Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын Дэд дарга О.Алтангэрэл, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, ҮБХ-ны гишүүн, “Охидын түүх” ТББ-ын тэргүүн Э.Цэцэгсайхан нар нийслэл хотын удирдлага, но-той ногоон автобусны талаар болон хүүхдийн эрхийн ноцтой зөрчигдөл илэрч байгаа асуудлаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
Хүүхэд хамгааллын асуудал ард иргэдийн сэтгэл эмзэглэхүйц асуудал болж байна. Гэр бүл хамгаалах, хүүхэд хамгаалах, ахмад настныг хамгаалах тухай хуулиуд 2020 оноос хойш УИХ дээр нэг ч удаа орж ирээгүй байна.
2021.03.08-ний өдөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ-д өргөн барьсан боловч Засгийн газраас оруулж ирнэ гээд хойшлуулсан боловч 3 жилийн хугацаа өнгөрч байна. Хүүхэд хамгаалах хөтөлбөрүүд нэг ч удаа дэмжигдэхгүй байна. Төсөв батлагдаж байж хүүхэд хамгаалал дэмжигдэх боломжтой. Өрийн дарамтад айл бүхэн орсон байна. Улмаар ажиллах хүчнээр гадаад улсыг зорих болсноор гэр бүл, хүүхдүүд эзэнгүй болж байна. Ийм үед хүүхэд хамгааллын салбарт онцгой анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Мөн Бага насны хүүхдүүдийг гэмтээсэн хүүхдэд хариуцлага тооцох хуулийн төслийг Ардчилсан намын бүлгээс оруулаад байна.
Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж:
Нийслэлийн ЗДТГ-аас ногоон автобусны шууд худалдан авалт хийсэн нь санаатайгаар эрх зүйн орчин бүрдүүлсэн. Тодруулбал улсын нууцад хамааруулан өндөр дүнтэй гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн байж болзошгүй байна. Тиймд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
2016 оны 12-р сарын Төрийн нууцын тухай хуулийг өөрчилж нууцын хүрээг өргөтгөх замаар эрх зүйн орчныг нээсэн байна. 2020 оны 5-р сард улсын нууцад хамааруулж өргөтгөх хэлбэрээр гэрээ байгуулах тохиолдол газар авсан байна. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс худалдаа, тээвэрлэлтийн асуудлууд байна. Эдгээр томоохон компаниудын худалдан авалт хийж буй субъектуудад хариуцлага тооцох асуудлыг хуулийн дагуу хааж байгаа юм.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах, шинээр томилгоо хийж байгаа нь иргэд өөрсдийн төлөөлөн удирдах байгууллагаараа дамжуулан удирдлагаа сонгох эрхийг зөрчигдүүлж байна.
2016 оноос хойш Ховд аймгийн Засаг дарга, Завхан аймгийн Засаг дарга зэргийг шууд ерөнхий сайд томилсон. Ингээд МАН бүхлээрээ нийслэл, аймгийн түвшинд нутгийн өөрөө удирдах ёсонд оролцож байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Зохион байгуулалттай Монгол Улсын төсвийн мөнгөөр Ногоон автобусаар дамжуулан Олон улсад мөнгө угаахаар завдлаа. Энэ бүгдийг шалгах, олон нийтэд ил болгох зорилгоор Ардчилсан намын бүлгээс санаачлан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хуулиар халхавчилсан, хуулийг өөрчилсөн энэ хулгай бол монгол төрийн хамгийн том хулгай юм. Үндэстэн дамнасан, ОУ-ын гэмт хэргийн үйлдлүүдийг монгол улсын засгийн газраас гаргаж эхэлж байна. Ямар нэг эдийн засгийн, мөнгө угаах гэмт хэргийг дахин хийхгүй, шалгуулахаар бид ажиллах болно.
Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл:
Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар. Эдгээр газруудад төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийж цоо шинэ авто машинуудыг 2020 онд хүлээлгэн өгсөн. Гэвч улсын мөнгөөр шууд худалдан авалт хийж улмаар нууцад хамруулсан үйл явдал болсон байна. 90 ширхэг Дастер машиныг дээрх байгууллагуудад хүлээлгэн өгсөн боловч өнөөдөр 60 гаруй ширхэг нь ашиглагдах боломжгүй болсон.
3 жилийн өмнө авсан машин өнөөдөр ашиглагдахгүй, эд ангийг нь солих боломжгүй болсон байна. Тагнуулын Ерөнхий газрын зөвлөмжөөр нууцын зэрэглэлд оруулан худалдан авалт хийсэн авто машин юм. Гэтэл өндөр үнээр, чанарын шаардлага хангахгүй болсон байна. Нууцтай холбоотой асуудлын хамгийн чухал нь ерөнхий сайд дээр очдог.
НИТХ-ын төлөөлөгч
М.Тулгат:
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын зүгээс нийслэл хотын захирагчийг томилсон асуудал нь 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг зөрчигдүүлсэн явдал юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг тухайн шатны байгууллага өөрөө сонгоно. Нийслэлийн иргэдийн саналыг үл харгалзан, нийслэлчүүдийн эрх ашгийг зөрчигдүүлэн шууд томилгоо хийж байгаа нь хууль бус үйлдэл юм.
ҮБХ-ны гишүүн, Охидын түүх ТББ-ын тэргүүн Э.Цэцэгсайхан:
Сүүлийн 8 хоногийн дотор 7 хүүхэд амь насаа алдсан байна. Хүүхэд хамгаалах асуудал дээр ажиллах нь эрх барьж байгаа намын өөрийнх нь хүсэл зориг байдаг. Нийслэлийн Хүүхдийн ерөнхий газрыг хүүхэд гэр бүлийн ерөнхий газар болгосон боловч одоог хүртэл удирдлагаа тавиагүй байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо 1485 хүрч жилийн дотор 65 хүүхэд амь насаа алдсан байна. Удахгүй 10-р сарын 11-ний өдөр дэлхийн охидын өдрөөр Монгол Улсын Засгийн газраас бүх талбарт хаалгаа нээж Охидыг сонсох чиглэлээр ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
ҮБХ-ны гишүүн, Нийслэлийн иргэн, тэмцэгч Ж.Энхбат:
Ногоон автобусны асуудал яригдаж байна. Улаан автобусан дээр аудитын газруудаас зөрчлүүд илрүүлсэн. Нийслэлийн ЗДТГ-аас баталсан ажлын хэсэг нь худалдан авах ажиллагааг ил гаргахгүй байсаар байна.
2024 онд 312 тэрбум төгрөгөөр автобусны худалдан авалт хийхээр төсөвлөсөн байна. Үүнийгээ одоо ил болго. Эдгээрийн тод жишээ бол ковидын үеэр Нийслэлээс 20,000 төгрөгөөр нэг ширхэг маскийг төсөвлөсөн байсан.