Английн Консерватив намын Их хуралд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Олон улсын байгууллага хариуцсан зөвлөх Ц.Сүхбаатар, ҮБХ-ны гишүүн, Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан хэлтсийн дарга Ч.Халиун, ҮБХ-ны гишүүн Б.Баттүвшин нар оролцож ардчилсан орнуудад тулгамдаж буй сорилт, бэрхшээл, цаашид ардчиллыг улам бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санаачилгуудыг гаргалаа.