© Ардчилсан нам. 2011-2024
2021/05/11 / Үйл явдал

АН, МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА


УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Н.Ганибал нар ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.
Тус ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.
Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.