© Ардчилсан нам. 2011-2024
2023/11/15 / Фото мэдээ

Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулж буй “Дижитал эрин үед тайван, тэгш хамруулсан сонгуулийг зохион байгуулах нь” олон улсын хуралд оролцлоо


Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт Европын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан "Дижитал эрин үед тайван, тэгш хамруулсан сонгуулийг зохион байгуулах нь" олон улсын хуралд оролцлоо

Бельгийн Брюссель хотноо 2023 оны 11-р сарын 8-10-ны өдрүүдэд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан "Дижитал эрин үед тайван, тэгш хамруулсан сонгуулийг зохион байгуулах нь" олон улсын хуралд Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С. Баярцогт парламентэд суудалтай бусад намын төлөөлөгчдийн хамт оролцлоо. Тус хуралд 50 гаруй орны 190 гаруй төлөөлөгчид оролцож орчин үед буюу дижитал эринд хэрхэн тэгш, хүртээмжтэй, нээлттэй, чөлөөт, шударга сонгууль явуулах талаар нээлттэй санал солилцлоо.