© Ардчилсан нам. 2011-2024
2021/05/11 / Үйл явдал

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ БУЙ АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатарын талбайд очиж өлсгөлөн зарлаад буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнөөдөр өглөө би ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. УБЕГ-ын Чинтулга гэдэг хүн АН-ын тамгыг хуурамчаар хийж өгсөн байна гээд баримтыг нь өгсөн. Үүнийг нааштайгаар шийдэх болов уу гэж хүлээж байна" гэв.