зөрчилгүй ажиллах хариуцлагын тогтолцоог сайжруулна.

        6. Данхар төрийн бүтцээс татгалзсан Засгийн газрыг байгуулж, цомхон, чадварлаг, чанартай засаглалын бүтцийг бий болгоно.

        7. Парламентын хянан шалгах чиг үүргийг боловсронгуй болгож, Улсын Их Хурлаас төлөөлөн хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тухай бие даасан хуультай болно.

        8. Төсөв, төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын дэргэд спорт, урлагийн нэгж байгуулах, ажиллуулах, санхүүжүүлэхийг хориглоно.

        9. Гэмт хэрэгт холбогдож, сонгогчдын итгэлийг алдсан Улсын Их Хурлын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах хууль, эрх зүйн боломжийг бүрдүүлнэ.

        10. Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэд шууд сонгодог болно.

ЕС. ДЭЛХИЙН МОНГОЛ
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримтлан гадаад бодлогын үзэл баримтлалыг тууштай үргэлжлүүлнэ. Цаг үеийн нөхцөл байдалд зохицсон идэвхтэй байр суурийг баримталж, Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлнэ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримтлан гадаад бодлогын үзэл баримтлалыг тууштай үргэлжлүүлнэ. Цаг үеийн нөхцөл байдалд зохицсон идэвхтэй байр суурийг баримталж, Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлнэ.

Хоёр хөрштэй найрсаг, тэнцвэртэй харилцааг эрхэмлэж, эдийн засгийн дипломат бодлогын талаар идэвхтэй байр суурийг баримтална.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах нь монгол төрийн үндсэн үүрэг гэж үзнэ. Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах нь улс төрийн нам, хувь хүн, бизнесийн эрх ашгаас ангид, одоо болон хойч ирээдүй үеийн өмнө хүлээж буй үүрэг мөн болно.

Эко системийн тэнцвэрт байдлын алдагдал, байгалийн нөөц баялгийн зүй бус ашиглалтыг зогсоох, цөлжилтийг сааруулах, “ногоон байгаль” бодлогыг хэрэгжүүлэн байгалийн жам ёсоор сэргэх боломжийг дээшлүүлэх замаар хүрээлэн буй орчны тогтвортой байдал, ногоон хөгжлийг дэмжин хүний амьдралын чанарыг сайжруулна.

    1. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

      1. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, үндэсний аюулгүй байдлын стратеги, батлан хамгаалах номлолыг шинэ цаг үед нийцүүлэн батална.

      2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтцийг өөрчилж, Улсын Их Хурлын даргыг уг бүтцээс гарган парламентын хяналтыг хангана.

      3. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, бизнесийн төсөл, иргэний бүтээн байгуулалтыг улсын нууцад оруулан тендергүй, хяналтгүй төсөв завшдаг явдлыг зогсооно.

      4. Үндэстнийг хуваах, нийгмийг хагаралдуулах зорилготой хуурамч мэдээлэлтэй тэмцэх, иргэний цахим эрх чөлөөнд халдсан бүх төрлийн халдлагатай тэмцэх тусгайлсан хөтөлбөр гаргаж ажиллана.

      5. “Эрчим хүчний тусгаар тогтнол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, гуравдагч болон хөрш орнуудтай хамтарсан олон улсын цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний мега төслүүдийг эхлүүлнэ.

      6. Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг аливаа хэлбэрийн халдлагатай хатуу тэмцэж, Үндсэн хуулийн цэцийн доор тусгай нэгж байгуулна.

      7. Монгол хүн үндэсний өв соёлоороо бахархах, өвлүүлэх, үндэсний хэл, бичигт суралцахыг дэмжих замаар үндэсний эв нэгдлийг сахин хамгаална.

      8. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      9. Улс орны язгуур эрх ашгийг нэн тэргүүнд эрэмбэлж, Үндсэн хууль, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаална.

      10. Үндэсний эв нэгдэл, оюун санааны нэгдмэл байдал, үндэсний өв соёл, бахархлыг бодлогоор дэмжинэ. Өв соёл, эх түүх, хэл бичиг, соёлын дархлаа бүхий монгол бахархлыг дэмжих замаар үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      11. Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг аливаа хэлбэрийн халдлагатай хатуу тэмцэнэ.

