Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр /2023.09.10/ Ардчилсан намын удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.
1922 оноос эхэлсэн улс төрийн их хэлмэгдүүлэлт 1937-1939 онд дээд цэгтээ хүрч 45000-50000 сэхээтэн, нийгмийн дээд давхаргыг хомроголон устгасан байдаг. Энэ нь тухай үеийн Монгол Улсын хүн амын 8-13% гэсэн тооцоолол бий. Бид мартах, давтах учиргүй өдөр бол хэлмэгдэсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр билээ.
Ардчиллын ололт, амжилт бахархлын нэг бол олон мянган монголчууд, хэлмэгдэгсдийг цагаатгасан үйл явдал юм.