© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/03 / Фото мэдээ

Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Өрийн дарамтгүй Монгол


Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Өрийн дарамтгүй Монгол" Үндэсний хэлэлцүүлэг улс орон даяар эхэллээ.
 
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх, Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж өссөн нөхцөлийг шийдвэрлэх талаар иргэд олон нийтээр хэлэлцүүлэхээр 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт “Өрийн дарамтгүй Монгол" Үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна.
 
Тухайн аймаг, дүүрэг, суманд тулгамдаж буй асуудал, ажил эрхлэлт, төрийн байгууллагын тэгш, хүртээмжтэй байдал, бизнесийн орчин, амьдралын чанарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал санаачилгыг сонсож цаашид Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах юм.
 
Ардчилсан намын 15 дэд дарга тус тус 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлаар судалгааны түвшинд ажиллана.
 
Ардчилсан нам асуудлыг сонсдог, бодлогын түвшинд хэлэлцдэг, судалгаанд суурилсан нам байна.