© Ардчилсан нам. 2011-2024
2020/10/16 / Үйл явдал

АРДЧИЛСАН НАМЫН ХЭГ-ЫН ДАРГААР П.НҮРЗЭДИЙГ ТОМИЛЛОО


Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд томилогдож, тамгаа гардлаа. П.Нүрзэд нь Нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд намын анхан, дунд шатанд 10 гаруй жил ажилласан залуу улстөрч юм. Тэрбээр мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймагт өрсөлдсөн. Дашрамд дурдахад,  УИХ-ын 2020 ээлжит сонгуулийн дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын даргаас чөлөөлөгдөж буйгаа мэдэгдэж, тамгаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлэн өгсөн юм.