© Ардчилсан нам. 2011-2025
2021/05/11 /

С.ЭРДЭНИЙН ХУУРАМЧ ТАМГЫГ ХҮЧЭЭР АЛБАЖУУЛАХААР ТӨРИЙН МАШИН ХӨДӨЛЛӨӨ


Гэвч СЕХ-нд хүлээж авсан түүний материалууд хүчингүй болохыг л баталгаажуулав.
Ардчилсан намын тамгатай холбоотой асуудлаар Нийслэлийн Захригааны хэргийн шүүх 2 дугаар сарын 21-д хуралдаж С.Эрдэнийг шинэ тамгатай болгосон УБЕГ-ын шийдвэрүүдийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл С.Эрдэнийн гэх намын гаргасан шийдвэрүүдэд дарагдсан тамга хуурамч, энэ байдлыг мэдсээр байж СЕХ-нд буруу тодорхойлолт гаргаж өгсөн УБЕГ-ын даргын энэ сарын 5-ны албан бичиг ч хууль бус. Тиймээс Сонгуулийн Ерөнхий Хороо С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргавал мөн л хууль зөрчих нөхцөл байдал үүсээд буй.
Энэ алдаагаа засахын тулд эрх баригчдын шахалтаар захиргааны хэргийн давж заалдах шатны хурал сүүлийн 7 хоногт 3 дахь удаагаа зарлагдаж байна. Өнөөдөр л гэхэд 8:30 цагт захиргааны хэргийн давж заалдах шүүх хурал гэнэт зарлагдан хуралдаж эхэлсэн, одоо С.Эрдэнийн тамгыг албажуулангуутаа 11:00 цагт СЕХ хуралдан түүнийг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахаар улайрч байна.
Шүүхийн үйл ажиллагааны ном журам, ердийн процедурыг зөрчсөн ийм улайрсан үйл ажиллагаанууд нь С.Эрдэнийн хуурамч Ардчилсан нам эрх баригчдын захиалгатай болохыг улам бүр тодруулж байгаа юм.
Ардчилсан намын мянга мянган гишүүд энэхүү бурангуй явдлыг эсэргүүцэн орон нутаг бүртээ тус нам хагараагүй нэг цул байгаагаа илэрхийлж байна.