© Ардчилсан нам. 2011-2024
2023/06/15 / Фото мэдээ

Ардчилсан намаас ХБНГУ-ын Христийн ардчилсан холбооны төлөөлөл, парламентын гишүүдтэй уулзаж санал солилцлоо


Ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга М.Сугар, Ардчилсан намын дэргэдэх Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа нар ХБНГУ-ын Христийн холбооны төлөөлөл, парламентын гишүүдтэй уулзлаа. 

Энэхүү уулзалтаар ХБНГУ-ын Саксон-Анхальт мужийн парламентын гишүүн Крис Шлунберг, Даниел Штурм, Маркус Курц, Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк нар монголын ардчилалд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.