Ардчилсан намын даргын дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын зөвлөл эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар эмч, судалгааны ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдыг урьж эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Энэ хүрээнд нийгмийн эрүүл мэндийн асуудал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал, Эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн байдал, Эм, эм зүйн салбарын бодлогын асуудал тэдгээрт тулгамдаж буй асуудлуудын талаар үр дүнтэй санал, санаачилгуудыг гарган хэлэлцэв.
Эрүүл мэндийн салбар болон эмийн чанарын хяналтын тогтолцоо хангалтгүй түвшинд байгааг онцлон эмч, эмнэлгийн салбарт ажиллагсдын эрх зүйн орчин тус салбарт ажиллагсдад тулгамдаж буй асуудал болж байгаа талаар онцолж байна.
Нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого манай улсад алга байна. Гал унтраасан бодлогоор эрүүл мэндийн салбарын бодлого явагдаж байна. Тиймээс ч эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого дутагдалтай байна.
Монгол Улс эмнэлгийн тооны хувьд дутагдалтай биш анхан шатнаас эхлээд нарийн мэргэшлийн тусламж, үйлчилгээний нийт 4652 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь манай улсын хүн амтай харьцуулбал хангалттай тоо юм. Тухайлбал 2013-2020 онд дунджаар 100,000 хүн амд 88,000,-90,000 орчим мянган ор байгаа нь хөгжиж буй улсын хувьд өндөр хэмээн үнэлж байна.
Өнөөдөр анхан, лавлагаа, төрөлжсөн гэсэн эрүүл мэндийн шатлалаар тусламж үйлчилгээ явагдаж байна. Урьдчилсан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тоо маш хангалтгүй түвшинд байна. Хамгийн хүнд шатлалын буюу лавлагаа шатлалын эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй нөхцөл байдалтай байсаар. Гэтэл олон улсын туршлагаар анхан шатны үйлчилгээ хэдий өндөр, нарийвчлалтай түвшинд байна тэр чинээгээр хүндэрсэн өвчтөнүүдийн тоо бага байдаг.
Эмч дангаараа тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй. Манай улс эрүүл мэндийн ажилчдын тоогоор маш өндөрт эрэмбэлэгддэг. Дотор нь ялгаад аваад үзвэл эмч, сувилагч дээр төвлөрдөг боловч хөдөлгөөн засалч, сэтгэл засалч бусад мэргэжилтний тоо маш хангалтгүй байна.
Нийт эмч, мэргэжилтнүүдийн дийлэнх нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Лавлагаа шатны эмнэлэг дээр нийт ажилчдын дийлэнх нь байдаг бол сумын, өрхийн, орон нутагт ажиллагсдын тоо маш бага байгаа нь хүний нөөцийн хуваарилалт маш жигд бус байгааг илэрхийлж байна.
Нийгмийн эрүүл мэндийн гол суурь нь нийтийн эрүүл мэнд байх ёстой. Эрүүл зан үйлийг хэвшүүлж байж гэмээн нийтийн эрүүл мэндийн түвшинд өсөн нэмэгдэх боломжтой. Гэтэл анхан шатны илрүүлэг, оношилгоо дөнгөж хүн амын 22%-ийг л хамарч байна. Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ дээр бүх ачаалал ирдэг болчихсон байна. Бүх нийтийн иргэдийн эрүүл мэндийн асуудал яригдах цаг нь болсон. Эрүүл мэндийн боловсрол дутмаг асуудлаас болж эмнэлгийн тусламж үйлчилгээ чанаргүй болох томоохон хүчин зүйл болж байна.
Үзүүлж байгаа тусламж үйлчилгээний зарцууулж байгаа санхүүжилтийн хувьд анхан шатны тусламж үйлчилгээ нь дийлэнх байдаг бол манай улсад эсрэгээрээ байна. Салбарт зарцууулж байгаа нийт зардлыг үйлчилгээнийх нь төрлөөр ангилан авч үздэг. Манайд хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэлд нийт зардлынхаа 60 орчим хувийг зарцуулж байна.
Халдварт бус өвчнийг хянах шаардлагатай байна. Эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээ хийснээр түүнд тохирсон бодлогыг бий болгох боломжтой юм. Хэчнээн төгрөгийн зардал, өртөг гаргах, хэчнээн жилээр нэг хүний дундаж наслалт өсөх боломжтой талаар тооцоолол хийх тогтолцоо шаардлагатай байна.
Нэг хүнд дунджаар 120 орчим долларын эрүүл мэндийн зардал төсөвлөдөг ч 700-800 долларын зардлыг зарцуулж байна. Одоо бол нас баралтын гол шалтгаан халдварт өвчин болоод байна. Иргэдээс гарч буй хувийн төлбөр нь тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Эм гэж юу вэ хоол уу, хор уу гэдэг асуудал яригдах болсон. Эмийн маш замбараагүй хэрэглээ газар авсан байна. Эм хэрэглэх үндсэн 5 зарчим байна. Зөв эмийг зөв тунгаар, зөв арга замаар уух нь маш чухал ач холбогдолтой байна. Эмийн салбар гэдэг бол анагаах ухааны үйлчилгээний ихэнх хувийг эзэлж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа анагаах унааны чиглэл европын анагаах ухаанаар голчлох болсон. Эмч, сувилагч, эм зүйч, бусад мэргэжилтэн. Гэтэл Монгол Улсад мэргэшсэн, сайн эм зүйчид хүний нөөцийн хувьд дутагдалтай байсаар байна. Эмийн нийт 60 орчим хувийг жороор олгож байгаа. Монголын ард түмний эрүүл мэндийн боловсрол антибиотикийн зохисгүй хэрэглээснээс шууд харагддаг.
Ирээдүйд архаг, хууч өвчин гарахыг урьдчилан сэргийллээр давах шаардлагатай байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зөв дадлыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох шаардлага тулгарч байна. Монгол Улсад хууль тогтоомж, дүрэм журам хангалттай бий ч хэрэгжилтийн түвшин, хяналтын түвшинд хүрээд гацалтад орж байна. Эмийн сан ороод ямар нэг шалтаг, шалтгаан хэлээд дурын антибиотик авах боломжтой байсаар байна.
Энэ нь эм ханган нийлүүлэх компаниудад тавих хяналт маш сул байгаа юм. Эмийн талаарх бүхэл бүтэн эрдэмтдийн баг шаардлагатай байна. Яг эрүүл мэндийн салбар эмдээ хордоод дуусаж байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л 1000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна гэдгийг онцолсоор байна.