© Ардчилсан нам. 2011-2024

"Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах хэлэлцүүлэг Увс аймагт албан ёсоор эхэллээ


“Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах хэлэлцүүлэг Увс аймагт албан ёсоор эхэллээ
 
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн Д.Батцогт, Завхан аймгийн Засаг дарга асан, ҮБХ-ны гишүүн Д.Батсайхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Завхан аймгийн Засаг дарга асан, ҮБХ-ны гишүүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг, Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Даваасүрэн, Ардчилсан намын Гадаад бодлого, хамтын ажиллагаа хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн, Ардчилсан намын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Ховд аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн М.Амарсанаа, Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл, Увс аймгийн Ардчилсан намын гишүүд оролцож байна.
 
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
 
Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна.