© Ардчилсан нам. 2011-2024
2023/12/07 / Фото мэдээ

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтаж "Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа


#DEMOCRACY_SUMMIT Бодлогын реформын хэлэлцүүлэг эхэллээ
Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид, ардчиллыг талархан дэмждэг хэн бүхэн “Ардчилсан нам” байгуулагдсан ойн баярын мэндийг дэвшүүлье!
Ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтаж “Democracy Summit” бодлогын реформын хэлэлцүүлэг “Бултаараа баяжигтун” уриан дор зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан, Засгийн газрын сайд асан, УТЗ-ийн гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Ардчилсан намын дэд дарга, УТЗ-ийн гишүүд, ҮБХ-ны гишүүд, 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намын удирдлагууд, Япон, БНСУ, БНХАУ, Польш улсуудын элчин сайдууд оролцож байна.
Хэлэлцүүлэгт:
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр "Бодлогын реформ" Хөгжлийн стратеги
 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Засаглалын реформ” Иргэн нь баян Монгол
УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь "Бодлогын улс төр"
 
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Хүний эрхийн реформ” Алдарч буй хүний эрх, алсарч буй эрх чөлөө
УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд асан, УТЗ-ийн гишүүн Х.Тэмүүжин "Хуулийн реформ" Төрийн зохицуулалтаас өөрийн зохицуулалт руу
 
УИХ-ын гишүүн асан, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа "Төсвийн реформ" Алдагдалгүй төсөв, өргүй төр
 
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж "Хөдөлмөр эрхлэлтийн реформ" GIG economy & Digital platform
 
Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар 80+ хөтөлбөр
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Ганхуяг “Монгол улсын эдийн засгийн асуудал ба сонгууль”
 
Эдийн засагч Н.Энхбаяр “Өөрчлөгдөж буй дэлхийн эдийн засаг” сэдвээр зохион байгуулагдаж байна.