      12. Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн аливаа шийдвэрийг судалгаанд суурилсан байх шаардлага тавина.

      13. Иргэн бүрийн аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй мэдлэг, мэдээллийг нийгэмд түгээж, иргэдийн оролцоог дэмжинэ.

    2. ГАДААД ХАРИЛЦАА

      1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдлыг бэхжүүлж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлнэ.

      2. Хоёр хөрштэйгөө найрсаг, тэнцвэртэй харилцаж, өөрийн үндэсний эрх ашигт нийцсэн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

      3. Гуравдагч хөршийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэл баримтална.

      4. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж ажиллана.

      5. Дэлхий нийтийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулна.

      6. НҮБ болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, баримт бичигт заасан ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан байр сууринаас үйл ажиллагаа явуулна.

      7. Олон улсад өрсөлдөх чадвартай, эдийн засгийн суурь салбарыг хөрөнгө оруулалтаар хөхиүлэн дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого хэрэгжүүлнэ.

      8. Хөрш орнуудтай хил залгаа аймаг, сумдын нутаг дэвсгэрийн хязгаараар зааглан татваргүй (татварын хөнгөлөлттэй) орчин бүрдүүлэх замаар эдийн засгийн чөлөөт бүсийн тодорхой бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ.

      9. Дипломат албыг бэхжүүлэхэд тусгайлан анхаарч, тус албанд ажиллагсдыг сургаж бэлтгэх, давтан сургах, томилон ажиллуулах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг, ёс суртахууны өндөр шаардлага тавьдаг журмыг хэвшүүлэхийг зорьж ажиллана.

      10. Гадаад бодлогыг улс төржилтөөс ангид, нэгдмэл байлгах зарчим баримтлан төр, засгийн байгууллагуудын гадаад харилцаанд нэгдсэн зохицуулалт хэрэгжүүлнэ.

      11. Хөрш орнуудтай хамтран “Эдийн засгийн коридор” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

      12. Монгол Улсын эрх ашигт нийцсэн эдийн засгийн үр ашигтай, сөрөг үр дагаваргүй, бүс нутгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.

      13. Улс орноо гадаадад сурталчлан таниулах, гадаад улс дахь монгол угсаатнуудад монгол хэл, түүх, соёл, өв уламжлалыг сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.

      14. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, ажлын байранд дүн шинжилгээ хийж, иргэндээ үйлчлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр өөрчлөн зохион байгуулна.

         

    3. БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧИН

      1. Батлан хамгаалах яаманд тавих иргэний хяналтыг сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ.

      2. Нисгэгчгүй онгоц, дроныг зэвсэгт хүчний тусдаа төрөл болгон хөгжүүлж, шинэ ангиудыг бий болгоно.

      3. Энхийг сахиулах ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож, бүс нутгийн хэмжээний энхийг сахиулагчдыг сургах олон улсын төвийг Монголд байгуулна.

      4. Улаанбаатар хот болон аймаг, суурьшлын бүсүүдэд байгаа хуучин зөвлөлтийн цэргийн хотхон байсан газруудыг зах зээлийн эргэлтэд оруулах хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ.

      5. Батлан хамгаалах үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг тууштай дэмжиж, сум, дроны үйлдвэрүүдийг хувийн хэвшилтэй хамтран ажиллуулна.

      6. Иргэдэд мэдээлэх мэдээллийн цахим систем бий болгоно.

      7. Батлан хамгаалах яамыг ерөнхий чиг үүргийн яам болгоно.

      8. Улсын хилийн халдашгүй дархан байдлыг бэхжүүлж, хил хамгаалах орчин үеийн техник, технологи нэвтрүүлнэ.

      9. Хөрш орнууд болон гуравдагч хөрш, стратегийн түншлэл бүхий орнуудтай аюулгүй байдлын салбарт нягт хамтран ажиллаж, аюулгүй байдлын гэрээ байгуулна.

      10. Шинжлэх ухаан, инновацид суурилсан батлан хамгаалах аж үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлнэ.

      11. Мэргэжлийн цэргийн тоог нэмэгдүүлж, хиймэл оюун ухаан, технологийн өндөр чадавхи бүхий кибер цэргийн ангийг шинээр байгуулна.

