Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Гадаадын улс орны иргэд тэр дундаа Араб улс дээр терроризм үг очиж наалддаг. Терроризм, Араб хоёр нийлхээрээ орж ирж болохгүй нэлээн олон төрлийн шалгууртай байна. Яг ямар шалгуурууд энд тавигдаж байна вэ?
4 тэрбум төгрөгний орлоготой явж байгаад 13 болоод буцаад дөрөв болсон. Зөрүү 9 тэрбум төгрөг шууд авилга, визаны наймаа зэрэг рүү орж байна. Энэ тооны талаар дахин тайлбарлана уу?
Орсон хүмүүсийн тоо байгаа бол гарсныг нь хэн хянадаг вэ? Гарсан хүмүүсийн хяналтгүйгээс 800 хүний тоо маш аюултай сонсогдож байна.
Аялал жуулчлалын бас нэг чухал хэсэг нь гурван улсын хил, хил орчмын халуун рашаан, хилийн багана руу орж ирж зургаа авахуулах, үзэх зэрэг асуудлууд энэ хуулин дээр яаж зохицуулагдахаар туссан бэ?