
Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан нар аймаг, сумын ИТХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас дэвшиж буй нэр дэвшигчидтэй уулзлаа.
Уулзалтаар Баянхонгор аймгаас аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны цаг үеийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалаас тодруулж, саналаа нээлттэй илэрхийллээ
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал орон нутгийн сонгуулийн сурталчилгаа болон намын дотоод ардчилал, эв нэгдэл сэдвээр мэдээлэл хүргэж, нийт нэр дэвшигчдэдээ амжилт хүслээ.