      12. Эх оронч, үндэсний үзлийг дээдлэх сургалтын агуулгыг боловсролын хөтөлбөрт оруулна.

      13. Зэвсэгт хүчний гэрээт цэргийн албаны сургалт, хангалтын тогтолцоог бэхжүүлж, хүндэт харуул, барилга, инженер, хил, дотоодын цэрэг болон бусад төрөл, мэргэжлийн ангиудыг нөхөн хангаж төлөвшүүлнэ.

      14. Цэргийн албыг мэргэжлийн боловсрол эзэмших, эх оронч сэтгэлгээтэй, амьдрах чадвартай иргэн бэлтгэх үе шат хэмээн

        үзэж, англи хэл, техник, мэргэжлийн боловсрол, технологи эзэмших сургалтаар баяжуулна.

      15. Дэлхийн халуун цэгүүдэд сэргээн босголтын ажилд идэвхтэй оролцохыг дэмжинэ.

      16. Энхийг дэмжих ажиллагааны чанарыг дээшлүүлж, тусгай хүчин, барилга, инженерийн, тээврийн анги салбаруудыг оролцуулах боломжоор хангана.

      17. Барилга, инженерийн цэргийн анги, байгууллагуудын хүч хэрэгслээр улсын нууцын зэрэглэлтэй болон стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтад оролцуулах замаар бэхжүүлэх, бүтээн байгуулалтаас орох өгөөж, үр дүнгээр зэвсэг, техникийн шинэчлэл, байнгын бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг дэмжинэ.

      18. “Зэвсэгт хүчин - 2030” хөгжлийн хөтөлбөр, “Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлнэ.

    4. ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАР

      1. Онцгой байдлын салбарт илэрч буй алдааны үндэс болох холимог тогтолцооны гажуудлыг засч, иргэнээ хамгаалах зорилгоор иргэний аюулгүй байдлын төрийн нэгжийг шинээр байгуулан түргэн тусламж, галын дуудлага, аваар осол, халдварт өвчин, гамшгийн үеийн удирдлагыг нэгтгэнэ.

      2. Стандартын шинэчлэлийг бүрэн эхлүүлж, бүс нутгийн онцлогт тохирсон, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн үндэсний нэгдсэн стандартыг шинэчлэн батална.

      3. Онцгой байдлын салбарын хүний нөөцийн бодлогыг тогтвортой ажиллуулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

      4. Онцгой байдлын албан хаагчдыг олон улсын аврах ажиллагаанд тогтмол оролцуулж, өндөр хөгжилтэй орнуудтай хамтран аврагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

    5. АМЬД БАЙГАЛЬ

      Байгаль орчин, эко системийн тэнцвэрт байдал

       

      1. Ус, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

      2. Тусгай хамгаалалттай газар нутгийг судалгааны үндсэн дээр нэмэгдүүлж, онцлог эко системийн үйлчилгээ, үнэ цэнийг өсгөнө.

      3. Усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулах, хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

      4. Усны хэрэглээг бүрэн тоолууржуулж, ус ашиглалтын үр ашиг, хэмнэлтийг сайжруулна.

      5. Усны нөөц ашигласны төлбөрийг хэрэглээний хэмжээнээс хамааран шатлан өсгөх зарчимд суурилан тогтоох, төлбөрийн

        орлогыг дахин хуваарилах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, хэрэгжүүлнэ.

      6. Ус бохирдуулсны төлбөр, зөвшөөрөл олгох үйл явцаар дамжуулан үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлнэ.

      7. Нийслэл болон бусад хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлж, газар чөлөөлөх, усны нөөц бохирдох, хомсдохоос сэргийлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулна.

      8. Улсын болон сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, усны аюулгүй байдлыг хангана.

      9. Газрын доорх усны нөөц баялгийг бүртгэлжүүлж, ашиглалтын зохистой менежмент явуулах, усны нөөцийн өөрчлөлт, ашиглалтын талаарх бодит мэдээллийг бий болгох зорилгоор гадаргын усны харуулын тоо болон газрын доорх усны хэмжилтийн цэгийг нэмэгдүүлнэ.

