© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/09 / Фото мэдээ

Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт Ромын паптай албан ёсоор уулзаж хүндэтгэл үзүүлэв


Ардчилсан намын Тэргүүн Дэд дарга С.Баярцогт Ромын паптай албан ёсоор уулзаж, хүндэтгэл үзүүллээ

2023.08.31-ний өдөр Ромын пап Францис Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд тус үеэр Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны гишүүн  А.Мишигдорж нар уулзлаа

Ромын пап Францисын Монгол Улсад хийсэн айлчлал нь геополитикийн хувьд манай улсыг олон улсын түвшинд стратегийн ач холбогдол бүхий бүс болгож байгаа бөгөөд дэлхийн 3 тэрбум гаруй католик шашинтнуудын анхаарал Монгол Улс руу чиглэсэн юм.

Ардчилсан нам үе үеийн удирдлагуудын түвшинд Монгол Улсын гадаад харилцааг олон улсад тэлэх, хамтран ажиллахыг тэргүүний зорилт болгосоор ирсэн.