Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Баянзүрх дүүргийн сонгуулийн сурталчилгааны хаалтын уулзалтад оролцлоо.
Тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд шинэ үеийг хүлээж авах болов уу гэдэг болгоомжлол байсан. Харин хүмүүс Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй таван залууг минь дэмжиж буйд талархаж байна. Үе сольж чадсандаа баярлаж байна. Тэд чадна аа” хэмээн онцлон хэлэв.
УИХ-ын сонхгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас Т.Батцогт, Г.Болормаа, М.Тулгат, Ц.Жадамба, Г.Ууганцэцэг нар нэр дэвшиж байна. Улс төрд залуу хүмүүсийн дуу хоолой дутагдаж буй энэ цагт атгасан гар шиг баг болж, Ардчилсан намаас нэр дэвшиж буй ТАВАН шижигнэсэн залуусыг Баянзүрхчүүд дэмжиж буйгаа илэрхийлэн, танхим дүүрэн хүмүүс босон зогсож, тасралтгүй алга ташин ялалт амжилтыг хүсэв.