      10. Сэлэнгэ, Орхон, Эг, Ховд зэрэг томоохон гол, мөрөнд урсацын тохируулгатай, олон зориулалтын цуваа усан сангууд байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлнэ.

      11. Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг өргөтгөж, шаардлага хангасан ундны ус хэрэглэдэг хүн амын тоог нэмэгдүүлнэ.

      12. Хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн эко төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

      13. Ургамал, амьтны тархац, нөөцийн судалгааг улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулж, нөөцийн өөрчлөлтийг шинэчлэн зохистой менежментийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

      14. Олон талт байгаль хамгааллын менежмент, техник, технологийн хөгжлийг нэвтрүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг сайжруулна.

      15. Эко систем, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа аж ахуй эрхлэлтэд олгодог татаасыг бууруулж, эко системийн үйлчилгээг тэтгэсэн, хамгааллын үйл ажиллагааг дэмжинэ.

      16. Байгаль хамгааллын шинжлэх ухаан, дэвшилтэт технологид түшиглэсэн мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ.

      17. Тусгай хамгаалалттай газар нутгийн нөөц, даацад тулгуурласан эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

      18. Эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээх ашиглагчийн хариуцлагыг өндөржүүлэн аж ахуйн зориулалтаар дахин ашиглах боломжтой болгож, эргэлтэд оруулна.

      19. Амьтан, ургамлын улаан дансыг шинэчилж, ховордсон зүйлийг тодорхойлон, хамгааллын арга замыг хэрэгжүүлнэ.

      20. Ашиглалтад өртөмтгий амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлэх, тарималжуулах, ойн агропарк байгуулах замаар ашиглалтын нөөцийг бүсчлэн бий болгож, байгалийн нөөцийн тэнцвэрт байдлыг хадгална.

      21. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр дамжуулан газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлнэ.

      22. Генетик нөөц, үүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл мэдээллийн сан, генетик нөөцийн төрөлжсөн сангууд байгуулж, сан хөмрөгийг баяжуулан биотехнологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бодлогоор дэмжинэ.

      23. Салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох, тооллого хийх, магадлах, тайлагнах чадавхийг бэхжүүлж, цахимжуулна.

      24. Байгаль орчны менежментийн MNS ISO14000 багц стандартыг нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээний зөв дадлыг бий болгоно.

      25. НҮБ-ын уур амьсгалын ногоон сан болон олон улсын байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааны санхүүгийн тогтолцоог хөгжүүлнэ.

      26. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн стандартын ландфиллын болон аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламжийг үе шаттайгаар байгуулна.

      27. Монгол Улсын ан агнуурын бүсийг шинэчлэн тогтоож, агнуурын эдэлбэр газрыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлнэ.

        Ойжуулалтын шинэчлэл

         

      28. Ойжуулах, ойг цэвэрлэх, нөхөн сэргээх асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, шинэ арга аргачлал, технологи нэвтрүүлнэ.

      29. Ойн тэлэн ургалтыг дэмжих, ойжуулах, нөхөн сэргээх зэрэг ой хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар ойн хомсдолоос сэргийлнэ. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 9 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.

      30. Ойг нөхөн сэргээх, ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, ойн хамгаалалтын зурвас байгуулах арга хэмжээг нэмэгдүүлнэ.

      31. Ойжуулах, хүлэрт намгийг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, ургамлын нөмрөгийг хамгаалах, ургамалжуулах замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.

      32. Эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ой, рашаан, булагийг хамгаалах чиглэлээр өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгжид төрөөс урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

      33. Ой болон бэлчээрт хөнөөл учруулж буй шавж, мэрэгч амьтадтай байгальд ээлтэй аргаар тэмцэж, энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

        Цөлжилттэй тэмцэх

         

      34. Цөлжилтөд хүчтэй өртсөн аймаг, орон нутагт газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

      35. Иргэдийн мод тарих санаачилгыг дэмжиж, бүртгэлийг цахимжуулан нийгмийн хөнгөлөлт эдлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

      36. Говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх технологи нэвтрүүлнэ.

      37. Бэлчээрийн ургамлын сэргэх чадавхид суурилсан менежментийг улс даяар нэвтрүүлнэ.

      38. Цөлжилттэй тэмцэх шинэ технологи нэвтрүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.