© Ардчилсан нам. 2011-2025
2025/02/17 /

АРДЧИЛСАН НАМ АВСТРАЛИЙН ЛИБЕРАЛ НАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ


УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж, Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарын бүрэлдэхүүнтэй Ардчилсан намын төлөөлөл Австрали улсад албан томилолтоор ажиллаж байна. Тэднийг Австрали улсын Либерал намын удирдлагууд Канберра хотноо хүлээн авч уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр зөвлөлдлөө.

480595461_1026929236143084_1371921656092670713_n

Австрали улсын Либерал нам нь баруун төвийн үзэл баримтлалтай, Австралийн улс төрд голлох байр суурь эзэлдэг хамгийн том нам бөгөөд 2013-2022 оны хооронд 3 сонгуулийн хугацаанд төр барьсан бол 2022 оноос сөрөг хүчин болоод байгаа юм. Тус намын удирдлагууд парламентын сүүлийн сонгуульд ялагдсан хоёр шалтгааны нэг нь дотоод зөрчлийн асуудал байсныг өнгөрсөн хугацаанд бүрэн шийдвэрлэсэн гэв. Харин ялагдлын гол шалтгаан болох Ковидын үеийн эдийн засаг, нийгмийн бэрхшээл түүнийг дагасан халамжийн популизмын эсрэг өөрсдийн байр суурь, зарчим дээрээ зогссон, сүүлийн 3 жилд зүүнтнүүдийн бодлого эдийн засгийг хөгжүүлээгүй улам  уруудуулж амьжиргаа дордсон, үүний эсрэг зөв шийдэл манай үзэл баримтлалаас гарах юм гэдгийг иргэд ойлгосон тул энэ удаагийн сонгуульд рейтинг өндөр, ялахаар байна гэж Либерал намын гадаад харилцаа хариуцсан дэд дарга Жош Мануату ярьж байна.

480493400_1026929199476421_4040280437214305084_n

480180840_1026929216143086_6448488321966472877_n

Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэж, тус хуулийн дагуу Ардчилсан нам хөтөлбөр, дүрмээ шинэчлэх судалгааны ажил явагдаж буйтай холбогдуулан ижил төстэй улс төр, эдийн засгийн нөхцөл байдал бүхий Австралийн Либерал намаас туршлага судлах нь чухал болохыг намын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал тодотгоод цаашид хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцов.

480319472_1026929179476423_3226235575398480642_n

480292091_1026929256143082_6491836228182669191_n