Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийг Бүгд найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жо Мён Хи, Янг Хянг Жа нар хүлээн авч уулзлаа
Тус уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа парламентат ёсыг бэхжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Мөн уулзалтад Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Ч.Халиун, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхболор нар оролцлоо.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх чиглэлээр НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагуудтай албан ёсны уулзалт хийж, Ардчилсан намын албан ёсны байр суурийг илэрхийлж байна.