Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр “IRI” Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Ч.Халиун, Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаярын гадаад харилцааны асуудал хариуцсан зөвлөх Ц.Сүхбаатар нар оролцож тус хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй үйл ажиллагаа, сургалтын үр дүнгийн талаар дүгнэн, ардчиллыг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцлоо.