© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/27 /

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын удирдлагууд улсын төсвийн асуудал болон МАН-аас хариуцлага шаардаж мэдээлэл хийлээ


Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Ардчилсан намын дэргэдэх Хүний Эрхийн хорооны дарга Д.Ганбаяр, Ардчилсан намын гишүүн Ц.Уянга нар мэдээлэл хийж байна.
 
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Лхагвадорж:
“Өрийн дарамтгүй Монгол” Үндэсний хэлэлцүүлгийг Ардчилсан намаас хэрэгжүүлж эхлээд байна. 2016 оноос хойш үнэмлэхүй эрх барьж байгаа МАН-аас хариуцлага нэхэх үүднээс хэд хэдэн зүйлийг тоо баримтаар дахин сануулъя.
2016 онд 60 тэрбумын сүлжээ хэрэг, 2019 оны 4-р сарын 3-ны өдөр нийт ЖДҮ-ийн 96.2 тэрбум төгрөг 49 хүний нэр холбогдов, эрх мэдлээ урвуулан ашигласан хүмүүсийн нэрсийг зарласан байгаа. 2020-2021 оны ковидын 20.3 тэрбум төгрөг юунд зарцуулсан талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нээлттэй сонсгол хийх гэсэн боловч мэдээлэл алга байна.
 
2017-2023 онд жил бүр утааг бууруулахаар маш их хэмжээний төсөв гарсан. Тухайлбал 2022 онд 456 тэрбум төгрөг зарцуулсан. 2022 оны 1-р сарын 31-ны өдөр Хөгжлийн банкны 2.3 их наяд төгрөг, 34 нэрс зарлагдсан. Мөн 40 их наядын нүүрсний хулгай, түгжирлийн асуудал үүнд нийт 420 тэрбумыг зарцуулсан байна.
 
2023.09.26-ны өдөр ногоон эвдэрхий автобус, энэ мөнгөний дийлэнхийг нь хэсэг бүлэг хүмүүс завшсан байх магадлал өндөр байна.
Энэ бүгд нийлээд 64 их наяд төгрөг болж байна!!!
Энэ тоог, хариуцлагыг байнга ард түмэнд сануулж, үе шаттайгаар хариуцлалгыг нэхэх болно.
 
