НИТХ-ийн сонгуулийн ерөнхий менежер БУЯНААГИЙН ГАН-ОЧИР: МАН-ын хувьд Улаанбаатар хот хөгжиж болохгүй. Утаа нь тэдний бизнес, түгжрэл нь тэдний бизнес, өвчин зовлон нь тэдний бизнес, гэр хороолол нь тэдний бизнес, юмны үнэ өсөх тэдний бизнес, ядуурал тэдний бизнес.
Асуудал их байх тусам асуудлыг шийдэхээр жил бүр 3.2 их наяд төгрөгийг төсөв болгож батлаад язарталаа идэж, хагарталаа баяжина. Иргэдийнхээ зовлон дээр зоолдог ийм увай, өөдгүй эрх баригчтай нийслэл гэж байж болох уу.
Үр хүүхдүүдийнхээ боломжыг хулгайлдаг, ирээдүй зусалдаг ийм ад зэтгэрийн нийслэл хотын эрх баригчидтай байж болох уу. Бүр сүүлдээ тусгаар тогтнол болсон ардчилсан сонгуулиа устгаж, улс орноо нэг намын дарангуйлалруу хүчээр аваачдаг эрх баригчидтай байж болох уу.
Өнөөдөр тэдний гайгаар
18-30 насны 300 мянган залуус харын оронд ажиллаж, амьдарч байна. Хотод Үлдсэн бидний амьдрал хоёр нарны хооронд бор хоногыг ядуу зүдүү өнгөрөөж байна.
Тэд зэрэмдэг болгосон нийслэл хотоо тахир дутуу гэж голоод өндөр хөгжилтэй гадна нийслэлд өөрсдийн амьдалаа тохижуулсан байгаа. Эрх баригчид чинь энд амьдардаггүй юмаа найзуудаа.
Та бидний киноноос гардаг Сөүл хот тэдний гал тогооны өрөө, ямбалаг эхнэрийн нь гоо сайхны шүүгээ болсон байгаа. Тэд тэнд Солонгос хүнээс илүү тансаг амьдардаг.
Дэлхийн хамгийн үнэтэй хот Токио, Сингапур хоёр тэдний унтлагын өрөө байгаа. Тэд өөрсдөө тэнд 1 кг үхрийн махыг 1000 доллараар худалдан аваад жаргажбайгаа.
Лондон хот тэдний хотын төвийн байр болсон байгаа. Банког, Кулалампур хот тэдний лагерийн байшинболсон байгаа.
Америкийн үнэтэй хотууд тэдний хүүхдүүдийнцэцэрлэг, сургууль болсон байгаа.
Эрх баригчид биднээс хураасан нэг жилийн 3.2 их наяд төгрөгөөр эх орноосоо үүрд явсан байгаа. Энд Улаанбаатарт байгаа цорын ганц шалтгаан дахинхулгайгаа үргэлжүүлэх.
Энэ хот луйврын хот болжээ
Энэ хот хулгайн хот болжээ
Энэ хот бидний гэр биш тэдний түрүйвч болжээ. Энэ хот том хулгайчид нь дарга хийдэг, жижиг хулгайчид нь шоронд явдаг хот болжээ.Тэд бидний нийслэлийг хараажээ.
Тиймээс энэ удаагийн сонгуульд Нийслэлийн АН орон нутагтаа яваад шударга ёсныг нэхэх хэрэгтэй байна. Бид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн дарга нарын хөрөнгийг хурааж, нийслэлхотоо угажж цэвэрлэх хэрэгтэй. Бохир Нямабаатарыг угаах хэрэгтэй байна.
Одоо ХАНГАЛТТАЙ…
Шөнө бүхэн босож нүүрс түлдэг амьдралдаа баяртайгэмээр байна, хэдэн буудал алхаж ирдэг тавилангаасаасалмаар байна, буугаад зээлээ өгдөг шүлс шиг цалингаанэммээр байна, шувуунаас өндөрт ниссэн үнийнөсөлтийг буулгамаар байна, ломбарданд хадгаламжзээлийн хороошооны хооронд сар бүр гүймээргүйбайна. Хамгийн гол нь хулгай ч дарга нараас салмаарбайна. Хүнээс дутахгүй хангалуун, шударга хотодамьдармаар байна.
Одоо ХАНГАЛТТАЙ
Ардчилсан дэглэмд нийслэлчүүд боол нь биш эзэн ньбайх учиртай. Бид хэдий чинээ эдийн засгийн эрхчөлөөтэй байна төдий чинээ ардчилаллаа хамгаалах, бие даасан иргэдтэй болно. Одоо бүгдээрээНийслэлчүүддээ баяжих тун гэж тунхаглах хэрэгтэйбайна.
Одоо ХАНГАЛТТАЙ
Ардчилсан нийслэл гэж үг, үзэл бодол, жагсаал цуглаанхийх индэр байх ёстой. Ард иргэдээсээ байгаа төвталбайгаа хүсний зах, төрийн албаны нээлттэй өдөрлөггээд эрээний майхнаар дүүргэдэг, хэвлэл мэдээллүүдээбөгсөөр нь гартал мөнгө чихэж хаалтын гэрээ хийдэг, хэдэн урлагын инфлиүсэрүүдээ намынхаа торгон цэрэгболгодог, өөрөө ч ойлгохгүй сагсан бөмбөг, волеболынтэмцээнийг ойлгодог аятай үзэж мянган мянгандоллараар бүүстэлдэг байж болохгүй.
Эрх баригчдийн хүсэл бол биднийг нэгдүгээрт ядуу, хоёрдугаарт ядуу, гуравдугаарт ядуу байлгахтөлөвлөгөөтэй.
Тэд одоо бүр давраад Нийслэл АН-ын даргыг утсанхүүхэлдэй бол гэж тушааж байна. Та арын өрөөнд ирээдамжиргаагаа залгуулж авилгал аваад амаа татаад ахнамаа дагаад явна уу гэж байна. Би ганцхан үг хэлье.Тэр нар битгий хуц.
Та нар өөрсдөнтэй чинь улс төрийн хариуцлага тооцохболомжтой цор ганцхан хүчин АН-ын лидерүүдийгурвуулахыг урвуулж, ялалхыг нь яллаж, харлуулахыг ньхарлуулж ирсэн айдсаараа Нийслэлийн АН-ын хандыгдарна гэвэл сачий чинь хүрэхгүй санаа чинь дутахбайлгүй. Бид сүрдүүлгээс чинь айхгүй, цаашдаа ч айхгүй. Шударга хамт олоныг айдсаар сүрдүүлжчаддагүй юм. Шударга нийслэлийг итгэлээр цогцлоодог юмаа.