© Ардчилсан нам. 2011-2024

Ардчилсан нам

Үндсэн дүрэм

АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ
ААХ                 Ардчилсан Ахмадын Холбоо
АЗХ                  Ардчилсан Залуучуудын Холбоо
АН                    Ардчилсан Нам
АОХ                 Ардчилсан Оюутны Холбоо
АСХ                 Ардчилсан Социалист Хөдөлгөөн
АЭХ                 Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо
БЗ                    Бодлогын Зөвлөл
ДоСХ               Дотоод Сонгуулийн Хороо
ДоСНДХ         Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороо
ДоСХХ            Дотоод Сонгуулийн Хэсгийн Хороо                                                    
ДШНБ             Дунд Шатны Намын Байгууллага
ДХХ                 Дүрмийн Хяналтын Хороо                                                                       
ДХсХ               Дүрмийн Хяналтын Салбар Хороо      
ЕНБД              Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
ИТХ                 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
МоАХ              Монголын Ардчилсан Холбоо
МОХ                Монголын Оюутны Холбоо
НАШБ             Намын Анхан Шатны Байгууллага                                                      
СХХ                 Санхүүгийн Хяналтын Хороо                                         
СаХ                  Санхүүжилтийн Хороо       
УИХ                 Улсын Их Хурал
УТЗ                  Улс Төрийн Зөвлөл
ҮзБ                   Үзэл Баримтлал    
ҮД                    Үндсэн Дүрэм        
ҮБХ                  Үндэсний Бодлогын Хороо
ХЭГ                  Хэрэг Эрхлэх Газар
ШДХ                Шинэ Дэвшилтэд Холбоо

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.     Тус намыг Ардчилсан Нам гэж нэрлэх ба “АН” гэж товчилно. Англиар Democratic Party, Democratic Party of Mongolia гэнэ. АН-ын төв байгууллага нь Монгол Улсын нийслэлд байрлана.

 

1.2.     АН нь Монгол оронд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, олон ургалч үзэл, ардчилал, хүний эрх, зах зээл, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/, Ардчилсан Социалист Хөдөлгөөн /АСХ/, Шинэ Дэвшилт Холбоо /ШДХ/, Монголын Оюутны Холбоо /МОХ/ зэрэг улс төрийн хүчнүүдээс төрөн гарсан намуудын нэгдэл болсон ууган ардчилсан улс төрийн хүчний хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч, манлайлагчийн байр сууриа ямагт эрхэмлэн хадгалж, дэлхий нийтийн хөгжлийн чиг, ардчилсан үзэл санааны шинэ хандлагаар өөрийн бодлого, үйл ажиллагааг шинэчилж, байнга төлөвшин хөгждөг нам байна.

 

1.3.    АН нь Үзэл баримтлалаа хэрэгжүүлэх, Төрийн ардчиллаас Иргэний ардчилал руу шилжих, үүний тулд иргэдийг соён гэгээрүүлэх, нийгмийн бүлгүүдийн сонирхлыг илэрхийлэх, Монгол улсын хөгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн манлайлагчдыг тодруулах, засаглалыг бэхжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

 

1.4.     АН нь улс үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний түүх соёл, хэл бичиг, өв уламжлалаа хадгалан, эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, өмчийн бүх хэлбэр, шударга ёс, хөгжил дэвшил түүн дотроо байгаль орчин, ногоон хөгжлийг эрхэмлэсэн хувь хүний бүтээлч чадавхад тулгуурлан нийгмийн дэвшлийг хангах эрмэлзэл бүхий иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, чөлөөт ардчилсан баруун төвийн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгосон улс төрийн байгууллага мөн.

 

1.5.     АН нь Их хурлаар батлагдсан Үзэл Баримтлал /цаашид ҮзБ гэх/, Үндсэн Дүрэмтэй /цаашид ҮД гэх/ байна. ҮзБ, ҮД-ийн хүрээнд намын гишүүд, дэмжигчдэдээ улс төрийн боловсрол олгох, гишүүдийн эв эе, хамтач байдлыг хангах замаар, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт өргөнөөр оролцох бололцоог хариуцлагын хамт олгохыг зорино.

 

1.6.     АН нь бусад улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй бие биеэ хүндэтгэн, харилцан дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтална.

 

 ХОЁРДУГААР БҮЛЭГ

НАМЫН БЭЛГЭДЭЛ, ТУГ, БАТЛАХ, АЛБАН ХУУДАС, ТАМГА

2.1.     АН нь хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Нам нь өөрийн бэлгэдэл, сүлд дуу, туг, батлах, тамга, тэмдэг, нэг загварын албан хуудастай байна.

2.2.     АН-ын бэлгэдэл нь дугуй хэлбэртэй, гадуураа хөх хүрээтэй, дотор талд нь хөх хүрээнээс цагаан зурвасаар зааглагдсан хөх өнгийн тойрог дотор нар, сар, гал гурав босоо байрлалтай цагаан өнгөтэй байна. Хөх өнгийн тойргийн дотор доод талд “Ардчилсан Нам” эсхүл “Democratic Party” гэж цагаанаар бичнэ.

2.3.     Намын тугны өргөн, урт нь 1:2 харьцаатай байна. Туг ишнийхээ талаас хөх өнгийн хойш сунаж сүүлний тал хүртэл үргэлжилсэн гурвалжнаар хуваагдах ба тугны сүүлийн дээд доод талд улаан өнгөтэй хоёр гурвалжин байна. Улаан, хөх өнгө нь цагаан зурвасаар зааглагдана. Хөх гурвалжны дотор төв хэсэгт цагаан өнгөөр нар, сар, галын дүрс байрлана.

   

Ардчилсан намын туг

 

                             /Зураг 1/                                                      /Зураг 2/

 

Ардчилсан намын бэлгэдэл

                              /Зураг 3/                                                      /Зураг 4/

 

 

 

2.4.     Намын албан хуудас, тамга тэмдэг дээр намын бэлгэдэл байна.

 

2.5.     Намын нэр, бэлгэдэл, туг, албан хуудас, тамга, тэмдгийг хэрэглэх, хадгалах асуудлыг зохицуулах журамтай байна.

2.6.     Ардчилсан намын сүлд дуу нь үг, ая “Хонхны дуу” байна (Үг, ая С.Цогтсайхан).

 

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ

3.1.     Гишүүн

3.1.1. АН-ын Үзэл баримтлал, Үндсэн дүрмийг сайн дураараа зөвшөөрсөн 18

 

нас хүрсэн эрх зүйн чадамжтай Монгол улсын иргэн Ардчилсан намд гишүүнээр элсэж болно.

 

3.1.2. Намд гишүүнээр элсэхийг хүссэн иргэн өөрийн байнга оршин суугаа сонгуулийн санал авах байрны харьяа нутаг дэвсгэрээр байгуулагдах намын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх анхан эсвэл дунд шатны байгууллагад хүсэлтээ тогтоосон маягтын дагуу биечлэн гаргана. Ийнхүү гаргах боломжгүй тохиолдолд намын төв байгууллагад шуудангаар эсвэл намын мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан илгээж болно.

 

3.1.3. Хүсэлт гаргаж намын батлах авсан иргэнийг АН-ын гишүүн гэнэ. Батлах нь намын гишүүнчлэлийг тодорхойлох баримт мөн.

 

3.1.4. Гишүүн нь намын зөвхөн нэг анхан шатны байгууллагад бүртгэлтэй байна.

 

3.1.5. ҮД-ийн 9.3.1, 9.3.2-д заасан өдрүүдээр гишүүний өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгөөр шинээр элссэн гишүүнд батлах гардуулах ажиллагааг орон даяар зохион байгуулах ба намын ҮзБ, ҮД, түүнээс дагалдан гарсан журам /цаашид “бусад журам” гэнэ/ болон намын байгууллагын үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрт хамрагдана.

 

3.1.6. Бүх шатны намын байгууллагын сонгуульт албанд сонгогдсон эсвэл томилогдсон гишүүнийг “сонгуульт гишүүн” гэнэ.

 

3.1.7. АН-ын ҮзБ, бодлого, үйл ажиллагааг дэмждэг аливаа иргэнийг “намын дэмжигч” гэнэ.

 

3.2      Намын гишүүдийн цахим бүртгэлийн сан

3.2.1   Намын   гишүүдийн   цахим   бүртгэлийн   сан   нь   намын   мэдээллийн

 

нэгдсэн системд төвлөрнө. Уг мэдээллийг зөвхөн намын дотоод хэрэгцээнд ашиглана. Бүртгэлийн санд намын бүх гишүүдийн хувийн хэрэг цахим хэлбэрээр хадгалагдана. Бүртгэлийн санд нэвтрэх эрхийг намын нууцын журмаар зохицуулна.

3.2.2   Намын мэдээллийн нэгдсэн системийг АН-ын Хэрэг Эрхлэх Газар /цаашид “ХЭГ” гэх/, намын гишүүдийн бүртгэлийг Аймаг, Дүүргийн намын байгууллагын ХЭГ тус тус хариуцна.

 

3.2.3   Намын Төв байгууллага нь жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор гишүүдийн шинэчилсэн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, татвар төлөлтийн тайланг нэгтгэн намын мэдээллийн нэгдсэн системд оруулна.

 

 

3.3      Шилжилт хөдөлгөөн

3.3.1   Намын гишүүн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаа өөрчилсөн

 

бол харьяалагдаж байсан намын байгууллагаас хасалт хийлгэн шилжин очсон нутаг дэвсгэрийн дунд ба анхан шатны намын байгууллагад 3 сарын дотор бүртгүүлнэ. Ийнхүү бүртгүүлэх боломжгүй бол намын төв байгууллагад шуудангаар эсвэл намын мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан илгээж болно. Намын зохих шатны байгууллага бүртгэж авснаар шилжилт хөдөлгөөн хийгдсэнд тооцно.

 

3.3.2   Гишүүн нь 3.3.1-д заасан хугацаанд бүртгүүлээгүй бол уг гишүүний

3.6.1, 3.6.3-д заасан эрх түдгэлзэх үндэслэл болно.

 

3.3.3   Гишүүний шилжилт хөдөлгөөнийг намын гишүүний бүртгэлийн санд тухайн бүрд нь тусгана.

 

3.3.4   АН-ын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг журмаар зохицуулна.

 

3.4      Гишүүнээс түдгэлзэх

 

3.4.1   Намын гишүүн хууль тогтоомжид заасан үндэслэлээр гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа харьяалагдах намын хороонд албан ёсоор мэдэгдэж намын гишүүний бүртгэлийн санд бүртгүүлнэ.

 

3.4.2   Хуулийн үйлчлэл дууссан нөхцөлд намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ харьяалах намын байгууллагад гаргаж болно.

 

3.5      Гишүүнээс татгалзах, хасах

3.5.1   Гишүүн  намаас  татгалзах  хүсэлтээ  намын  төв  болон  дунд  шатны

 

байгууллагад мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасуулахыг тухайн шатны намын байгууллага хариуцна. Энэ заалтад заасан хугацаанд намын байгууллага шийдвэр гаргаагүй тохиолдолд гишүүнийг чөлөөлөгдсөнд тооцно.

 

3.5.2   Намын сонгуульт гишүүн нь ээлжит УИХ, Ерөнхийлөгч, Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /цаашид ИТХ гэх/ -ын сонгуулийн жилд намын гишүүнээс татгалзах тохиолдолд хүсэлтээ АН-ын Дүрмийн Хяналтын Хороо /цаашид ДХХ гэх/-нд бичгээр гаргах бөгөөд ДХХ уг хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн гишүүнийг намаас гарсанд тооцсон дүгнэлт гаргана. ДХХ-ны дүгнэлт гарснаар намын гишүүнийг намаас гарсанд тооцно.

3.5.3   Өөрийн хүсэлтээр намын гишүүнээс татгалзсан түүнчлэн хасагдсан иргэн ДХХ-ийн дүгнэлтээр намд дахин элсэж болно

3.5.4   Намын гишүүн ҮД-ийн 3.9.1.16-аас 3.9.1.21-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ.

 

3.6      Гишүүний эрх

3.6.1   Намын  гишүүн  нь  сонгуульт  гишүүнд  нэр  дэвших,  сонгох,

сонгогдох, томилогдохдоо;

 

3.6.1.1    Намын сонгуульт гишүүн, төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшигч нь гишүүний татвараа төлсөн байх ба хуулийн болон бусад тусгай шаардлага хангасан байна.

 

3.6.1.2    Намын дотоод сонгууль болон намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь  6 сараас доошгүй хугацааны өмнө намд элссэн байна.

 

3.6.1.3    Намын гишүүнээс түдгэлзсэн болон бодлогын зөвлөлтэй зөвшилцөн УТЗ-өөс тусгайлан хэлэлцүүлэхээр нэр дэвшүүлсэн иргэнд ҮД-ийн 3.6.1.2 дахь заалт хамаарахгүй.

 

3.6.2   Намын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шударга өрсөлдөх;

 

3.6.3   Намын сонгуульт гишүүн намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох;

 

3.6.4   Намын ҮзБ, бодлого, үйл ажиллагаа, санхүүжилт, ҮД, бусад журмын тухай болон намын мэдээллийн нэгдсэн системээс мэдээлэл авах;

 

3.6.5   Намын ҮзБ, мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд оролцох;

 

3.6.6   Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох, гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд намын бусад эрх бүхий байгууллагад хандах;

 

3.6.7   Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, намын ҮД бусад журамд өөрөөр заагаагүй бол үзэл бодол, нэр төрийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах;

 

3.6.8   Гадаадад амьдарч байгаа намын гишүүд, дэмжигчид АН-ыг дэмжих зорилгоор намын дэргэдэх болон дэмжигч байгууллагад нэгдэж үйл ажиллагаа явуулах;

 

3.6.9   Намын гишүүнээс түдгэлзэх, татгалзах;

 

3.6.10 Гишүүний намын сонгуульт гишүүнд болон төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааг журмаар зохицуулна.

 

3.6.11 АН-ын гишүүн бүр саналын эрхтэй байна.

 

3.6.12 Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь засаг захиргааны анхан шатны нэгж болох баг хорооны ИНХ, засаг даргын ажлын албанд сонгогдож, томилогдон ажиллаж байсан бол нэр дэвшигчийн шалгуурт давуу тал болгон үзнэ.

 

3.7      Гишүүний үүрэг

3.7.1   Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Намын ҮзБ, Үнэт зүйлийг

 

эрхэмлэн дээдлэх, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, ҮД, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх;

 

3.7.2   Намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөх, намын байгууллагыг бэхжүүлэхэд идэвх санаачилга гаргах;

3.7.3   Намын ёс зүй, сахилга батыг чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх;

 

3.7.4   АН-ын ҮзБ, бодлого, мөрийн хөтөлбөрийг сурталчлах, намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

 

3.7.5   Намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан нь үндэсний эрх ашгийг дээдэлж, хууль болон ёс зүйг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;

 

3.7.6   Намын дотоод асуудлаар намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх олон нийтэд хандсан үйлдэл хийхгүй байх, намын дотоод мэдээллийг гадагш гаргахгүй байх, намын удирдах болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан гишүүд намын байгууллагатай зөвшилцөлгүйгээр дур мэдэн намын өмнөөс үйл ажиллагаа явуулахгүй байх, хэвлэлийн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байх;

 

3.7.7   Сонгуульт гишүүн нь сонгогдсон болон томилогдсоноос үл хамааран ҮД-д заасны дагуу ҮБХ-оос тогтоосон хэмжээний татвар, татварын баталгааг тогтоосон хугацаанд нь төлөх;

 

3.7.8   Гишүүн нь ҮД-ийн хүрээнд олонхын саналаар гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх;

 

3.7.9   Намын хурал, үйл ажиллагаа, дотоод сонгуульд оролцох /намын хуралд оролцсон ирц, хурлын шийдвэр батлахад оролцсон байдал, хандив өгсөн/ байдлаар нь ХЭГ бүртгэл хөтлөн зохих шатны намын байгууллагад шаардлагатай бол ДХХ, ДХсХ-нд хүргүүлнэ.

 

3.7.10   АН-ын гишүүн нь өөрийн харьяалагддаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн зүгээс өөрөөр нь дамжуулан, намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох боломж олгохгүй байх.

 

3.8      Гишүүнд олгох шагнал, урамшуулал

3.8.1   Намын    байгууллага    нь    гишүүнээ    төр,    засгийн    одон    медальд

тодорхойлж болно.

 

3.8.2   Намын одон медаль, шагнал, урамшуулал олгох журмыг Улс төрийн зөвлөл (цаашид УТЗ гэх)-өөс батална.

 

3.9      Гишүүнд хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах

3.9.1   АН-ын ҮД, бусад журам болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх бүхий

 

байгууллага, албан тушаалтны шийдвэрийг зөрчсөн дараах үйлдэл, эс үйлдлийг хариуцлага, сахилгын зөрчил гэж үзнэ. Үүнд:

 

3.9.1.1 Гишүүний үүргээ биелүүлээгүй;

 

3.9.1.2 Сонгуульт гишүүний татварыг хугацаанд нь төлөөгүй;

 

3.9.1.3 Намын хурлын үеэр хурлын даргаас зөрчлийн талаар өгсөн анхааруулгыг биелүүлээгүй;

 

3.9.1.4 Шилжилт хөдөлгөөний журам зөрчсөн;

 

3.9.1.5 Намын тамга тэмдэг, гишүүний батлах хадгалах, хэрэглэхтэй холбоотой журмыг зөрчсөн;

 

3.9.1.6 Төрийн сонгуульд нам хамгийн олон суудал аваагүй бол тухайн шатны намын удирдлагад энэ дүрэмд заасны дагуу;

3.9.1.7 Сануулах хариуцлага хоёроос дээш удаа авсан;

 3.9.1.8 Сахилгын шийтгэл хүлээж байсан гишүүн дахин зөрчил гаргасан;

3.9.1.9 Намын    эрх   бүхий   албан   тушаалтан   ҮД,    бусад журмаар зохицуулсан хугацаатай үүргээ биелүүлээгүй;

3.9.1.10 Бүх шатны намын байгууллагын гишүүд дэмжигчдийн хүрээг

өргөтгөх, бэхжүүлэх, эв нэгдлийн эсрэг ажилласан;

3.9.1.11 Намын   хүний   нөөцийн   бодлогын   зарчмыг   зөрчин   намын

 

сонгуульт гишүүнд болон төрийн улс төрийн албан тушаалд хүн томилуулахаар зохион байгуулалтад орсон, эрх бүхий албан тушаалтанд санал болгосон;

 

3.9.1.12 Намд гишүүнээр элсэх, бүртгүүлэх, мэдээлэл авах, намын дотоод үйл ажиллагаанд оролцох болон гишүүний бусад эрхийг санаатайгаар зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан;

 

3.9.1.13 Гишүүний бүртгэл, татвар, татварын баталгааг

 

төлөлттэй холбогдох журмыг зохион байгуулалттайгаар зөрчсөн;

 

3.9.1.14 Намын дотоод сонгуулийн үйл ажиллагаанд гишүүдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө, эд зүйлс тараах, амлалт өгөх, болон дүрэм, журамд заасан бусад заалтыг зөрчсөн;

 

3.9.1.15 Намын хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагуур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийсэн, тараасан, хуралдааны тэмдэглэлийг ил болгосон, намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийсэн;

 

3.9.1.16 Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийг дэмжиж ажилласан, хандив өгсөн;

 

3.9.1.17 Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчийн эсрэг ажилласан;

 

3.9.1.18 Бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчин өрсөлдөгч нам олонхыг нь бүрдүүлсэн УИХ болон ИТХ-ыг тараах, Засаг дарга болон ЗГ-ыг огцруулах тухай АН-ын шийдвэрийн эсрэг үйлдэл, эс үйлдэл гаргасан;

 

3.9.1.19 Төрийн сонгуульд АН-аас болон сонгуульд хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчтэй бие даан өрсөлдсөн;

 

3.9.1.20 АН-аас болон хамтарсан эвслээс нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан, ИТХ-ын дарга, Засаг даргыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан. Энэ асуудлыг хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар санал гаргасан, өгсөн, уг хурлыг тасалсан, үйлдэл, эс үйлдэл гаргасан;

 

3.9.1.21 Ардчилсан намыг Төрийн сонгуульд оролцоход саад болсон;

 

3.9.1.22 Бүх шатны сонгуульд мандатын тооноос дутуу нэр дэвшүүлсэн;

3.9.1.23 Сонгуульт гишүүн тухайн шатны хурлаа жилд 2 ба түүнээс дээш удаа тасалсан эсвэл бүрэн эрхийнхээ хугацаанд 4 ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй бол;

3.9.2   Гишүүнд дараах хариуцлагыг ДХХ болон ДХсХ-оос хүлээлгэнэ. Үүнд:

 3.9.2.1 Сануулах;

 

3.9.2.2 ҮД-ийн 3.9.1.1, 3.9.1.3, 3.9.1.4 заалтыг зөрчсөн бол Саналын эрхийг хасах;

 бол Бүрэн эрх нь дуусгавар болсныг тогтоох;

3.9.2.3 ҮД-ийн 3.9.1.2, 3.9.1.6 заалтад дурдсан нөхцөл байдал бүрдсэн

 

3.9.2.4 ҮД-ийн 3.9.2.1, 3.9.2.2 заалтад заасан хариуцлагыг хүлээлгэхийн өмнө Тусгайлан албан журмаар даалгавар /уучлалт гуйлгах, зөрчлийг нь хүлээн зөвшөөрүүлэх, арилгуулах, эвлэрэх/ өгөх;

3.9.3   Гишүүнд дараах Сахилгын шийтгэлийг хүлээлгэнэ. Үүнд:

 

3.9.3.1 ҮД-ийн 3.7.7, 3.9.1.1, 3.9.1.2, 3.9.1.4, 3.9.1.5, 3.9.1.7, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.14 заалтыг зөрчсөн бол тодорхой хугацаагаар сонгуульт гишүүний хувьд саналын болон нэр дэвших эрхийг нь хасах, бусад гишүүдийн хувьд нэр дэвших эрхийг нь хасах;

 

3.9.3.2 ҮД-ийн 3.7.7, 3.9.1.1, 3.9.1.4, 3.9.1.5, 3.9.1.8-аас 3.9.1.15, 3.9.1.23 заалтыг зөрчсөн бол Намын сонгуульт гишүүнээс огцруулах;

 

3.9.3.3 ҮД-ийн 3.9.1.5, 3.9.1.8, 3.9.1.15-аас 3.9.1.18, 3.9.1.21, 3.9.1.22 заалтыг зөрчсөн бол Ардчилсан намаас намын сонгуульт гишүүн болон Төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг 4-н жилээс доошгүй хугацаагаар хасах;

3.9.3.4 ҮД-ийн 3.9.1.16-аас 3.9.1.21 заалтыг зөрчсөн бол Намын гишүүнээс 4-өөс 8 жилийн хугацаатай хасах;

 

           3.9.4 Сонгуульт гишүүнд тавигдах шаардлагад буй “ҮД зөрчиж сахилгын шийтгэл хүлээсэн” гэдэгт ҮД-ийн 3.9.1.9; 3.9.1.14-өөс 3.9.1.21 заалтыг зөрчиж 3.9.3-т заасан шийтгэл хүлээснийг тооцно. Сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь сахилгын шийтгэлийн хугацаа нь дууссанаас хойш 1 жил байх бөгөөд гишүүний хариуцлага болон сахилгын шийтгэлтэй холбоотой бусад асуудлыг журмаар зохицуулна.

3.10    Төрийн сонгуулийн үр дүнг тооцох

3.10.1. Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан

тохиолдолд:

3.10.1.1.  Намын удирдлагын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно

 

3.10.1.2. Тухайн тойргоос УИХ-ын гишүүн сонгогдсон тохиолдолд тус тойргийн ҮБХ-ны гишүүний бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.

 

3.10.2. Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд:

 

3.10.2.1.   Намын Дарга, Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга (цаашид ЕНБД гэх)-ыг огцорсонд тооцно.

 

3.10.2.2.   Намын ҮБХ нь УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш  15 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана.

                         3.10.2.2.1. Намын дарга, дэд дарга, ЕНБД нарын ажлын тайлан, илтгэлийг сонсоно.

3.10.2.2.2. Намын Дарга, Дэд дарга, ЕНБД нарыг огцорсныг баталгаажуулж дараагийн дарга сонгогдох хүртэл аль нэг огцорсон дэд даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилно. Мөн ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийг томилно.

 

3.10.2.2.3. Намын Их хурлыг УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш  60 хоногт багтаан хийхээр товлоно.

3.10.2.2.4. УИХ-ын сонгуулийн дүн эцэслэн шийдвэрлэгдээгүй, АН УИХ-д олонх болох асуудал маргаантай байх тохиолдолд ҮБХ нь ҮД-ийн 3.2.1.2-д заасны дагуу хуралдаж энэхүү дүрмийн 3.10.1.1; 3.10.1.2.1; 3.10.1.2.2; 3.10.1.2.3 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэнэ

3.10.2.2.5. ДоСХ-оос УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцсон тойргуудад ҮБХ-ны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулна.

 

3.10.2.3. Дотоод сонгуулийн хороо /цаашид ДоСХ гэх/-оос ҮБХ-ны зарласан товын дагуу Намын даргын сонгуулийг дүрмийн хүрээнд зохион байгуулна.

 

3.10.2.4. УИХ-ын өнгөрсөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд Намын Дарга, Дэд дарга, намын ЕНБД болон УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга, Ерөнхий сайд байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгууль, томилгоонд нэр дэвших эрхгүй.

 

3.10.3. Ардчилсан нам нь Нийслэл, Аймаг, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /цаашид ИТХ гэх/-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд:

 

3.10.3.1. Нийслэл аймаг дүүргийн удирдлагын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.

 

3.10.3.2. Тухайн тойргоос Нийслэл, Аймаг, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдөөр гишүүн сонгогдсон тохиолдолд тус тойргийн намын хорооны гишүүний бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.

3.10.4. Ардчилсан нам нь Нийслэл, Аймаг, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /цаашид ИТХ гэх/-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:

 

3.10.4.1. Тухайн шатны намын дарга, дэд Дарга нар, ХЭГ-ын дарга огцорсонд тооцно. Намын Дарга, намын ХЭГ-ын дарга болон тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч байсан намын гишүүн нь сонгуулийн үр дүнд тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс багагүй суудал авч өмнөх амжилтаа ахиулснаас бусад тохиолдолд намын удирдлагын дараагийн сонгууль, томилгоонд нэр дэвших эрхгүй.

 

 

3.10.4.2. Тухайн шатны намын хорооны хурал нь ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

 

3.10.4.2.1. Тухайн намын Дарга, дэд Дарга нар, ХЭГ-ын дарга, сум болон хорооны үүрийн дарга нарыг огцорсныг албажуулах, насны эрэмбээр аль нэг дэд даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилно;

3.10.4.2.2. Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийн сонгуулийг ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан хийхээр товлох, намын хорооны хурал, аймаг дүүргийн намын Чуулган зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах;

 

3.10.4.2.3. Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооноос ИТХ-ын сонгуульд амжилтгүй оролцсон тойргуудад намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах;

 

3.10.4.2.4. ДоСХ, ДоСНДХ-оос намын даргын сонгуулийг дүрмийн хүрээнд зохион байгуулах;

3.10.5. Ардчилсан нам нь сумын ИТХ-ын сонгуульд хамгийн олон санал авсан, нийслэлийн хороо, сумын багийн ИНХ-ын тэргүүлэгчдэд олонх болсон, засаг даргад гишүүнээ сонгуулж чадсан тохиолдолд:

 

3.10.5.1. Сумын намын дарга, тэргүүлэгчдийн бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.

3.10.6. Ардчилсан нам нь сумын ИТХ-ын сонгуульд хамгийн олон санал аваагүй, нийслэлийн хороо, сумын багийн ИНХ-ын тэргүүлэгчдэд олонх болоогүй, засаг даргад гишүүнээ сонгуулж чадаагүй тохиолдолд:

 

3.10.6.1. Сумын Намын дарга огцорсонд тооцно. Намын дарга, ИТХ-ын дарга, Засаг дарга, 10000-аас дээш хүн амтай сумын хувьд багийн үүрийн дарга нар нь сонгуулийн үр дүнд авсан суудал нь өмнөх амжилтаа ахиулж, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс багагүй суудал авснаас бусад тохиолдолд намын дараагийн удирдлагын сонгууль, томилгоонд нэр дэвших эрхгүй.

 

3.10.6.2. Тухайн намын хорооны Хурал нь ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш  30 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

 

3.10.6.2.1. Тухайн намын дарга, тэргүүлэгч, багийн үүрийн дарга нарыг огцорсныг албажуулна, насны эрэмбээр аль нэг дэд даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилно;

 

3.10.6.2.2. Тухайн сумын болон 10000-аас дээш хүн амтай сумын багийн үүрийн бүх гишүүдийн хурлыг санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хийхээр товлоно. Сумын бүх гишүүдийн хурлаас намын дарга, намын хорооны гишүүдийг сонгоно.

 

3.10.6.2.3. 10000-аас дээш хүн амтай суманд ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 10 хоногийн дотор намын хорооны тэргүүлэгчид хуралдаж, намын хорооны хурлыг ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хийхээр товлоно. Намын хорооны хурлаас намын хорооны гишүүний сонгуулийн товыг зарлана.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НАМЫН ШИЙДВЭР ГАРГАХ ЗАРЧИМ

 

4.1.     Бүх шатны намын байгууллагуудын хуралдаан намын ҮД энэхүү журмын хүрээнд аливаа асуудлыг чөлөөтэй хэлэлцэн, олонхоороо тогтоол шийдвэр гаргахдаа цөөнхийн саналыг хүндэтгэлтэй сонсон, дахин хэлэлцэж, хурлын тэмдэглэлд тусган нийтээрээ даган мөрдөх нэгдмэл зарчимд үндэслэнэ.

 

4.2.     Гишүүн шийдвэр гаргахдаа зөвхөн “дэмжинэ” эсвэл “дэмжихгүй” гэсэн санал өгнө.

