Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны үүрийн дарга нартай уулзлаа
Уулзалтаар цаашид ардчилсан, эрх чөлөөт нийгмийг цогцлоон хөгжүүлэх, иргэд олон нийт эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай боломжийг бүрдүүлэхэд ардчилагчид, ардчилсан үзэл санаат та бүхний оролцоо чухал ач холбогдолтой хэмээн Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.
2024 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хороо тойрогтоо суудал, иргэдийнхээ итгэлийг хүлээх чадварлаг улс төрчийг авчирч улс төрийн амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна.
Ардчилсан намын удирдлагууд нийслэлийн 9 дүүргийн үүрийн дарга нартай хийх уулзалтыг үргэлжлүүлэх болно.