Ардчилсан намын дарга
Лу.Гантөмөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
Тус айлчлалаар Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл ХКН-ын ТХ-ны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчао, Хятадын Коммунист Намын XX төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, XIV Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дэд дарга бөгөөд Намын бүлгийн орлогч дарга Ли Хунжун нартай уулзаж хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
• Тус айлчлалын хүрээнд Бээжин хотын Замын цагдаагийн удирдлагын төвтэй танилцаж туршлага судлав,
• Dong sheng Шинжлэх ухаан, технологийн паркийн ухаалаг газар тариалангийн төсөлтэй танилцав,
• Уламжлалт анагаах ухааны чиглэлийн үйлдвэрлэлийн парктай танилцав,
• Hua Wei, Guangzho High-Tech Zone Modern Energy Group, Xiapeng Motors цахилгаан машины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав,
• Залуучуудын гарааны бизнесийг дэмжих аж үйлдвэрийн паркуудтай танилцаж, цаашид хэрхэн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих талаар туршлага судаллаа.
Бид цаашид технологи, инновацад суурилсан аж үйлдвэрүүдийг бий болгож гэмээн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, дан ганц уул уурхай, байгалийн баялгаас орлого олдог биш дэвшилтэт технологийг бий болгож иргэд нь ажилтай, орлоготой, хөгжингүй улс болох юм гэдгийг тус уулзалтын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.