Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 32 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж байна
Монгол оюун ухаан, Монгол эрдэм мэдлэг, Монгол сэтгэл зүрхээр шинэ Үндсэн хуулиа баталж МЭДЭГТҮН, САХИГТУН хэмээн зарлигдаж, ард түмэн сахин биелүүлэх үнэ цэнийг хүлээн зөвшөөрч бүтээсэн 1992 оны түүх энэ өдөр бид бүрэн эрхт Монгол Улсынхаа Үндсэн хуулиар эрх чөлөөгөө мануулсан, дархалсан хувь төгөлдөр ард түмэн болсон.
Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийг бүхлээр нь хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нандигнан хамгаалахын төлөө зориулсан.
Харин одоо бид Үндсэн хуулиа "амь" оруулж, хууль засагладаг болгомоор байна. Хуулийг амилуулах хамгийн хүчирхэг субьект нь төр билээ. Өөр нэгэн хүчирхэг хүч бол ард түмэн. Хайрлах хамгаалах их хүч байдаг шүү гэдгийг зүй зохисгүй сэтгэлтэнгүүдэд, улс бүхэнд сануулъя, харуулъя.
Ийнхүү хүн бүр хичээж чадвал "эцэг" хуулийн зүйл заалт бүр төгс төгөлдөр хэрэгжих болно.
Хүн бүхний эрх тэгш хангагдаж, хүж дэлхий амгалан оршиг ээ.