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Д.Мөнх-Эрдэнийн асуудлаар ажлын хэсэгт орж ажиллаж байгаа хүмүүс шийдвэр гүйцэтгэх 413-р байранд очиж нөхцөл байдалтай танилцаж, Д.Мөнх-Эрдэнээс өөрөөс нь болсон үйл явдлын талаар тодруулсан байгаа. Тэнд үндсэндээ 2 асуудал байна. Д.Мөн-Эрдэнийн хувьд биеийн байдал сайн, бага зэрэг жингийн алдагдалтай, сэтгэл санааны хувьд хэвийн байгаа юм. Хэдийгээр эрх нь хязгаарлагдаж, шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа хэдий үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлээд явж байна.
ШШГЕГ-ын бүтэц дотор тухай үед 413-р ангид очиж үйл ажиллагаа явуулсан энэ үеэрээ хүмүүжигчдийн биед халдаж явган суулгах, цахилгаан бороохойдох асуудал гарсан гэдгийг өөрийн биеэр бидэнд хэлсэн, мөн эрхийнхээ дагуу хариуцсан прокурорт өргөдөл гаргасан байна. Энэ уулзалтын үеэр өмнө нь 2018 онд ШШГЕГ-ын даргын захирамжаар гарсан. Энэ нь хүмүүжигчийн ар гэрийнх нь ярьсан зүйлүүдийг бичиж авдаг байна харин тэрхүү үйлдэл нь хууль дүрэмд хэр нийцэж байгаа талаар ярьсан.
ШШГЕГ-ын дарга, ХЭҮК-той хүмүүжигчдийн эрх зөрчигдөж байгаа талаарх асуудлыг ярилцахаар болоод байна.
Ганц Д.Мөнх-Эрдэнэ биш тэнд хүмүүжиж байгаа 500 гаруй хүмүүжигчдийн эрүүдэн шүүлт, дэгийн асуудал байгаа, байхгүйтэй холбогдуулан асуудлыг холбогдох газруудаас тодруулах болно. Эрүүгийн хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Өнөөдрийн байдлаар НӨАТ 10 хувь, буцаан олголт 2 хувь байна. Энэ нь иргэдийн хэтэвчийг хоослох гол зүйл болоод байна. Ялангуяа алслагдмал бүсэд амьдарч байгаа иргэдэд НӨАТ маш хүндээр тусч байна. Энэ татвар өндөр байгаа учраас, бараа бүтээгдэхүүн бүртгэлгүйгээр орон нутаг руу явдаг. НӨАТ бол бүтэгээдэхүүн орлогыг бүртгэх татвар ч гэсэн эцсээ хүртэл ихэнх бара, бүтээгдэхүүн ямар ч бүртгэлгүйгээр явж байна. Буцаан олголт нь 2 хувь, татвар нь 5 хувь байхаар хуулийн төслийг өргөн барьсан.
Өнөөдөр энэ хуулийг УИХ-ын дарга Г.Занданшатар 10% хэвээрээ байна, 5% нь НӨАТ-ын буцаалт гэж үзэж байна. Хэрэв тус хууль хэрэгжихгүй бол 200,000 хувиараа иргэн хөдөлмөр эрхэлж байгаа, 40 мянган идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд НӨАТ төлөхгүй байх юм. Ингэсний үр дүнд татварын бааз суурь нэмэгдэж, төсөвт орж байгаа орлого огт буурахгүй юм. Энэ нь Ардчилсан намын хувьд иргэддээ тулгуурласан сайн бодлого гэж үзэж байна.
 
Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа:
Монгол Улсын 150-аас дээш суманд Ардчилсан намын удирдалагын баг очиж ажиллаад байна. Засгийн газрын өр бид засаг хүлээлгэж өгөхөд 16 их наяд байсан бол өнөөдөр 31 их наяд болсон байна.
2022 оны төсвийн алдагдлыг эрх баригчид 1 их наяд гэдэг ч үнэн хэрэгтээ ирээдүйн өв сангийн хөрөнгийн 1.1 их наядыг аваад үрчихсэн тул нийт 2.1 их наяд болж байгаа юм. Энэ алдагдал чинь бүгд өр гэсэн үг.
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс манай өрийн таазыг 76%-д хүрсэн гэж зарлаж байна. Манайхтай ижил төстэй улсуудаас даруй 28%-иар илүү байна. Арилжааны банкнуудаас 25 их наяд төгрөг зээлээр гарсан. Үүний 13 их наяд нь өрхөд хамааралтай өр зээл байна. Энэ нь өрхүүд зөвхөн амьжиргаагаа залгуулах гэж тавьж буй өр юм. “Өрийн дарамтгүй монгол” хэлэлцүүлгийн үеэр иргэн бүр тухайн сумын дэлгүүрт өртэй байна. Өдөр ирэх тусам өрийн дэвтрийн хэмжээ улам бүр нэмэгдэж байна.
 
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан:
Өчигдөр төрийн ордонд Хүүхэд хамгааллын асуудлаарх сонсгол болж өнгөрсөн. Сонсголд оролцож байгаа мэргэжилтэн, гишүүд, холбогдол бүхий хүмүүсийн идэвх маш сул ийм байдалтай сонсгол болж өнгөрлөө. Төсөв хэлэлцэж байгаа учраас бид бүхэн маш завгүй банйа гэсэн хариултыг өгсөн. Бид улс орноороо зөвхөн төсөв, мөнгөтэй зүйл дээр ач холбогдол өгдөг, хүүхдийн эрх ашгийг хамгаалах зүйл дээр дуугардаггүй, оролцдоггүй болсон байна. Анх удаа төсөв 20 их наядыг давлаа. Гэтэл энэ жил өмнөх жилийн төсвөө 30 гаруй хувь нэмэгдүүлээд явж байна. Бид данхайсан төсөвтэй улс боллоо. МАН-ын Удирдах зөвлөлийн томилгоогоор төрийн өмчит байгууллагуудын балансыг нэмэхийн бол төсөв болон төрөөс бүрэн хамааралтай болж байна.
Сонгуулийн жил үрэлгэн төсөв оруулж ирж байгаа нь сонгогчдын саналыг худалдаж авах бодлого юм. Эрх баригчдын дур зоргоороо ажиллаж байгааг хязгаарлахын тулд орлого талаа маш их тоо тавьж төсөөлсөн байгаа юм. Энэ бол боломжгүй.
УИХ-ын гишүүд, сайд дарга нар мөнгөтэйн зовлонг амсаж байна гэж ярьж байна. Хэт өндөр тоонууд орлогын төсөөллөөр тавьсан 60 сая тонн нүүрс экспортлох гэж төсөөлж гэтэл бид энэ жил анх удаа 50 сая тонныг гаргасан. Гэвч энэ нь гадаад зах зээл, урд хөршийн худалдан авалтаас бүрэн хамаарна.
МАН засаг барьсан энэ үед манай улс гадаад зах зээлийн маш таатай орчинд явж ирлээ.
Зөвхөн нүүрс, зэсний орлогоос 150 их наядын орлого олсон байна. Гэтэл бид энэ мөнгөөр эдийн засгаа тэлж чадав уу, бусад салбарууддаа хөрөнгө оруулав уу, чинээлэг дундаж давхаргууд бий болов уу харамсалтай нь аль аль нь үгүй. Тэд зөвхөн өөрсдийн тансаглалд энэ их баялагийн орлогыг зарцуулжээ.
ХЭҮК-ын төсөв 5 тэрбум байхад АТГ-ын төсөв 46 тэрбум байна. Гэтэл авлигын индексээр бид жил бүр ухарсан үзүүлэлттэй байна.
Уул уурхайн салбарын өсөлт дарга ангийг тэжээж, баялагийн тэгш бус байдлыг гааруулж байна. Өнөөдөр бид ирээдүгйээ өөдрөгөөр төсөөлөх боломж алга.
 
Ардчилсан намын гишүүн Ц.Уянга:
Үндсэн хуулийн бус аргаар өөрсдөдөө зориулсан журмын дагуу хотын даргын албан тушаалыг хуулийн засаглалыг үл хүндэтгэн шинэ дарга томилсон. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх байдал бүрэн алдагдсан байна. Хот тэр чигтээ МАН-ын мөнгө угаалгын бааз болж ажилласан. Бүхий л ажиллагаа хоттой холбоотой, захиалгын гүйцэтгэлийн журмаар явж ирлээ. Хамгийн сүүлийн байдлаар ногоон автобус яригдаж байгаа ч маш их хэмжээний мөнгө худалдан авалт нэрийн доор олон улсын бүх шаардлагуудыг зөрчиж явагдлаа. Өнөөдрийг хүртэл эрх баригч нам бидний сэтгэл зүйгээр тохуурхсаар байна. Үүний цаана маш том эрх ашиг бий. Х.Нямбаатар хууль зүйн сайд байсны хувьд хууль зүйн процессыг мэдэхгүй байна гэж байхгүй харин Тэнүүн-огоо гэх компаниар туг тахиад энэ асуудлыг хаах гэж оролдож байна.
Өнөөдөр бид хүүхдийнхээ төлбөрийг төлөх гэж хамаг долоон булчирхайгаа тоочдог бол 318 тэрбум дээр тодорхой хариулт, тайлагнал байхгүй байна. Урьдны асуудлаа шийдээгүй байж ард түмний сэтгэл зүйгээр тоглож, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохгүй!!!