Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 2008 оноос хойш бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, бодлогын түвшинд ажиллаж орон нутгаа хөгжлийн зам өөд хөтөлж байгаа юм. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр уулзалтын үеэрээ Сүхбаатар аймгийн хөгжил дэвшил, ардчиллын ялалтад ардчиллын анхдагчид, үе үеийн гишүүд, дэмжигчдийн үүрэг оролцоо маш өндөр гэдгийг онцлон нийт гишүүд, дэмжигчдэд талархал дэвшүүллээ.