© Ардчилсан нам. 2011-2024
2021/05/11 / Үйл явдал

Ц.ТУВААН: НЭГ НАМЫН ЗАХИАЛГЫН СОНГУУЛЬ БОЛГОХГҮЙН ТӨЛӨӨ БИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН


УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох Д.Ганбат, О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Туваан нар өлсгөлөн зарлаад байгаа билээ.

"Нэг намын жүжгийн, захиалгын сонгууль болгохгүй нь төлөө бид өрсөлдөж байна. Үүний төлөө бид амь бие эрүүл мэндээ золиосолж байна. Ард түмний сонгох сонгогдох эрхийг хадгалж авч үлдэхийн төлөө, Монгод нэг намын дарангуйллыг байхгүй болгохын төлөө өлсгөлөн зарласан. Түүнээс биш Н.Алтанхуяг гэдэг заавал нэр дэвших ёстой гэсэн асуудал байхгүй" хэмээн УИХ-ын гишүүн Ц.Туваан хэллээ.  

Өлсгөлөн зарласан хоёр дахь өдөр буюу энэ сарын 6-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гишүүдийг хяналтад авч,  клизм тавьжээ. Онош тавьсан эмч нар Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Туваан нарын биеийн байдал тааруу, өлсгөлөн зарлахыг зогсоох дүгнэлт гаргасан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоож, суулт хэлбэрээр үргэлжлүүлэхээр болжээ. Харин Ц.Туваан, А.Адъяасүрэн нарын хувьд өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээ мэдэгдэж гарын үсэг зурсан байна.