© Ардчилсан нам. 2011-2024
2023/06/19 / Үйл явдал

Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөрийн санаачилгаар Ардчилсан намаас ялалт байгуулан засаглаж буй бүх шатны засаг дарга нарын " Түүчээ 2023" уулзалт боллоо.


Анхан, дунд шатны нийт 800 төлөөлөл "Түүчээ-2023" уриан доор нэгдэн чууллаа.
Тус арга хэмжээнд Ардчилсан намын удирдлага, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцож өнөөгийн бодлогоггүй засгийн газрын эсрэг бодлогын нам бий болж буйг хамтдаа зарлалаа.
"Ардчилсан намын бодлого төрийн татвар болж зузаарах бус төрийн өмчтнүүдийг нэмэх бус эсрэгээрээ айл өрх, хүн нэг бүрт очих ёстой"гэдгийг Ардчилсан намын дарга онцлоод цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцууллаа.
Ардчилсан нам Монгол Улсаа өрнөөс гаргана.
Монголын бизнес эрхлэгчдийг татвар, төр засгийн дарамтаас чөлөөлж, шудрагаар ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдээ дэмжихэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна гэлээ.
Энэхүү хөгжлийн хөтөлбөрийг түүчээлэх анхан дунд шатны удирдлагууддаа намын сургалт судлагааны газраас тусгайлан чиглүүлж сургаж ажиллахаар бэлтгэж байна. Энэ зун амралт зугаалга бус их ялалтад хүрэхэд бэлтгэгдэх эрч хүчтэй, илүү өрнүүн зун байх болно гэж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд Ардчилсан нам 21 аймаг, 330 сумаас 8 аймаг, 148 сум, нийслэлийн 1 дүүрэгт бүрэн засаглаж байна.
Ардчиллын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд түүчээлж буй бүх шатны засаг дарга нартаа үзэл санаа нэгт мянга, мянган гишүүд дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье!
Ардчиллын цэнхэр туг үргэлжид мандан бадартугай!
 
 
 
 
 
 
 
 
 
+