Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал эхэллээ
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан хугацааны дагуу илэрхийлдэг. Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар /Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага/ Үндэсний бодлогын хороогоор дээрх асуудлаар шийдвэр гаргуулахаар хуралдаж байна.
Үндэсний бодлогын хорооны хурлын даргаар УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, тэргүүлэгчээр Ардчилсан намын дэд дарга Ж.Бармаа, ҮБХ-ны гишүүн П.Алтан-Од, ҮБХ-ны гишүүн Б.Гарамгайбаатар нар оролцож байна.
Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцож байна.