 

4.3.     Анхан шатны намын хороо, бүх гишүүдийн хурал, нийслэл, аймаг, дүүргийн Намын хорооны хурал, Тэргүүлэгчдийн хурал, Намын Чуулган, Намын Их Хурал, Үндэсний Бодлогын Хороо /ҮБХ/, Улс Төрийн Зөвлөл /УТЗ/, Дүрмийн Хяналтын Хороо /ДХХ/, Дотоод Сонгуулийн Хороо /ДоСХ/, Санхүүгийн Хяналтын Хороо /СХХ/, Санхүүжилтийн Хороо/СХ/ нь ҮД, бусад журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахдаа дараах заалтуудыг даган мөрдөнө.

 

4.3.1. Шийдвэрээ тогтоол, тэмдэглэлийн хэлбэрээр гаргана. Хуралдаанаар хэлэлцэж дууссан асуудлаар батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 34-өөс дээш хувийн санал авч цөөнх болсон асуудлыг хурлын тэмдэглэлд тусгах бөгөөд уг тэмдэглэлийг намын гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа харгалзан үзвэл зохино.

 

4.3.2. Хурлын батлагдсан шийдвэрт тамга дарж дараах албан тушаалтан гарын үсэг зурна. Үүнд:

 

4.3.2.1. Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд хуралдааны дарга, тэргүүлэгчид;

 

4.3.2.2. ДХХ, ДоСХ-ны хувьд хуралдаанд оролцсон гишүүн.

 

4.3.3. ҮД, бусад журмын хүрээнд гарсан олонхын саналаар дэмжигдсэн бүх шатны намын байгууллагын шийдвэрийг баталгаажуулах эрх, үүрэг бүхий албан тушаалтан /эсрэг саналтай байснаас үл хамааран/ тогтоолд гарын үсэг заавал зурна. Ийнхүү зураагүй нь уг тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

4.3.4. Аливаа сонгуультай холбоотой намын гишүүний асуудлыг өрсөлдөгчгүй тохиолдол биш бол нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах эсвэл санал нэгдэх замаар шийдвэрлэнэ. Хурлын хэлэлцэх асуудалд тусгагдсан асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хурлын /намын Их хурал хамаарахгүй/ таслах эрхтэй гишүүний нэрсийг нэг бүрчлэн дуудаж дэмжсэн дэмжээгүйг тогтоох бөгөөд санал өгөөгүй гишүүдийг хурал тасалсанд тооцно.

 

4.3.5. Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ. Үүнд:

 

4.3.5.1.   Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд ҮД, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор;

 

4.3.5.2.   ДХХ, ДоСХ-ны хувьд бүрэлдэхүүний 2/3-оос доошгүй нь оролцсоноор.

 

4.3.6. ДХХ, ДоСХ, бүх шатны намын байгууллагын удирдлагаас гарах тушаал, заавар, албан даалгавар, бичиг баримтад ҮД-д өөрөөр заагаагүй бол тухайн байгууллагын дарга түүнийг албан ёсоор орлож буй дэд дарга, ЕНБД, ХЭГ-ийн дарга нар дүрэм журмаар олгогдсон бүрэн эрхийн дагуу гарын үсэг зуран тамга дарж албажуулна. Энэхүү эрхийг намын бусад албан тушаалтан эдлэхийг хориглоно.

 

4.4.     Намын их хурал нь ҮзБ, ҮД-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг таслах эрхтэй нийт төлөөлөгчийн ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

4.5.     Бусад тохиолдолд хурлын шийдвэр нь ҮД, бусад журамд өөрөөр заагаагүй бол хуралд оролцогчдын ердийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно.

 

4.6.     Хууль дээдлэх, ҮД, бусад журмыг даган мөрдөх, хөндлөнгөөс хянах бололцоог хангах үүднээс холбогдох заалтын дугаарыг шийдвэрийн үндэслэл хэсэгт иш татна.

 

4.7.     Нам тарах, өөр намтай нэгдэх тухай саналыг намын Их хурлаар хэлэлцэх эсэх ҮБХ-ны шийдвэр нь түүний бүх гишүүний 3/4-аас дээш саналаар хүчин төгөлдөр болно.

 

4.8.     Бүх шатны намын байгууллагын даргын сонгуульд нэр дэвшигч нь тухайн хуралдааныг даргалах буюу орлож болохгүй.

 

4.9.     Бүх шатны намын байгууллагын хурал, удирдах бүрэлдэхүүний сонгуульд нэр дэвшигч нь ҮД-д өөрөөр заагаагүй бол өөрөө нэрээ дэвшүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн ирэх боломжгүй тохиолдолд бичгээр хүсэлтээ гаргаж болно.

 

4.10.   Бүх шатны намын байгууллага, удирдлагууд үйл ажиллагаандаа дараах зарчмыг мөрдөн ажиллана. Үүнд:

 

4.10.1.  Бүх шатны намын байгууллага, удирдлага нь АН-ын ҮзБ, мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө Төрийн аливаа сонгуульд өрсөлдөн, намын гишүүдээ төр засгийн хэрэгт өргөнөөр оролцуулах боломжоор хангах, ҮД бусад журмын хүрээнд гагцхүү шударга сонгуулиар байгуулагдах, сонгогдох;

 

4.10.2.  Тухайн шатныхаа төр, захиргааны байгууллага, улс төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн биелэлтэд тогтмол хяналт тавин, үнэлэлт дүгнэлт өгөх;

 

4.10.3.  Намын бодлого шийдвэрийг иргэд, сонгогчдын дунд сурталчлан таниулах, намын гишүүдийн эв нэгдлийг хамгаалах, эгнээг өргөтгөх, гишүүд дэмжигчдийн дунд үйл ажиллагаа тогтмол зохион байгуулан, гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах;

 

4.10.4.  Намын өмч хөрөнгө, санхүүг хадгалах, хамгаалах, арвижуулах, зүй зохистой ашиглах замаар намын ажлын нэр хүнд, үр нөлөөг дээшлүүлэх;

 

4.10.5.  Намын дэргэд дэмжигч байгууллага, клуб, олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага байгуулах, эсхүл дээрх байгууллагуудыг намын үйл ажиллагаанд татан оролцуулахдаа намын дотоод бүтцээрээ дамжуулан хамтрах;

 

4.10.6.  Намын байгууллагууд харилцан нэг нэгнийхээ үйл ажиллагааны дэвшилтэд ололттой санаачлагатай ажлуудыг судлан тус тусын ажил хэрэгт тусган нэвтрүүлэх;

 

4.10.7.  Намын бүх шатны байгууллагууд байнгын харилцаатай байж харилцан нэг нэгнийхээ ажилд туслалцаа үзүүлэх, хяналт тавих, хоорондын ажлын уялдааг сайтар зохицуулах ажлыг зохион байгуулах;

 

4.10.8.  Намын бүх шатны удирдлага нь тухайн шатны төрийн сонгуульд АН-ыг олонх болгохын төлөө бүхий л бололцоогоо дайчлах;

 

4.11.   Бүх шатны намын байгууллага, гишүүд Үндсэн дүрэм зөрчсөн асуудлаар санал хураалт явуулахыг хориглоно.

 

4.12.   Бүх шатны намын байгууллагын хурлыг цахим хэлбэрээр хийж болно. Цахим хурлын үйл ажиллагааны журмыг ҮБХ-оос батална.

 

4.13.   Бүх шатны намын байгууллагын хурал давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хуралдаж чадахгүй болсныг ҮБХ-ны хурлын хувьд УТЗ-өөс ирүүлсэн саналаар ДХХ, намын Чуулган, намын хорооны хурлын хувьд намын хорооны Тэргүүлэгчдээс илүүлсэн саналаар ДХсХ-оос тогтооно.

 

4.14.Намын гишүүн нь тухайн шатны хуралд хүндэтгэх шалтгаанаар оролцож чадахгүй болсныг тухайн шатны ХЭГ-аас илүүлсэн саналаар ДХХ, ДХсХ-оос тогтооно.

 

4.15.   Бүх шатны намын байгууллагын хурлууд нь үйл ажиллагаандаа намын байгууллагын хурлын үйл ажиллагаа, тов, дэг, хэлэлцэх асуудлын тухай журмыг удирдлага болгоно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

НАМЫН БҮТЭЦ, УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛЛАГА

 

5.1.     АН-ын ҮзБ, мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг мөрдөх, төрийн сонгуульд нэр дэвшүүлэх, мөрийн хөтөлбөрийг батлах, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий АН-ын ХЭГ, Нийслэл, Аймаг, Дүүрэг, Сум, Баг, Хорооны намын байгууллага байна.

 

5.2.     Намын бүх шатны эрх барих байгууллага нь дараах хурлууд байна. Үүнд:

5.2.1. Бүх гишүүдийн;

5.2.2. Намын хорооны;

5.2.3. Намын Чуулган; 

5.2.4. Намын Их Хурал.

 

5.3.     Намын эрх барих дээд байгууллагын чөлөөт цагт дараах төлөөллийн байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Үүнд:

 

5.3.1. ҮБХ.

 

5.4.     Намын удирдах байгууллагын чөлөөт цагт дараах хамтын удирдлагын /гүйцэтгэх/ байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Үүнд:

 

5.4.1. Тэргүүлэгчид

5.4.2. Улс төрийн зөвлөл

5.5.     Намын бүх шатны байгууллагын гүйцэтгэх удирдлага

5.5.1. Намын Дарга, Дэд дарга, ЕНБД;

5.5.2. Нийслэл, Дунд шатны намын дарга, дэд дарга, ХЭГ-ын дарга;

5.5.3. Сумын намын хороо, үүрийн дарга, хэсгийн ахлагч.

 

5.6.     Намын хяналтын байгууллага

5.6.1. Дүрмийн хяналтын хороо /ДХХ/;

5.6.1.1.   Дүрмийн хяналтын салбар хороо.

5.6.2 Санхүүгийн Хяналтын Хороо

5.7.     Сонгуулийн байгууллага

5.7.1. Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/;

5.7.1.1. Дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо /ДоСНДХ/;

5.7.1.2. Дотоод сонгуулийн хэсгийн хороо /ДоСХХ/;

5.7.1.3. Дотоод сонгуулийн үүрийн хэсгийн хороо /ДоСҮХХ/.

5.7.2. Ерөнхийлөгчийн болон УИХ, ИТХ-ын сонгууль зохион байгуулах

 

5.7.2.1     Сонгуулийн штаб (Намын төв, Нийслэлийн, Аймгийн Дүүргийн, Сумын ХЭГ)

 

5.7.2.2     Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах (УТЗ-ийн бүрэн бүрэлдэхүүн)

 

5.7.2.3     Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-д нэр дэвшигчийг тодруулах (Намын хорооны тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүн)

 

 

5.8.     Санхүүжилтийн байгууллага

5.8.1. Санхүүжилтийн Хороо

5.8.2. Сан

5.9.     Намын анхан шатны байгууллага

 

5.9.1.    Сумын  намын  хороо,  Аймгийн  төвийн  болон  10000-аас  дээш  хүн

амтай сумын багийн үүр, Дүүргийн хорооны намын үүрийг намын анхан шатны байгууллага гэнэ.

 

5.9.2.    Сумын намын хороо нь сумын ИТХ-ын сонгуульд оролцох, мөрийн хөтөлбөр батлах, ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, сумын баг, дүүргийн хорооны намын үүр нь тухайн шатны ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Засаг даргад нэр дэвшүүлэх болон Их хурал, ҮБХ, УТЗ, Намын дарга, Нийслэл, дунд шатны намын хороо, хорооны даргын гаргасан шийдвэр, бодлогыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

 

5.9.3.    Намын анхан шатны байгууллага нь тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах АН-ын бүх гишүүдийн хурлаас зохион байгуулагдана. Суманд намын хороо, дүүргийн хороо болон 10000-аас дээш хүн ам төвлөрсөн сумын багт намын үүр байна. Намын анхан шатны байгуулллагын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

 

5.9.3.1. Сумын /аймгийн төвийн сумаас бусад болон 10000-аас доош хүн амтай сум/ намын бүх гишүүдийн хурлаас:

 

5.9.3.1.1. Сумын Намын Даргыг сонгох;

 

5.9.3.1.2. Сумын ИТХ-ын мандатыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн намын хороог байгуулах

 

5.9.3.1.3. Сумын намын хорооны хурлаас тэргүүлэгч гишүүд, тухайн

суманд ногдох Аймгийн намын хорооны гишүүдийг сонгох;

/Сумын намын байгууллагыг жишээ нь: “Завхан аймгийн Алдархаан

сумын АН-ын хороо”, “Хэнтий аймгийн Дадал сумын Ардчилсан

намын дарга” гэж нэрлэнэ/.

5.9.3.1.4 Сумын намын хороо дэд даргатай байж болно.

5.9.3.2. Аймгийн төвийн болон 10000-аас дээш хүн ам төвлөрсөн суманд намын хороо байх ба гишүүний тоо нь сумын ИТХ-ын мандатын тоог 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх ба сумын багийн намын үүрийн бүх гишүүдийн хурлаас сонгоно.

 

5.9.3.2.1. Сумын намын хорооны хурлаас дэд дарга, тэргүүлэгч гишүүдийг сонгоно.

 

5.9.3.2.2. Сумын намын хорооны хурлаас тухайн суманд ногдох аймгийн намын хорооны гишүүдийг сонгоно.

 

5.9.3.2.3. Сумын намын хорооны даргыг тухайн суманд харьяалагдах бүх гишүүдээс сонгоно. /“Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ардчилсан намын хороо, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ардчилсан намын хороо, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ардчилсан намын хороо” гэж нэрлэнэ/

 

5.9.3.3. Дүүргийн хороо, 10000-аас дээш хүн ам төвлөрсөн сумын багт намын үүр байна. Намын үүрийн бүх гишүүдийн хурлаас намын үүрийн Дарга, Тэргүүлэгч гишүүдийг сонгоно.

 

5.9.3.3.1 Бүх шатны ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэчлэн зохион байгуулалт хийх Нийслэлийн хорооны үүрийн бүх гишүүдийн хурлыг дүүргийн намын ХЭГ зарлан зохион байгуулна.

 

5.9.3.3.2 10000-аас дээш хүн ам төвлөрсөн багийн намын үүрийн хурлыг орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэн зохион байгуулах болбол сумын намын дарга зарлан зохион байгуулна. /Баг, хорооны намын байгууллагыг жишээ нь: “Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Ардчилсан намын үүр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Ардчилсан намын үүр” гэж нэрлэх/

 

 

5.9.4. Намын анхан шатны байгууллагын Тэргүүлэгчид нь намын даргыг оруулан нийт 7-15 гишүүнээс бүрдэнэ.

 

5.9.5. Намын анхан шатны байгууллагын тэргүүлэгчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.

 

5.9.6. Шаардлагатай тохиолдолд дотоод сонгууль явуулах Сонгуулийн Хэсгийн Хороо /цаашид “ДоСХХ” гэнэ/ байгуулна.

 

5.9.7. Сумын Намын дарга нь багийн үүрийн даргыг батламжилна.

 

5.9.8. Нам нь төрийн сонгуулийн санал авах байрны харьяа нутаг дэвсгэрт намын үүртэй байж болно.

 

5.9.8.1.    Намын үүрийг зохион байгуулах ажлыг Сум, Дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн хурлын саналд үндэслэн, Аймаг Нийслэлийн тэргүүлэгчдийн хурлаар баталж, Сум Дүүргийн ХЭГ зохион байгуулна.

 

5.9.8.2.    АН-ын Их Хурлын сонгогдох зарчмаар бүрдэх анхан шатны төлөөллийн 55 хувь нь аймаг сумаас, 45 хувь нь дүүргийн хорооны үүрүүдээс гэсэн харьцаагаар бүрдүүлэх бөгөөд АН-ын Их Хурлын төлөөллийн журмаар зохион байгуулна.

 

5.9.8.3.    Аймаг, Дүүрэг, Сумын ИТХ, Сум, Хорооны засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Сум, Дүүргийн намын хороо шийдвэрлэнэ.

 

5.9.8.4.    Аймаг, Дүүрэг, Сумын намын хорооны гишүүнийг сонгох асуудлыг Сум, Хорооны үүрийн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. Нэр дэвшигчийг төрийн сонгуулийн засаг захиргааны нэгжид хамрагдах тойрог дахь намын үүрүүд хамтран хуралдаж сонгох бөгөөд нэгдсэн хурлыг сум дүүргийн ХЭГ-аас зохион байгуулна.

 

 

5.9.9. Сумын Намын дарга болон хороо, багийн намын Үүрийн дарга нь ҮД-ийн хүрээнд тушаал шийдвэр гаргана. Сумын Намын дарга нь намын үүрийн Даргыг ҮД, бусад журмаар заагдсан сонгуульт албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл тодорхой үндэслэл гарган, тухайн намын бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй.

 

5.9.10. Намын анхан шатны хурлын байгууллагаас Их хурлын төлөөлөгчийг сонгоно.

 

5.9.11. Ерөнхийлөгч болон төрийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа намын хороо, гишүүдийн саналыг авч болно.

 

5.9.12. Сумын ИТХ-ын даргад нэр дэвшүүлнэ.

5.9.13. Сумын Засаг даргад намын хорооны даргыг нэр дэвшүүлнэ.

5.9.14. Намд шинээр гишүүн элсүүлэх, бүртгэх, батлах олгох, асуудал нь анхан шатны намын байгууллагын бүрэн эрхэд хамаарна.

5.9.15. Сумын намын хороо болон баг, хорооны үүрийн дарга нарыг дор

дурдсанаас бусад тохиолдолд огцруулахыг хориглоно. Үүнд:

5.9.15.1.  ДХсХ-ноос ҮД болон бусад журам зөрчсөн тухай дүгнэлт

гарсан;

 

 

5.9.15.2.  Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

5.9.15.3.  Төрийн албанд шилжсэн;

5.9.15.4.  Эрүүл мэндийн шалтгаан;

5.9.15.5.  Гэмт хэрэг үйлдэж гэм буруу нь шүүхээр тогтоогдсон;

5.9.16. Намын анхан шатны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Үүнд:

5.9.16.1.  Татвар төлөлтийг бүртгэх;

 

5.9.16.2. Шинэчилсэн бүртгэлийг сар бүр дунд шатны байгууллагад явуулах;

 

5.9.16.3.  Жил бүр татварын болон үйл ажиллагааны тайлан тавих

 

5.9.16.4. Намын анхан шатны байгууллагын зохион байгуулалтын дотоод асуудал”

 

 

5.9.16.5.  ҮД-ийн 5.9.2-т заасан асуудал.

 

 

5.9.17. Сумын намын дарга, баг хорооны намын үүрийн дарга нь тухайн сум, дүүрэгт оршин суудаг байна.

 

5.9.18. Сумын намын дарга, баг хорооны үүрийн даргад нэр дэвшигч нь намд элсээд 1-ээс доошгүй жил болсон байна.

 

5.9.19. Аймгийн төвийн сум, 10000-аас дээш хүн амтай сумын намын хороо нь ажлын албатай байж болно. Ажлын албаны бүтэц, бүрэлдэхүүнийг сумын намын хороо батална.

 

 

5.9.20. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа намын гишүүд дэмжигчид нь Ардчилсан намыг дэмжих зорилгоор тухайн улсын хууль тогтоомжид зөвшөөрсөн бол намын үүр, хэсэг байгуулж болно.

 

 

5.9.21. Намын үүрийн дарга нь тухайн баг, хороонд засаг захиргааны нэгжид амьдардаг иргэний хувьд харьяалагдах баг, хорооны Засаг даргад нэр дэвших үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас баг, хорооны Засаг даргад нэр дэвших боломжгүй бол үүрийн намын дарга нь тухайн баг, хорооны иргэдийн нийтийн Хуралд оролцож, өөр хүний нэрийг нэр дэвшүүлэх үүрэгтэй.

 

 

5.9.22. Намын анхан шатны байгууллагын даргыг ҮД-ийн 3.10.3.1, 5.9.15-д заасны дагуу чөлөөлсөн, огцруулсан бол дээд шатны намын байгууллагаас бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж шинээр намын даргыг сонгоно.

5.9.23. Намын анхан шатны байгууллага нэг нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн даргыг намын анхан шатны байгууллагын дарга томилно.

 

 

5.9.24. Намын анхан шатны байгууллагын даргыг ҮД-ийн 3.10.3.1, 5.9.15-д заасны дагуу огцруулж, чөлөөлсөн бол ийнхүү огцруулсан, чөлөөлсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор ҮД-ийн 5.9.3.1, 5.9.3.3-т заасны дагуу нөхөн сонгоно.

 

5.10.  Дунд шатны намын байгууллага

 

5.10.1  Аймаг, Дүүргийн намын хороо нь Аймаг, Дүүргийн ИТХ-ын сонгуульд

 

оролцох, мөрийн хөтөлбөр батлах, ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, Их хурал, ҮБХ, УТЗ, Нийслэлийн намын хороо, Намын даргын гаргасан шийдвэр, бодлогыг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх намын байгууллага мөн. Аймаг, Дүүргийн намын хороог Дунд шатны намын байгууллага гэнэ. /Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо”, “Баянхонгор аймгийн Ардчилсан намын хороо”/

 

 

 

5.10.2 Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүдийг дараах байдлаар сонгоно. Үүнд:

 

5.10.2.1. Аймгийн намын хорооны гишүүнийг сумын намын хорооны хуралдаанаар хэлэлцэж нууц санал хураалтаар сонгоно.

 

5.10.2.2.  Дүүргийн  намын  хорооны  гишүүнийг  хорооны  үүрийн  бүх гишүүдийн   хурлаар   хэлэлцэж   нууц   санал   хураалтаар

сонгоно. ҮД-ийн 5.1-д заасан үүрийн дарга нар Дүүргийн намын хорооны томилогдсон гишүүн байна.

 

5.10.2.3   Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгуулийг ДоСНДХ зохион байгуулна.

 

5.10.3 Аймаг, Дүүргийн намын хорооны сонгогдсон гишүүдийн тоо нь ИТХ-ын мандатын тоог  4 (дөрөв) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

5.10.4 Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүний суудал дээр хариуцлага, сахилгын шийтгэл хүлээснээс бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй

 

5.10.4.1   Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүн нь сонгуульт албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл харьяалагдах сум, хорооны үүрийн тэргүүлэгчдийн олонхын саналаар намын хорооны гишүүнээс эргүүлэн татах саналаа ДХсХ-нд гаргаж болно.

 

5.10.4.2   ДХсХ нь уг асуудлаар дүгнэлт гарган сумын намын хороо, үүрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлнэ.

 

5.10.5 Аймаг, Дүүрэг дэх намын анхан шатны байгууллагад харьяалагдах гишүүн нь тухайн Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүнээр аль ч сумын намын хороо, хороо багыийн намын үүрээс сонгогдон ажиллаж болно.

 

5.10.6 Зөвхөн Аймаг, Дүүргийн намын хорооны гишуүн нь тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй.

 

5.10.7 Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүний суудлын тоог өөрчлөх саналыг дараах тохиолдолд ДоСНДХ-ноос намын даргатай зөвшилцөн Намын хорооны хуралд оруулж хэлэлцүүлж болно. Үүнд:

 

5.10.7.1     Аймаг, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь аймаг, дүүргийн намын хороонд шууд сонгогдсонд тооцогдоно.

 

5.10.7.2     Аймаг, Дүүргийн ИТХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдөх;

 

5.10.7.3     Нийгмийн сонирхлын бүлгийн төлөөлөл болгон 21 хүртэл гишүүнээр нэмэгдүүлэх;

 

5.10.8   Аймаг, Дүүргийн намын хорооны ээлжит хурал нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Намын хорооны хурлыг намын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн шаардлагаар намын хорооны дарга эсвэл тэргүүлэгчид 14 хоногт багтаан хуралдуулна.

 

5.10.9   Аймаг, Дүүргийн намын хорооны ээлжит ба ээлжит бус хурлыг Намын дарга эсвэл тэргүүлэгчдээс зарлана.

 

5.10.10 Нийслэл, Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүнийг дараах тохиолдолд чөлөөлөгдсөнд тооцож ДоСНДХ-оос нөхөн сонгууль явуулна. Үүнд:

5.10.10.1. Нийслэл, Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ ДоСНДХ-нд албан ёсоор гаргасан.

 

5.10.10.2. Нийслэл, Аймаг, Дүүргийн намын хорооны хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд хоёр удаа тасалсан, бүрэн

эрхийн хугацаанд 4-өөс дээш удаа биечлэн оролцоогүй талаар ДХсХ-ны шийдвэр гарсан.

 

5.10.10.3.  Сонгуульт гишүүний татвараа хугацаанд нь төлөөгүй.

5.10.10.4.  ҮД-ийн 3.9.1.18-ийг зөрчсөнийг ДХсХ-оос тогтоосон.

5.10.11  Аймаг, Дүүргийн намын Чуулган, Намын хорооны бүрэн эрх

5.10.11.1. Аймаг, Дүүргийн намын Чуулган нь дараах бүрэлдэхүүнтэй байна.

5.10.11.1.1        Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүд  

         5.10.11.1.2        Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүдийн тоотой тэнцүү хэмжээний Сумын намын хороо, Нийслэлийн хороо, аймгийн төв, 10000-аас дээш хүн амтай сумын багийн үүрийн төлөөлөл

 

5.10.11.1.3    5.10.11.1.2-т заасан төлөөллийг Чуулган хуралдах бүрт сонгон бүрдүүлнэ.

 

5.10.11.1.4    ҮД-ийн 5.10.11.1-д заасан сум, үүрийн төлөөлөл гэдгийг аймаг, дүүргийн намын хорооны гишүүдтэй

давхцуулахгүйгээр Чуулганы төлөөлөгчөөр сонгогдсон намын хороо, үүрийн тэргүүлэгч, иргэдийн хурлын төлөөлөгч хэмээн ойлгоно. Эдгээр төлөөллийг Чуулганы төлөөлөгч сонгох журмын дагуу сумын намын хороо, үүрийн бүх гишүүдийн хурлаас сонгоно.

 

5.10.11.1.5    Аймаг, Дүүргийн намын Чуулганаас дунд шатны намын дарга, ҮБХ-ны гишүүдийг сонгоно. Сонгуулийг ДоСХ, ДоСНДХ зохион байгуулна. Тухайн аймаг, дүүрэгт хамрагдах тойргийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг нууц санал хураалтаар эрэмбэлж УТЗ-д санал болгоно.

5.10.11.1.6    Намын Чуулганыг дунд шатны намын дарга, Аймаг, Дүүргийн намын хорооноос зарлан хуралдуулна.

 

5.10.11.1.7    Намын хорооны хурлаас намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхийг намын хорооны нийт гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд 14 хоногийн дотор намын Чуулганаар хэлэлцүүлнэ.

5.10.11.2  Намын хорооны хурлаас Намын даргын санал болгосноор намын хорооны дэд даргыг сонгох;

 

 

5.10.11.3  Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батлах; “Нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна.”

 

5.10.11.4   Аймаг, Дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх;

 

5.10.11.5  Аймаг ба Дүүргийн намын хорооны гишүүдээс бүрдсэн бодлогын салбар зөвлөлүүдийг байгуулах.

 

 

5.10.12   Аймаг, Дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн санал болгосноор ДХсХ-г 5  гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ДХХ-оос, Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хороо /цаашид “ДоСНДХ” гэх/-г 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ДоСХ-оос тус тус байгуулна.

5.10.12.1  ДХсХ, ДоСНДХ-ны гишүүн нь 40-өөс дээш настай, намын сонгуульт гишүүнээр 4-өөс доошгүй жил ажилласан, намын ҮД зөрчин сахилгын шийтгэл хүлээж байгаагүй зэрэг шаардлагыг хангасан байна.

 

                        5.10.12.2 Шаардлага хангаагүй гишүүдийг татгалзахаас бусдаар аймаг, дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн санал болгосон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг ДХХ, ДоСХ-нд хориглоно. ДХсХ, ДоСНДХ-ны даргыг дотроосоо сонгоно.

 

 

 

5.10.13   Намын хорооны хурлаас намын хорооны Тэргүүлэгч гишүүдийг томилно.

 

5.10.14   Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батална.

5.10.15   Аймаг, Дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлнэ.

 

5.10.16   Гишүүн нь өөрийн харьяалагдах болон алба, ажил эрхэлдэг нутаг дэвсгэрийн зөвхөн аль нэг намын хорооны гишүүнээр ажиллана.

 

5.10.17   Дүүргийн Намын хорооны гишүүн нийслэлийн Намын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.

 

5.10.18   Аймгийн Намын хорооны гишүүн нь сумын намын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.

5.10.19   Аймаг, Дүүргийн намын дарга. Аймаг, Дүүргийн намын даргын сонгуулийг гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй тохиолдолд Намын хорооны хурлаар нууц санал хураалт явуулж хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг тодруулан Намын Чуулганаар дахин санал хураалтад оруулж, олонхын санал авсан гишүүнийг намын даргаар сонгогдсонд тооцно. Нэг нэр дэвшигчтэй бол намын Чуулганаар нууц санал хураалт явуулж сонгоно. Аймаг, Дүүргийн намын даргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 2-оос доошгүй жил ажилласан, намын хорооны гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч гарын үсэг зуруулсан, ҮД зөрчин сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гишүүн байна. /”Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга”, “Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга/

 

5.10.20   Аймаг, Дүүргийн намын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд тухай шатны Намын даргын бүрэн эрх сунгасанд тооцно.

 

5.10.21   ҮД-ийн 5.10.8 дугаар заалтын дагуу 14 хоногийн дотор намын хорооны хурлаар хэлэлцэж дэмжсэн тохиолдолд ҮД-ийн 5.10.11.1.6-р заалтын дагуу 14 хоногийн дотор намын Чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Уг асуудлыг товлосон хугацаанд нь хэлэлцүүлж шийдвэрлээгүй бол намын даргыг огцорсонд тооцно.

 

5.10.22   Итгэл үзүүлэх эсэх асуудлаар хуралдсан Чуулганы хуралдаанаас намын даргыг огцруулаагүй бол уг асуудлыг 2 жилийн хугацаанд дахин хэлэлцэхгүй.

5.10.23   Аймаг, Дүүргийн Намын дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

 

5.10.23.1    Намын дарга ҮД, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргах;

5.10.23.2    Намын Чуулган, Намын хороог зарлан хуралдуулах;   

5.10.23.3    Дэд  даргыг  томилуулах,  чөлөөлүүлэх

                     саналыг Намын хорооны хуралд оруулах;                              

5.10.23.4    Их  Хурал,  ҮБХ-ны  хурлаас  гарсан  бодлого,  шийдвэрийг

                     хэрэгжүүлэх чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх;

5.10.23.5    ИТХ-ын  даргад  нэр  дэвшүүлэх  саналыг  намын  хорооны

                     тэргүүлэгчидтэй зөвшилцөн ИТХ дахь намын бүлгийн хуралд

                     оруулж хэлэлцүүлэх;                                                           

5.10.23.6    Тэргүүлэгчидтэй

                     зөвшилцсөний дагуу Аймаг, дүүргийн Засаг даргын орлогчид

                     нэр   дэвшүүлэх,     томилуулах     саналыг      Засаг     даргад

                     уламж и лах;

5.10.23.7    Тухайлсан  тойрогт  ИТХ-ын  сонгуульд  нэр  дэвшигчийг

                     тодруулах  тухай     саналыг ИТХ-ын тойрогт

                     хамрагдах сумын намын хороо, үүрийн хурлаар хэлэлцүүлэх;

5.10.23.8    ХЭГ-ын даргыг дунд шатны намын хорооны тэргүүлэгчидтэй

                     зөвшилцөн ЕНБД-д санал болгон    томилуулах (ЕНБД нь дунд

                     шатны  намаас  ХЭГ-ийн  даргаар  томилуулахаар  ирүүлсэн

                     гишүүнийг өөрчлөх эрхгүй);          

5.10.23.9    Анхан шатны намын байгууллагын хуралд оролцох;          

5.10.23.10  Намын гишүүдийг шагнаж, урамшуулах;                                 

5.10.23.11  ДХХ -ны дүгнэлтээр тогтоогдсон өөрт  болон сум, хороо,

                     багийн намын хороо, үүрийн дарга нарт хамаарах дүрмийн

                     зөрчлийг арилгуулах, арилгах үүргээ биелүүлэх;                

5.10.23.12  Үндсэн дүрэм, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь

                     биелүүлэх, мөрдүүлэх;                                                                 

5.10.23.13  Төрийн сонгуульд намыг амжилттай оролцуулах;               

5.10.23.14  Нам  нь  ИТХ-ын  сонгуульд  хамгийн  олон  суудал  авсан

                     тохиолдолд Намын Дарга нь Засаг даргад нэр дэвших;

5.10.23.15  Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй

                     болон үйлдлээр намын нэр хүндийг унагахгүй байх;          

5.10.23.16  Намын   Даргыг   дараах   үндэслэлээр   Намын         Чуулганы             хурлаар  чөлөөлж,ДоСНДХ-оос намын даргын сонгуулийг журмын дагуу зохион байгуулна. Энэ тохиолдолд дараагийн намын   дарга   сонгогдох   хүртэл хамгийн ахмад настай дэд дарга нь  үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Үүнд:

                     5.10.23.16.1   АН нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал

                                              аваагүй;                                                                   

                     5.10.23.16.2   Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;         

                     5.10.23.16.3  Намын  Даргын       хавсарч   үл  болох     албан

                                              тушаалд сонгогдсон, томилогдсон;                 

                     5.10.23.16.4  Эрүүл мэндийн шалтгаан;                                  

                     5.10.23.16.5   ҮД зөрчсөн нь тогтоогдсон.

                                    5.10.23.16.6 Гэмт хэрэг үйлдэж гэм буруу нь шүүхээр тогтоогдсон

    5.10.23.16.7   Намын  даргын  үүргийг  хангалтгүй  биелүүлж   байна гэж тухайн намын хорооны гишүүдийн 1/3 нь санал гаргасны дагуу намын хорооны нийт гишүүдийн 50-иас         дээш хувь     итгэл үзүүлээгүй бол.

 

 

5.10.24   Аймгийн Намын дарга нь хамгийн олон санал авсан Сумын намын даргыг, Дүүргийн Намын дарга нь хамгийн олон санал авсан хорооны Үүрийн даргыг тус тус ёсчлон батламжилна.

 

5.10.25   Аймгийн Намын дарга нь сумын намын Даргыг, Дүүргийн Намын дарга нь хорооны намын үүрийн Даргыг ҮД, бусад журмаар заагдсан сонгуульт албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзсэн, мөн ДХХ болон ДХсХ-ны дүгнэлтэд үндэслэн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж асуудлыг хэлэлцүүлэх эрхтэй.

 

5.10.26   Аймаг, Дүүргийн Намын дарга нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ бусад нэр дэвшигчдийн адил шалгуур тавих бөгөөд эрхэлж буй ажил нь давуу тал болохгүй.                  

 

5.10.27   Аймаг Дүүргийн нам нь дэд даргатай байна.

 

5.10.27.1. Намын дэд дарга нь Намын хорооноос хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

 

5.10.27.2. Намын дарга эзгүй тохиолдолд ҮД, бусад журамд өөрөөр заагаагүй бол намын дэд даргын аль нэг нь насны эрэмбээр намын даргыг түр орлоно.

5.10.28   Аймаг, Дүүргийн сонгуулийн болон хяналтын байгууллага:

 

5.10.28.1    Дунд  шатны  намын хороо  нь  7  гишүүний  бүрэлдэхүүнтэй

ДоСНДХ-той байна.

5.10.28.2    ДоСНДХ нь дараах ажлыг эрхлэн явуулна. Үүнд:

5.10.28.2.1 Дунд шатны намын даргын, Нийслэл, Аймаг, Дүүргийн намын хорооны гишүүний сонгуулийг зохион байгуулах;                    

 

5.10.28.2.2       ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал хураалтыг зохион байгуулах;

 

5.10.28.2.3       ДоСХ-тэй хамтран ҮБХ гишүүдийн сонгуулийг зохион байгуулах                 

 

5.10.28.3    Дотоод Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооны дарга, гишүүд нь дунд шатны намын хорооны хуралд таслах эрхгүйгээр оролцоно.

 

5.10.28.4    Дунд, анхан шатны намын байгууллага, гишүүдтэй холбоотой, ҮД, бусад журам зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах эрх бүхий 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ДХсХ байна.

 

5.10.28.4.1. Нийслэл Аймаг, Дүүргийн намын байгууллагын гишүүн, дунд шатны намын даргатай холбоотой маргааныг шийдвэрлэх;

5.10.28.4.2. Нийслэл, дунд шатны намын хорооны хурлын ирцийг хянах;

 

                   

5.10.28.5   ДоСНДХ, ДХсХ-ны гишүүд нь намын аль нэг шатны сонгуульт гишүүн,  ХЭГ-т  ажилтнаар  хавсран  ажиллахыг хориглоно                        

5.10.29   Аймаг, Дүүргийн намын хорооны тэргүүлэгчид

5.10.29.1    Аймаг, Дүүргийн намын хорооны хурлаар зөвхөн намын

 

хорооны гишүүд нэрээ дэвшүүлж, нууц санал хураалт явуулан, хамгийн олон санал авсан 7-15 нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, Тэргүүлэгчээр батална.

 

  

 

5.10.29.2    Тэргүүлэгчдийн хурлыг шаардлагатай гэж үзвэл намын даргын саналаар зөвлөх эрхтэй гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.

 

5.10.29.3    Тэргүүлэгчдийн хурал улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд намын Дарга хурлаар хэлэлцэх асуудал, товыг зарлаж, хурлыг даргалан хуралдуулна.

 

5.10.29.4    Тэргүүлэгчдийн  хурлаар  хэлэлцэж  буй  асуудлаар  санал

 

тэнцсэн тохиолдолд хурлын даргын саналаар шийдвэрлэнэ.

 

5.10.29.5    Төрийн сонгуультай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэнэ.

 

5.10.29.6    Орон нутгийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар ИТХ болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж хүргүүлнэ.

 

5.10.29.7    Бодлогын салбар зөвлөлийн саналд үндэслэн намын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хүний нөөцийн асуудлаарх саналыг зохих байгууллага албан тушаалтанд өргөн мэдүүлнэ.

 

5.10.29.8    Намын даргад зөвлөмж хүргүүлнэ.

 

5.10.29.9    Тэргүүлэгчдийн хурлаар намын болон төрийн шагналд тодорхойлно.

 

5.10.30   Аймаг, Дүүргийн ХЭГ, дэргэдэх байгууллага

 

 

5.10.30.1    Дүүргийн намын хорооны удирдлагын бүрэлдэхүүнд намын дарга, Дэд дарга нар, ХЭГ-ын дарга, дүүргийн ИТХ-ын дарга, бүлгийн дарга, Засаг дарга багтана.

 

 

5.10.31    Аймаг, Дүүргийн намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь намын Хэрэг эрхлэх газар мөн.

 

5.10.32   ХЭГ-ын дарга нь тухайн шатны намын ХЭГ-г удирдана.

 

5.10.33   ХЭГ-ын дарга нь аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй.

 

5.10.34    ХЭГ-ын  дарга  нь  ХЭГ-ын  бүтэц,  бүрэлдэхүүнийг  намын  хорооны

                 тэргүүлэгчдийн  хурлаар  батлуулан,  намын  даргатай  зөвшилцөн,

                 ажилтнуудыг  томилж  чөлөөлнө.  Эрх  хэмжээний  хүрээнд  тушаал,

                 шийдвэр гаргана.                                                                                 

5.10.35    ХЭГ-ын дарга нь намын төсөв санхүүг захиран зарцуулах эрхтэй.

5.10.36    ХЭГ-ын дарга нь чөлөөлөгдөх хүсэлтээ  тухайн шатны Намын

                 даргад гаргана.  ХЭГ-ын  даргыг  чөлөөлсөн  бол  ҮД-ийн         5.10.23.8

               т заасны дагуу шинээр томилно.

5.10.37    Аймаг,          Дүүргийннамынбайгууллагындэргэдахмадын,

                 эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллагын салбар байна.    

5.10.38    ХЭГ-ийн  дарга  нь  тухайн  шатны  намын  сонгуульт  албанд  4-өөс

                 доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан байна.      

 

5.10.39   Аймаг дүүргийн намын хороо нь дэргэдээ сургалт, судалгааны төвтэй байж болно.                       

5.11    Нийслэлийн намын байгууллага

5.11.1. Нийслэлийн намын хороо нь НИТХ-ын сонгуульд оролцох, мөрийн

 

хөтөлбөр батлах, НИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх, дүүргийн намын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэг

бүхий тусгай бүтэцтэй намын байгууллага мөн. /Нийслэлийн Ардчилсан намын хороо” гэх/

 

 

5.11.2.    Нийслэлийн намын хорооны гишүүдийг тухайн шатны ИТХ-ын тойргийн хүрээнд хамрагдах Дүүргийн намын хорооны хурлуудаас сонгоно. Намын хорооны гишүүний бүрэн эрх 4 жил байна. Намын хорооны гишүүний суудалд төрийн сонгуулийн жилээс 2 жилийн өмнө бүрэлдэхүүний 3-ны нэг хүртэлх хувьд эргэлтийн сонгууль ДоСНДХ явуулж болно.

 

5.11.3.    Нийслэлийн намын хорооны гишүүний тоо нь ИТХ-ын мандатын тоог

4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна. Нийт гишүүдийн 20-оос доошгүй хувь нь нэг хүйсийн төлөөлөл байна.

 

5.11.4.    Нийслэлийн намын хорооны гишүүний суудал дээр хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин сонгогдох эрхтэй.

 

5.11.5.   Нийслэл дэх намын анхан шатны байгууллагад харьяалагдах  гишүүн нь нийслэлийн Намын хорооны гишүүнээр аль ч дүүргээс сонгогдон ажиллаж болно. Нийслэлийн хорооны гишүүн өөрийн оршин суудаг болон Нийслэлийн намын хорооны гишүүнээр сонгогдсон тойрог харьяалагдах дүүргийн намын хорооны гишүүнээр хавсран ажиллаж болно.

 

5.11.6.    Зөвхөн Нийслэлийн намын хорооны гишүүн НИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй.

 

5.11.7.    Нийслэлийн намын хорооны гишүүний суудлын тоог өөрчлөх саналыг дараах тохиолдолд ДоСНДХ-ноос намын даргатай зөвшилцөн Намын хорооны хуралд оруулж хэлэлцүүлж болно. Үүнд:

 

5.11.7.1. НИТХ-ын төлөөлөгч нь Нийслэлийн намын хороонд шууд сонгогдсонд тооцогдох бөгөөд түүний орон гарсан тойрогт нь Нийслэлийн намын хорооны нэг гишүүн нэмж сонгоно.

 

5.11.7.2.  НИТХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдсөнөх.

 

5.11.7.3. Нийгмийн сонирхлын бүлгийн төлөөлөл болгон 45 хүртэл гишүүнээр нэмэгдүүлэх.                   

 

5.11.8.    Нийслэлийн намын хороо нь жилд гурваас доошгүй удаа хуралдана.

 

5.11.9.    Нийслэлийн намын хорооны ээлжит ба ээлжит бус хурлыг Намын дарга эсвэл тэргүүлэгчдээс зарлана.

 

5.11.10. Нийслэлийн намын хорооны гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ суудал нь харьяалагдах дүүргийн ДоСНДХ-нд албан ёсоор гаргана. Ингэж хүсэлтээ илэрхийлснээр намын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцож орон гарсан тойрогт ДоСНДХ-ноос нөхөн сонгууль явуулна.

 

5.11.11. Намын хорооны гишүүний суудалд эргэлтийн сонгууль явуулахдаа ҮБХ-ны эргэлтийн сонгууль явуулах журмыг баримтална.

5.11.12. Намын хорооны бүрэн эрх

5.11.12.1. Нийслэлийн намын даргыг сонгоно.                       

 

5.11.12.2. Намын хорооны хурлаас Намын Даргын санал болгосноор намын дэд Дарга, Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын даргыг томилно.

 

5.11.12.3. Намын хорооны хурлаас намын Тэргүүлэгч гишүүдийг батламжилна.

 

                  

 

5.11.12.4. Тухайн шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батална. Нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна.”

 

 

5.11.12.5. Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлнэ.

 

5.11.12.6. Нийслэлийн намын хорооны гишүүдээс бүрдсэн бодлогын салбар зөвлөлүүдтэй байна.

5.11.13.  Нийслэлийн намын дарга. Нийслэлийн намын даргын

сонгуулийг нийслэлийн намын хорооны хурлаар явуулах бөгөөд хуралд таслах эрхтэй оролцсон гишүүдийн ердийн олонхын санал авсан нэр дэвшигчийг намын даргад сонгогдсонд тооцно. Нийслэлийн намын даргад нэр дэвшигч нь тухайн шатны сонгуульт гишүүнээр 2 аас доошгүй жил ажилласан байна.

 

5.11.14. Нийслэлийн намын даргад нэр дэвшигчид тавигдах шаардлага хангасан гишүүд нэрээ дэвшүүлж ДоСХ-д бүртгүүлнэ.

 

5.11.15. Нийслэлийн намын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. НИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд тухай шатны намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.

 

5.11.16. Нийслэлийн намын даргын эрх, үүрэг

5.11.16.1.    ҮДийн, бусад  журмын  хүрээнд  тушаал, шийдвэр гаргах;

5.11.16.2.    Намын хороог зарлан хуралдуулах;

 

5.11.16.3.    Дэд дарга, Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын даргыг томилуулах, чөлөөлүүлэх саналыг Намын хорооны хуралд оруулах;

 

5.11.16.4.    Их Хурал, ҮБХ, УТЗ, Нийслэлийн намын хорооны хурлаас гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх;

 

5.11.16.5.    НИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг

 

Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчидтэй зөвшилцөн Намын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;

 

5.11.16.6.    Нийслэлийн намын хорооны шийдвэрийг үндэслэн, Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн засаг даргын орлогчид нэр дэвшүүлэх, томилуулах саналыг Засаг даргад уламжлах;

 

5.11.16.7.    Тухайлсан тойрогт НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай саналыг НИТХ-ын тухайн тойрог дүүргийн намын хорооны хурлаар хэлэлцүүлэх;

 

5.11.16.8.    Нийслэлийн дунд ба анхан шатны намын байгууллагын хуралд оролцох;

 

5.11.16.9.    Намын гишүүдийг шагнаж, урамшуулах;

 

5.11.16.10. ДХХ-ны дүгнэлтээр тогтоогдсон өөрт хамаарах Үндсэн дүрэм, бусад журмын зөрчлийг арилгах үүргээ биелүүлэх;

 

5.11.16.11. Үндсэн дүрэм, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь биелүүлэх, мөрдүүлэх;

 

5.11.16.12.  Төрийн сонгуульд намыг амжилттай оролцуулах;

 

5.11.16.13. Нам нь ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Дарга нь Засаг даргад нэр дэвших;

 

5.11.16.14. Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй болон үйлдлээр намын нэр хүндийг унагахгүй байх;

5.11.17.  Намын  Даргыг  дараах үндэслэлээр  Намын  хорооны  хурлаар

 

чөлөөлж ДоСХ-ноос намын даргын сонгуулийг явуулна. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл аль нэг дэд дарга насны эрэмбээр Даргын үүрэг

гүйцэтгэгч ажиллана. Үүнд:

5.11.17.1.   АН нь НИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;

5.11.17.2.   Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

5.11.17.3.   Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;

5.11.17.4.   Эрүүл мэндийн шалтгаан.

5.11.17.5.   Гэмт хэрэг үйлдэж гэм буруу нь шүүхээр тогтоогдсон                     

5.11.17.6.   Үндсэн дүрэм зөрчсөн нь ДХХ-р тогтоогдсон            

5.11.17.7.   Нийслэлийн нам нь 6 хүртэл тооны дэд даргатай байна.   

                        5.11.17.7.1. Намын дэд     дарга нь        Намын           хорооноос      хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

                        5.11.17.7.2. Намын дарга эзгүй тохиолдолд ҮД, бусад журамд

 өөрөөр заагаагүй бол намын дэд даргын аль нэг нь насны эрэмбээр намын даргыг түр орлоно.

                        5.11.17.8. Намын хорооны нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй хувь нь намын дарга үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж шаардан хуралдуулсан намын хорооны хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхи дэмжсэн тохиолдолд намын даргыг чөлөөлж шинээр Нийслэлийн намын даргыг сонгоно.                  

 

5.11.18. Бодлогын салбар зөвлөл. Нийслэлийн намын хороо нь Бодлогын салбар зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь нийслэлийн намын хорооны гишүүдээс бүрдэнэ.

 

5.11.18.1.    Бодлогын салбар зөвлөл нь тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийг салбарын бодлого тодорхойлох, дүн шинжилгээ хийх, хэлэлцэх зорилгоор зөвлөхөөр авч, хамтран ажиллаж болно.

5.11.18.2.    Бодлогын салбар зөвлөл нь ҮБХ-ны БЗ-ийн журмыг баримтлан ажиллана.

5.11.19.  Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид

5.11.19.1.   Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд намын дарга, дэд дарга, ХЭГ-ын дарга, НИТХ-ын дарга, нийслэлийн засаг дарга, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, дэргэдэх байгууллагын салбарын дарга нар, дүүргийн намын дарга нар багтана.

5.11.19.2.   Тэргүүлэгчдийн хурлыг шаардлагатай гэж үзвэл намын даргын саналаар зөвлөх эрхтэй гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.

5.11.19.3.   Тэргүүлэгчдийн хурлыг намын дарга даргална.

5.11.19.4. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж буй асуудлаар санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын саналаар шийдвэрлэнэ.

5.11.19.5.   Төрийн сонгуультай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэнэ.

5.11.19.6.   Орон нутгийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар ИТХ болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж хүргүүлнэ.

 

5.11.19.7.   Бодлогын салбар зөвлөлийн саналд үндэслэн намын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хүний нөөцийн асуудлаарх саналыг зохих байгууллага албан тушаалтанд өргөн мэдүүлнэ.

 

5.11.19.8.   Намын даргад зөвлөмж хүргүүлнэ.

 

5.11.19.9.   Тэргүүлэгчдийн хурлаар намын болон төрийн шагналд тодорхойлно.

 

 

5.11.20. Нийслэлийн намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь намын Хэрэг эрхлэх газар мөн.

 

5.11.21. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь намын өдөр тутмын ажлыг эрхлэн ХЭГ-г удирдана.

 

5.11.22. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй.

 

5.11.23. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь ХЭГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг намын даргаар батлуулна. Намын даргатай зөвшилцөн ХЭГ-ын дарга ажилтнуудыг томилж, чөлөөлнө. Мөн эрх хэмжээний хүрээнд тушаал, шийдвэр гаргана.

 

5.11.24. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь намын төсөв санхүүг захиран зарцуулах эрхтэй.

 

5.11.25. Намын нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын дарга нь чөлөөлөгдөх хүсэлтээ намын даргад гаргана.

 

5.11.26. Намын дарга нь уг хүсэлтийг хүлээн авч намын хорооны Тэргүүлэгчид хандан үүрэг гүйцэтгэгч томилуулж, намын хорооны дараагийн ээлжит хурлаар батлуулна.

 

5.11.27. Нийслэлийн намын байгууллагын дэргэд ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллагын салбар байна.

5.12.   Намын их хурал

5.12.1.  Намын эрх барих дээд байгууллага нь Ардчилсан намын Их хурал

мөн.

 

5.12.2.  Их хурлын ээлжит хуралдаан дөрвөн жилд хоёроос доошгүй удаа хуралдана. УИХ-ын сонгуулийн дүн эцэслэн гарснаас хойш 60 хоногийн дотор ҮБХ хуралдаж ҮД-д өөрөөр заагаагүй бол намын Их хурлын ээлжит хуралдааныг 90-ээс дээш хоногт товлон хуралдуулахаар зарлана. Их хурлын ээлжит бус хуралдааныг ҮБХ-ны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувь/-ийн саналаар эсвэл Намын Дарга зарлан хуралдуулна.

 

 

5.12.3.  Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэнэ. 

5.12.3.1.  АН-ын Их хурал, ҮБХ-ноос өөрөөр шийдээгүй бол Их  Хурлын  сонгогдох  зарчмаар  бүрдэх  анхан шатны төлөөллийн 55 хувь нь аймаг сумаас, 45 хувь   нь   дүүргийн   хорооны   үүрүүдээс   гэсэн харьцаатайгаар бүрдүүлнэ.                   

 

5.12.3.2. Аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба үүнийг нийт төлөөлөгчдийн 55 хувь гэж үзнэ.                  

 

5.12.3.3. Дүүргийн хорооны үүрүүдээс бүрдүүлэх 45 хувийг нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн саналаар ДоСХ-оос тогтооно.

 

5.12.3.4. Их хурлын томилогдох зарчмаар бүрдэх төлөөлөл нь Намын Дарга, ҮБХ, ДХХ, ДоСХ-ны гишүүд, намын дэргэдэх байгууллагын удирдлагын тус бүр нэг гишүүнээс бүрдэнэ.    

 

5.12.3.5. АН-ын Их Хурлын төлөөллийг бүрдүүлэх асуудлыг журмаар зохион байгуулна.               

 

5.12.4.  Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

5.12.4.1.   Намын ҮзБ, ҮД, мөрийн хөтөлбөр батлах;

 

5.12.4.2.   Намын анхан дунд шатны гишүүдийн саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг ҮБХ-ны хурлаар хэлэлцэн гурав ба түүнээс дээш нэр дэвшигчтэй бол нууцаар санал хурааж, хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигчийг, 1 нэр дэвшигчтэй бол нууц санал хураалтаар шийдвэрлэх;

5.12.4.3.   ҮБХ-ны бүрэлдэхүүнийг батлах;                                      

5.12.4.4.  ҮБХ-ноос   санал      болгосон   18     хүртэлх     тооны нэр

                  дэвшигчдийг  хэлэлцэн  нууц  санал  хураалтаар  авсан

                  саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 9 нэр

                  дэвшигчдийг   ДХХ-ны   гишүүнээр    батална;    ДХХ-ны

                  гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар  удаах  нэр  дэвшигчийг  нөхөн  сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.

5.12.4.5.  ҮБХ-ноос   санал      болгосон   22     хүртэлх     тооны нэр дэвшигчдийг  хэлэлцэн  нууц            санал  хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 11 нэр дэвшигчдийг ДоСХ-ны гишүүнээр батална; ДоСХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.       

 

5.12.4.6.   Намыг хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тухай ҮБХ-ны саналыг хэлэлцэн шийдвэрлэх;

 

5.12.4.7.   Намын нэрийг өөрчлөх;

5.12.4.8.   Намыг тараах буюу намын үйл ажиллагааг зогсоох;

 

5.12.4.9.   Намын Даргыг журмын дагуу сонгон батлах; 

 

5.12.4.10. ҮД-д өөрөөр заагаагүй бол Намын Их хурлын бүрэн эрхийг ҮБХ-д шилжүүлэхийг хориглоно;

 

5.12.4.11. Их хурлын үед хурлын төлөөлөгчдөөс бусад асуудлаар гаргасан саналыг шийдвэрлэхтэй холбоотой шийдвэр гаргах;

 

5.12.4.12. ҮБХ, ДХХ-ны тайланг хэлэлцэх;

 

5.12.4.13. Хууль тогтоомж, ҮД, бусад журмаар хориглоогүй асуудал.

5.12.5. Баярын хурал болон ёсчлох хурлуудын төлөөлөгчдийн тоог тогтоох болон  ээлжит  ба  ээлжит  бус  Их  хурлын  төлөөллийг  сонгох ажиллагааг намын Их хурлын төлөөллийн журмаар зохицуулна.

5.13.   Үндэсний Бодлогын Хороо

5.13.1. Намын төлөөллийн төв байгууллага нь ҮБХ мөн.

 

5.13.2. ҮБХ нь ҮД-д өөрөөр заагаагүй бол УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна. Үүнээс 76-аас доошгүй нь эмэгтэй, 76-аас доошгүй нь 39-өөс дээшгүй насны гишүүдэд ногдоно.

 

5.13.2.1.     ҮБХ-ны гишүүний тоог 76 хүртэлх гишүүнээр нэмэгдүүлж болох бөгөөд эдгээр нь ҮБХ-ны Бодлогын зөвлөлүүдээр дамжсан намын дэргэдэх байгууллага, нийгмийн сонирхлын бүлгүүдийн болон бусад төлөөллөөс бүрдэнэ. Төлөөллийг бүрдүүлэх асуудлыг ҮБХ-оос баталсан журмаар зохицуулна.             

 

5.13.2.2.     УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, аймгийн засаг дарга нар нь ҮБХ-ны гишүүн байна.                

5.13.2.3.     ҮБХ-ны гишүүн нь намд элсээд 2-оос доошгүй жил болсон, ҮД-ийн 3.9.4-т зааснаар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй АН-ын гишүүн байна.               

 

5.13.2.4.     ҮБХ-ны шинээр томилогдсон гишүүн батлагдсанаар өмнөх ҮБХ гишүүний бүрэн эрх дуусгавар болно      

5.13.3. ҮД-ийн 5.13.2.1-д заасан ҮБХ-ны гишүүний тоог 76 хүртэл нэмэгдүүлэхдээ үүний 50 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тогтооно.    

 

5.13.4. Нийгмийн сонирхлын бүлгүүдийн гишүүдээс бусад ҮБХ-ны гишүүнийг тухайн аймаг, дүүрэгт ногдох УИХ-ын тойрог тус бүрийн хүрээнд нэр дэвшүүлэн, Аймаг, Дүүргийн намын Чуулганаар сонгож, намын Их хурлаас батална.                      

 

5.13.5. ҮБХ-ны суудал дээр эргэлтийн сонгуулиар сонгогдсон гишүүний бүрэн эрхийг ҮБХ-ны хурлаас батална. Гишүүн нь хариуцлага, сахилгын шийтгэл тооцогдсоноос бусад тохиолдолд ҮБХ-д дахин сонгогдох эрхтэй.

 

5.13.6. ҮБХ-ны гишүүнийг дунд шатны намын Чуулганаас сонгох бөгөөд бүрэн эрх 4 жил байна. ҮБХ-ны гишүүний суудалд УИХ-ны ээлжит сонгуулийн жилээс 2 жилийн өмнө эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна. Дунд шатны намын Чуулган дээр санал хураалтыг нийт залуучууд, эмэгтэйчүүд, чөлөөт суудалд тус бүр явуулах ба хамгийн бага санал авсан 1/3 хүртэлх тооны гишүүдийг эргэлтэд орсон гэж үзнэ. Эргэлтэд орсон гишүүн тухайн шатан дээрээ дахин нэр дэвших эрхтэй. УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хугацаандаа ҮБХ-ны эргэлтийн сонгуульд орохгүй.

 

5.13.7. Зөвхөн ҮБХ-ын гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.

 

5.13.8. ҮБХ-ны гишүүний суудлын тоог өөрчлөх саналыг дараах тохиолдолд ДоСХ-ноос УТЗ-тэй зөвшилцөн ҮБХ-нд оруулж хэлэлцүүлж болно. Үүнд:

 

5.13.8.1. Улс төрийн өөр намыг нэгтгэх;

 

5.13.8.2. УИХ-ын сонгуулийн нэг тойрог болдог аймаг, дүүрэгт оногдох ҮБХ-ны гишүүдийн суудлын тоог ҮБХ-той зөвшилцөн ДоСХ-оос тогтоох.

 

              

5.13.8.3. УИХ-ын сонгуулийн тойрог өөрчлөгдөх.

5.13.9.  ҮБХ жилд гурваас доошгүй удаа хуралдана.

 

5.13.10. ҮБХ-ны ээлжит хурлыг Намын дарга эсхүл УТЗ-өөс зарлана. ҮБХ-ны тухайн хурлаас дараагийн хурлын товыг тогтоож болно. Их Хурлаас батлагдсан ҮБХ-ны эхний хуралдааны товыг Их Хурлаас тогтооно.

 

5.13.11. ҮБХ-ны гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ ДоСХ-нд албан ёсоор гаргана. Ингэж хүсэлтээ илэрхийлснээр ҮБХ-ны гишүүнээс чөлөөлөгдсөнд тооцож орон гарсан тойрогт ҮБХ, түүний чөлөөт цагт УТЗ-өөс сонгууль зарлан ДоСХ-ноос нөхөн сонгууль зохион байгуулна.

 

5.13.11.1. ҮБХ гишүүн нь ҮБХ-ны хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр жилд 2 удаа тасалсан, бүрэн эрхийнхээ хугацаанд 4 удаа биечлэн оролцоогүй бол чөлөөлөгдсөнд тооцогдоно.                        

 

5.13.12.ҮБХ нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

5.13.12.1.   Намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

5.13.12.2.   Бодлогын Зөвлөлүүдийг зохион байгуулж ажиллуулах;

 

5.13.12.3.   Намын даргад нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан 2 хүртэлх тооны нэр дэвшигчдийг намын ИХ-д өргөн мэдүүлэх;                 

 

5.13.12.4.      Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах, эсхүл уг асуудлаар нууц санал хураалт явуулж хамгийн өндөр санал авсан 2 хүртэлх тооны нэр дэвшигчдийг намын ИХ-д өргөн мэдүүлэх                  

 

5.13.12.5.   Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох;                    

 

5.13.12.6.   ДХХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэн 18 хүртэлх тооны нэр дэвшигчдийг ИХ-д өргөн мэдүүлэх;

 

5.13.12.7.   ДоСХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэн 22 хүртэлх тооны нэр дэвшигчдийг ИХ-д өргөн мэдүүлэх;

 

5.13.12.8.   Намын санхүүгийн тайлан баланс, төсвийг хянан шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий Санхүүгийн хяналтын хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах;

 

5.13.12.9.   Намын Даргын тайланг жил бүр хэлэлцэх;

 

5.13.12.10. Намын хүний нөөцийн асуудлыг бодлогын Зөвлөлүүдийн саналд үндэслэн хэрэгжүүлэх, улс төрийн томилгооны зарчмыг тодорхойлж хэрэгжүүлэх асуудлаар УТЗ-д чиглэл өгөх;

 

5.13.12.11. Улс орны хөгжлийн болон нийгэм эдийн засгийн тодорхой асуудлыг сонсох, авч хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргах, УТЗ-д чиглэл өгөх;

 

5.13.12.12. Төрийн сонгуульд оролцох Намын мөрийн хөтөлбөрийг батлах;

 

5.13.12.13. Ардчилсан Намаас бусад Улс төрийн намтай байгуулах хамтын ажиллагааны гэрээ батлах, эвсэл байгуулах асуудлыг хэлэлцэх;

 

5.13.12.14. Дүрмийн бус эсвэл хамтын ажиллагааны болон эвсэл байгуулах гэрээний үйлчлэл нь энэхүү дүрмээр зохицуулагдах харилцааг давж үйлчилж буй нь ДХХ-оор тогтоогдсон тохиолдолд уг гэрээг ҮБХ-ны хуралдааны 2/3-ын саналаар шийдвэрлэж, дүрмийн дагуу болгох;

 

5.13.12.15. УИХ-ын Сонгуулийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;

5.13.12.16. Намын ҮзБ-ыг дэмжиж, ҮД-ийг зөвшөөрч намд нэгдэх аливаа намын хүсэлтийг Монгол улсын хууль, Үндсэн дүрэм, бусад журмын дагуу хүлээн авч шийдэх, Их хурлаар батлуулах;

 

5.13.12.17. ҮБХ-ны гишүүнийг чөлөөлөх, нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг батлах;

 

5.13.12.18. Намын Даргын санал болгосноор намын дэд дарга, ЕНБД-ыг томилж, чөлөөлөх;

 

5.13.12.19. УТЗ-ийн бүрэлдэхүүн ба өөрчлөлтийг батлах, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

 

5.13.12.20. ДХХ, ДоСХ-ны           бүрэлдэхүүнд      өөрчлөлт орсныг батламжлах;

 

5.13.12.21. Төрийн сонгуулийн хууль өөрчлөгдсөн тохиолдолд намын Их хурал зарлан хуралдуулах цаг хугацааны боломжгүй үед ҮБХ-ны нийт гишүүдийн 2/3-ын саналаар намын ҮД-д зөвхөн уг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах;

 

5.13.12.22. ҮБХ 12-р сард багтаан дараа оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн, батлах;            

 

 

5.13.12.23. ЕНБД нь ҮБХ-ны хуралд санхүүгийн болон үйл ажиллагааны хагас жилийн тайлангаа тухайн жилийн 9 сард багтаан, санхүү үйл ажиллагааны жилийн тайлан гүйцэтгэлээ дараа оны 02 сард багтаан тус тус тайлагнах;                     

 

5.13.12.24. Аймаг, Дүүргийн намын хороо, УТЗ-ийн саналд үндэслэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батламжлах;

 

5.13.12.25. Намын сургалтын байгууллага байгуулах;

                    

 

5.13.12.26. Ерөнхий сайдад Намын Даргыг нэр дэвшүүлэх;

5.13.12.27. Ерөнхий сайдаас чөлөөлөх асуудлыг дараагийн ерөнхий

 

сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа хэлэлцэх;

 

5.13.12.28. Төрийн улс төрийн албанд нэр дэвшүүлэх тухай саналын талаар УТЗ-д чиглэл өгөх;

 

5.13.12.29. Ээлжит ба ээлжит бус Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг тогтоох;

 

5.13.12.30. Намын Их хурлын дарга, тэргүүлэгчдийг томилох;

 

5.13.12.31. УИХ-ын сонгуульд АН хамгийн олон суудал аваагүй тохиолдолд намын удирдлагын огцорсон асуудлыг мэдээлэн, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилон, дараагийн Их хурлыг хуралдуулах тов, хэлэлцэх асуудал хэлэлцэн баталж Их хуралд бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагчийг томилох;

 

5.13.12.32. ҮБХ нь УИХ-ын ээлжит, дахин болон нөхөн сонгуульд нөхөн нэр дэвшүүлэх асуудлаар цаг хугацааны хувьд хуралдах боломжгүй тохиолдолд УТЗ-д зөвхөн уг асуудлаар эрх шилжүүлэх;

 

5.13.12.33. ҮБХ нь намын Үндсэн дүрэмд нийцүүлэн дараах журмуудыг баталж, мөрдүүлнэ. Үүнд:

 

5.13.12.33.1.        Намын бэлгэдэл, туг батлах, албан хуудас, тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах тухай;

 

5.13.12.33.2.        Намын гишүүний бүртгэл, шилжилт, хөдөлгөөний тухай;

 

5.13.12.33.3.        Намын гишүүний хариуцлага, сахилгын тухай;

 

5.13.12.33.4.        Бүх шатны намын байгууллагын хурлын үйл ажиллагаа, тов, дэг, хэлэлцэх асуудлын тухай;

 

5.13.12.33.5.        ҮБХ, Бодлогын Зөвлөлийн үйл ажиллагааны тухай;

5.13.12.33.6.УТЗ-ийн үйл ажиллагааны;     

5.13.12.33.7.        АН-ын ДХХ-ны тухай;

5.13.12.33.8.        АН-ын ДоСХ-ны тухай;

 

5.13.12.33.9.        Санхүүгийн хяналтын хорооны үйл ажиллагааны тухай     

 

5.13.12.33.10.      Санхүүжилтийн журам (Төрийн сонгуулийн санхүүжилтийн, Санхүүжилтийн хорооны, ДХХ, ДоСХ, СХХ-ны гишүүнд урамшуулал олгох, Намын зардлын хуваарилалт, хяналт, Намын өмч хөрөнгө, санхүүжилт, гишүүний татвар, хураамж, Сургалт Судалгааны Академийн тухай)

 

5.13.12.33.11.      Гишүүний төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай (Ерөнхийлөгч, УИХ, бүх шатны ИТХ-ын сонгууль, Ерөнхий сайд, дэд сайд, ИТХ-ын дарга, засаг дарга, засаг даргын орлогч); Төрийн      сонгуульд Ардчилсан намыг зохион байгуулж оролцуулах байгууллагын тухай

 

5.13.12.33.12.      Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай (Намын Их хурлын төлөөлөл, намын анхан дунд, нийслэлийн намын дарга, хорооны гишүүдийн сонгууль, тэргүүлэгчид, УТЗ, ҮБХ-ны гишүүдийн сонгууль, намын даргын сонгууль, ДХХ, ДоСХ-ны гишүүний сонгууль, дэд дарга, ЕНБД, ХЭГ-ийн даргыг томилох);

5.13.12.33.13.      Ардчилсан намын мэдээлэл, сурталчилгааны байгууллагын тухай;

 

5.13.12.33.14.      Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх, өргөн барих, батлуулах тухай;

 

5.13.12.33.15.      Намын гишүүд, дэмжигчдээс санал асуулга явуулах тухай;                      

 

5.13.12.33.16.      Нийгмийн сонирхлын бүлгүүдтэй хамтран ажиллах тухай;                        

 

5.13.12.33.17.      Бүх шатны намын байгууллагын цахим хурлын журам;                  

 

5.13.12.33.18.      ҮД-д заасан бусад.

 

               5.13.12.34. ҮД-ийн 5.13.12.32-д зааснаас бусад тохиолдолд ҮБХ-ны бүрэн эрхийг УТЗ-д шилжүүлэхийг хориглоно.

 

5.13.13.ҮБХ-г шаардан хуралдуулах.

 

 

5.13.13.1. Намын даргад итгэл үзүүлэх эсэх болон бусад асуудлаар ҮБХ-ны 1/3-ээс доошгүй гишүүд шаардсан тохиолдолд 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр намын дарга эсвэл УТЗ зарлан хуралдуулах үүрэгтэй. ҮБХ-ноос намын даргад итгэл үзүүлсэн тохиолдолд уг асуудлаар 2 жил хүртэлх хугацаанд дахин хэлэлцэхгүй.

 

5.13.13.2. Шаардлагад ҮД, бусад журамд нийцсэн хурлын тов, хэлэлцэх асуудал,   хурлаас   гарах   шийдвэрийн   төсөл   тодорхой тусгагдсан байх бөгөөд ээлжит бус хурлыг       шаардсан ҮБХ-ны гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

5.14.  Бодлогын зөвлөл                                                                                                  

5.14.1. Бодлогын зөвлөл /цаашид “БЗ” гэх/-ийг ҮБХ-оос баталсан бүтцийн дагуу ҮБХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна

5.14.2. БЗ  нь  намын  үзэл  баримтлалын  хүрээнд  улс  орны  хөгжлийн чиглэлийг тодорхойлох, намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах, хүний нөөцийн бодлогыг чиглүүлэх үндсэн бүтэц мөн.              

5.14.3. Бодлогын  зөвлөл  нь  тухайн  салбарын  мэргэжлийн  хүмүүсийг салбарын  бодлого  тодорхойлох,  дүн  шинжилгээ  хийх,  хэлэлцэх зорилгоор зөвлөхөөр авч хамтран ажиллаж болно.                  

5.14.4. БЗ-ийн хуралдаанд тухайн салбарын эрдэмтэн судлаач, төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг зөвлөх эрхтэйгээр оролцуулж болно.                                                                          

5.14.5. БЗ нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд санал боловсруулан ҮБХ-       ны хурлаар хэлэлцүүлнэ.

 

5.14.6.   БЗ нь өөрийн эрхлэх салбарын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

5.14.6.1. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа болон батлагдсан хууль тогтоомжийн талаар санал дүгнэлт боловсруулж ҮБХ, УТЗ-д оруулах         

5.14.6.2     Засгийн газрын үйл ажиллагааны талаар санал дүгнэлт гаргаж УТЗ-д оруулах         

 

 

5.14.6.3. Намын мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгах санал боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гарган ҮБХ-гоор хэлэлцүүлэх;

 

5.14.7. Намын хүний нөөцийн бүртгэл хөтлөх, албан томилгооны асуудлаар Намын Дарга, ҮБХ, УТЗ-д зөвлөмж хүргүүлэх.

 

5.14.8.  БЗ-ийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

 

 5.15.  Улс төрийн зөвлөл

 

5.15.1.    ҮБХ-ны чөлөөт цагт намыг шуурхай удирдлагаар хангахад чиглэсэн намын хамтын удирдлагын төв байгууллага нь Улс төрийн зөвлөл /УТЗ/ мөн.

 

5.15.2.    УТЗ нь ҮБХ-ноос томилогдсон, сонгогдсон нийт 29 тооны дараах гишүүдээс бүрдэнэ. Үүнд: Намын дарга, ЕНБД, Нийслэлийн намын дарга, намын дэргэдэх Ахмад, Эмэгтэйчүүд, Залуучууд, УИХ-ын дарга, эсвэл дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ дахь намын бүлгийн дэд дарга, Ерөнхий сайд болон ҮБХ-ноос сонгогдсон бусад гишүүд.    

5.15.3.    УТЗ-ын сонгогдсон гишүүд дотроосоо нууц санал хураалтаар хурлын даргыг сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Хурлын дарга нь улиран сонгогдож болно. Хурлын дарга нь хурлаар хэлэлцэх асуудал, хурлын товийг намын даргатай урьдчилан зөвшилцөж хуралдуулна.

 

5.15.4.    УТЗ-ийн гишүүд албан тушаал үл харгалзан тэгш эрх эдэлнэ.

 

5.15.5.    Шаардлагатай гэж үзвэл Намын Даргын санаачилгаар УТЗ-ийг зөвлөх эрхтэй гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.

 

5.15.6.    УТЗ нь сард 1-ээс доошгүй удаа хуралдана.

 

5.15.7.    УТЗ-ийн хурлаар хэлэлцэж буй асуудлаар санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын саналаар шийдвэрлэнэ.

 

5.15.8.    Намын төрийн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг зохион байгуулна.

5.15.9.    УТЗ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

5.15.9.1. Намын Үндсэн дүрэмд нийцүүлэн дараах журам батлах;

 

5.15.9.1.1.   Ёс зүйн дэд зөвлөлийн тухай     

5.15.9.1.2.   ҮзБ-ын дэд зөвлөлийн тухай

5.15.9.1.3.   Нийтийн танхимын тухай

5.15.9.1.4.   Зөвлөхүүдийн танхимын тухай

5.15.9.1.5.   Намын архив, нууц, мэдээллийн сангийн тухай

5.15.9.1.6.   ХЭГ-ын дотоод журам

5.15.9.1.7.   Одон медаль, шагнал, урамшуулал олгох тухай нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын асуудлыг эрх хэмжээний хүрээнд авч хэлэлцэн санал дүгнэлт, мэдэгдэл, шийдвэр гаргах;                      

 

5.15.9.2. Намын бодлого үйл ажиллагаатай холбогдсон улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын асуудлыг эрх хэмжээний хүрээнд авч хэлэлцэн санал дүгнэлт, мэдэгдэл, шийдвэр гаргах;

5.15.9.3. Төрийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж өгөх;

 

5.15.9.4. Намын Даргад зөвлөмж хүргүүлэх, шаардлагатай гэж үзвэл намын даргын УТЗ-тэй холбогдон гарснаас бусад шийдвэрийг хэлэлцэх;

 

5.15.9.5.  ҮБХ-нд шийдвэрийн төсөл оруулж хэлэлцүүлэх;

 

5.15.9.6. Төрийн ээлжит, ээлжит бус, дахин, нөхөн сонгуульд Намаас нөхөн нэр дэвшигчийг тодруулах асуудал цаг хугацааны буюу бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар боломжгүй болсон гэж ДХХ тогтоосон бол зөвхөн уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

 

5.15.9.7. Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг ҮД, бусад журмын хүрээнд, дунд шатны намын хорооны санал, судалгааны байгууллагаар хийсэн судалгаа, намын дэргэдэх байгууллагын болон нийгмийн бүлгүүдийн сонирхлыг харгалзан үзэх замаар тодруулж ҮБХ-нд уламжлах, шаардлагатай тохиолдолд нэр дэвшилтийн талаар тухайн тойргийн нийт гишүүдийн дунд санал хураалт явуулах тухай санал гаргах;            

5.15.9.8. Улс төрийн зөвлөл нь дэргэдээ Ёс зүй болон ҮзБ-ын дэд зөвлөлүүдтэй байна. Зөвлөлийн ажиллах журмыг УТЗ-өөс батална;              

 

5.15.9.9. УТЗ-ийн 20 хувиас багагүй нь нэг хүйсийн төлөөлөл байна;

 

5.15.9.10. УТЗ-өөс тухайлсан асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаж болно.              

 

5.15.9.11. Намын даргаас УТЗ-ийн шийдвэрт хориг тавьсныг УТЗ-ийн нийт гишүүдийн 2/3 нь хүлээж аваагүй тохиолдолд уг хориг цуцлагдсанд тооцогдоно;                       

 

5.15.10. ҮБХ-ны гишүүд дундаас сонгогдох УТЗ-ийн гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

5.15.10.1. Намд элсээд 8 аас дээш жил болсон;

 

5.15.10.2. Намын сонгуульт албанд 4-өөс доошгүй жил ажилласан;

 

5.15.10.3. Үндсэн дүрэм зөрчин сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

 

5.15.10.4. ҮБХ-ны гишүүн байх                   

 

5.15.11. ҮБХ-оос сонгогдсон УТЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 2 жил байх бөгөөд дахин нэр дэвших эрхтэй.  

5.15.11.1. УТЗ-ийн ҮБХ-оос сонгогдсон гишүүд бүгд эргэлтийн сонгуульд орох бөгөөд уг сонгууль ҮБХ-ны эргэлтийн сонгууль явагдсаны дараа журмын дагуу явагдана.

 

5.16.   Намын ҮзБ, ҮД, бусад журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх, өргөн барих, батлуулах

5.16.1.    Намын ҮзБ, ҮД-д нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх бүрэн эрх ҮД-д өөрөөр заагаагүй бол намын Их хуралд хадгалагдана.          

5.16.2.    Намын журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх бүрэн эрх үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол ҮБХ, УТЗ-д хадгалагдана.

5.16.3.    Намын ҮзБ, ҮД, бусад журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх, өргөн барих эрхийг дараах этгээдүүд эдэлнэ.

5.16.3.1.  Их хурал, ҮБХ, УТЗ-өөс байгуулагдсан ажлын хэсэг          

5.16.3.2.  ҮБХ-ны гишүүн      

5.16.4.    Ажлын хэсэг болон ҮБХ-ны гишүүнээс ирсэн саналыг улс төрийн

 

зөвлөлөөр хэлэлцэн ҮБХ-оор дэмжсэн тохиолдолд батлах эсхүл их хуралд өргөн барина.         

 

5.17.   Намын Дарга

5.17.1.    Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд ҮД, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана

 

5.17.2.    Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар журмын дагуу явуулна. Ингэхдээ эхний шатыг ҮБХ-оор 2 дахь шатыг намын Их хурлаар явуулж 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгон батална. 

 

5.17.3.    ҮД-ийн 5.17.7.6-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.

 

5.17.4.    Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна.

5.17.5.    Намын Даргын эрх

5.17.5.1.  АН-ыг төлөөлөх;

5.17.5.2.  Их хурлыг зарлан хуралдуулах;

 

5.17.5.3. Дэд дарга, ЕНБД-ыг томилуулах, чөлөөлүүлэх саналыг ҮБХ-ны хуралд оруулах;

 

5.17.5.4.  Их Хурал, ҮБХ-ны хурлаас гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг намын байгууллага, гишүүдэд өгөх;

5.17.5.5.  Ерөнхий  сайдад  нэр  дэвшүүлэх саналыг

 

УТЗ-тэй зөвшилцөн ҮБХ-ны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;

 

5.17.5.6. УИХ-ын даргад нэр дэвшүүлэх саналыг УТЗ-тэй зөвшилцөн УИХ дахь намын бүлэгт оруулж хэлэлцүүлэх;

5.17.5.7. Монгол улсын Засгийн газрын гишүүн, дэд сайдад нэр дэвшүүлэх, томилуулах асуудлаар Монгол улсын Ерөнхий сайдаас гаргасан саналыг УТЗ-өөр хэлэлцүүлэх  

 

5.17.5.8. Тухайлсан тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг өөрчлөх тухай УТЗ - өөр хэлэлцүүлэх;  

 

5.17.5.9. Нийслэл, аймаг, дүүргийн намын даргыг ёсчлох;  

5.17.5.10. Бүх шатны намын байгууллагын хуралд оролцох, хуралдуулах;

 

5.17.5.11. Намын гишүүдийг шагнаж, урамшуулах

 

5.17.5.12. Намын даргатай холбоотой асуудлаас бусад УТЗ-ийн шийдвэрт хориг тавих;               

 

5.17.6. Hамын Даргын үүрэг

 

5.17.6.1. ДХХ-ны дүгнэлтээр тогтоогдсон өөрт болон нийслэл, аймаг, дүүргийн намын дарга нарт хамаарах дүрмийн зөрчлийг арилгах, арилгуулах үүргээ биелүүлэх;   

 

5.17.6.2. ҮД, бусад журамд заагдсан үүргээ хугацаанд нь биелүүлэх, мөрдүүлэх;

 

5.17.6.3.  Намын үнэт зүйл, ҮзБ-ыг тээгч байх;

5.17.6.4.  Төрийн сонгуульд намыг амжилттай оролцуулах;

 

5.17.6.5. Нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Дарга нь Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвших;

 

5.17.6.6. Намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй болон үйлдлээр намын нэр хүндийг унагахгүй байх;

 

5.17.6.7.  Намын эв нэгдлийг илэрхийлэгч байх.

5.17.6.8.  Намын санхүүжилтийг зохион байгуулах

5.17.7. Намын Даргыг дараах үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлж намын даргын сонгуулийг явуулах ҮБХ-ны хурал, намын Их хурлыг товлон зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл ҮБХ-оос Намын Даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлнэ. Үүнд:

 

5.17.7.1.     АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч сонгогдоогүй;

 

5.17.7.2.    Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

 

5.17.7.3.   Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;

 

5.17.7.4.    Эрүүл мэндийн шалтгаан;

 

5.17.7.5.    Гэмт хэрэг үйлдэж гэм буруу нь шүүхээр тогтоогдсон;                      

 

5.17.7.6.   ҮБХ-ны нийт гишүүдийн олонхын саналаар огцруулах асуудлыг зөвхөн дараах шалтгаануудын аль нэгийг баримтлан намын их хуралд өргөн мэдүүлснийг намын их хурал хүлээн авч огцруулах шийдвэр гаргана. Үүнд:                       

 

5.17.7.6.1. Санхүүгийн журам зөрчсөнийг ДХХ-оос тогтоосон;    

 

5.17.7.6.2. Намын дүрэм, журам зөрчсөн нь ДХХ-ны шийдвэрээр тогтоогдсон.                     

 

5.17.7.6.3. ҮзБ-ын эсрэг үл ажиллагаа явуулсныг ДХХ-оос тогтоосон.              

5.17.7.6.4. ҮБХ-ны нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй хувь нь намын дарга чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж шаардан хуралдуулсан ҮБХ-ны хуралд оролцсон гишүүдийн ердийн олонх дэмжсэн.        

 

5.18.   Намын дэд дарга

5.18.1.  Дэд дарга нь намын даргын хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж

ажиллана.

 

5.18.2.  Намын даргын эзгүй тохиолдолд ҮД, бусад журамд өөрөөр заагаагүй бол намын Даргын тушаалаар эсвэл намын дэд даргын аль нэг нь насны эрэмбээр намын Даргыг түр орлоно.

 

5.18.3.  АН нь 2 хүртэл дэд даргатай байна.                        

5.19.   Ерөнхий нарийн бичгийн дарга

5.19.1.  ЕНБД нь намын өдөр тутмын ажлыг эрхлэн ХЭГ-г удирдана.

 

5.19.2.  ЕНБД нь аль нэг байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй ба УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Хэрэв УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бол ээлжит сонгуулийн жилээс 2-оос доошгүй жилийн өмнө ЕНБД-ын үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө.

 

5.19.3.  ЕНБД нь намын Нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын удирдах албан тушаалтнуудыг Намын Даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө. Намын нарийн бичгийн дарга нар нь ҮБХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж болно.       

 

5.19.4.  ЕНБД нь ХЭГ-ын бүтэц, зохион байгуулалтыг УТЗ-өөр батлуулж, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу намын ажилтнуудыг томилж чөлөөлнө. Эрх хэмжээний хүрээнд тушаал шийдвэр гаргана.

 

5.19.5.  ЕНБД нь намын төсөв санхүүг захиран зарцуулах эрхтэй.

5.19.6.  ЕНБД нь намын үйл ажиллагааны, төсөв санхүүгийн тайланг жил бүр ҮБХ-нд тавих, Санхүүгийн хяналтын хорооноос шаардсан цагт санхүүгийн үйл ажиллагааг хянуулах үүрэгтэй.              

 

5.19.7.  Бусад улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс тус намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон тухай ДХХ-ны дүгнэлтийг төрийн зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх.

 

5.19.8.  ЕНБД нь чөлөөлөгдөх хүсэлтээ Намын Даргад гаргана. Намын Дарга уг хүсэлтийг хүлээн авч УТЗ-д хандан үүрэг гүйцэтгэгч томилуулж, ҮБХ-ны дараагийн ээлжит хурлаар батлуулна.

 

5.20.   Намын Хэрэг Эрхлэх Газар

5.20.1.  Намын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах төв байгууллага нь Хэрэг Эрхлэх Газар /ХЭГ/ мөн.

 

5.20.2.  ХЭГ нь намын Их хурал, Намын удирдлага, ҮБХ, ДХХ, УТЗ, ДоСХ, УИХ дахь АН-ын бүлэг, БЗ-д чиг үүргийн дагуу үйлчилнэ.

 

5.20.3.  Намын мэдээллийн нэгдсэн систем нь намын гишүүдийн цахим бүртгэлийг хөтөлж, гишүүдийн хамтран ажиллах, хөгжих, санал бодлоо чөлөөтэй хуваалцах, мэдээллийн ил тод байдлыг хангах замаар бүх шатны намын байгууллагуудын менежментийг сайжруулж, чадавхыг бэхжүүлэх, чадварлаг, бүтээлч баг бүрдүүлэх зорилготой болно.

 

5.20.4.  Намын мэдээллийн нэгдсэн систем нь намын ҮД, бусад журмын хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд дараах үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

 

5.20.4.1. Намын цахим бүртгэлийн сангууд: гишүүдийн бүртгэл, татвар, хураамж, хандивын бүртгэл, хариуцлага, сахилгын шийтгэлийн бүртгэл, шагнал урамшууллын бүртгэл, тогтоол шийдвэрийн бүртгэл, Төрийн болон дотоод сонгуулиудын бүртгэл, бодлогын судалгаа, шинжилгээнүүд;

 

5.20.4.2.Намын үйл ажиллагаа, гишүүдийн оролцоог дэмжих системүүд: намын хурал, цахим хэлэлцүүлэг, сургалт, албан хэрэг хөтлөлт, үүрэг даалгаврын биелэлт, намын бүх шатны байгууллагын дотоод тогтолцоо, тойргийн зөвлөл, бодлогын зөвлөлийн дотоод систем гэх мэт;

 

5.20.4.3. Нээлттэй нам буюу Мэдлэгийн сангууд: ардчилсан намын ҮзБ, үнэт зүйлс, ҮД, Монгол улсын хөгжлийн судалгаа, түүх, соёл, ёс заншил, өв уламжлал, улс төрийн боловсрол, олон улсын судалгаа.

 

5.20.5.  Намын мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам, заавар, гарын авлага, нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмыг УТЗ-өөс баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

 

5.20.6.  Намын архивын үйл ажиллагааг УТЗ-өөс баталсан журмаар зохицуулна.

 

5.21.   Намын хяналтын байгууллага

5.21.1.  ҮД, бусад журмыг сахиулах, хэрэгжилт болон намын үйл ажиллагаа, гишүүний хариуцлага, сахилгын асуудалд хяналт тавих, чиг үүрэг бүхий төв байгууллага нь Дүрмийн хяналтын хороо /ДХХ/ мөн.

5.21.1.1. Намын дунд шатны байгууллага дээр Дүрмийн хяналтын салбар хороо /ДХсХ/ байна.

 

5.21.2.  ДХХ нь үйл ажиллагаандаа эрх тэгш хандах, намын бүх үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоох, ил тод байдлыг хангах, гишүүний эрхийг дээдлэх, хууль болон ҮД, бусад журмыг хэлбэрэлтгүй мөрдөх зарчмыг удирдлага болгоно.

 

5.21.3.  ДХХ нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шаардлага хангасан гишүүд Төв намын ХЭГ-т бүртгүүлэн нэрээ дэвшүүлнэ. ҮБХ нэр дэвшигчдийн жагсаалтаас 18 нэр дэвшигчийг намын Их хуралд санал болгоно.

5.21.4.  Намын Их хурлаас нууц санал хураалт явуулсны үндсэн дээр хамгийн олон санал авсан 9 гишүүнийг 6 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар ДХХ-ны гишүүнээр батална. ДХХ-ны гишүүнийг нөхөн сонгохдоо Их хурлаас авсан эрэмбийн дагуу удаах санал авсан гишүүнийг ДХХ-ны гишүүнээр ҮБХ-оос батална. Нөхөн сонгогдсон гишүүн өмнөх гишүүний үлдсэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана.

 

5.21.5.  ДХХ-ны даргыг дотроосоо нэрээ дэвшүүлж сонгон намын Их хурлаар батламжуулна, сонгоно.

 

5.21.6.  ДХХ-ны хуралдааныг ДХХ-ны дарга зарлан хуралдуулах ба 6 буюу түүнээс дээш гишүүний ирцтэйгээр эхэлж, ердийн олонхын саналаар шийдвэр гаргана.

 

 

5.21.7.  ДХХ-нд 50-иас дээш настай, намын сонгуульт гишүүнээр 10-аас доошгүй жил ажилласан, намын ҮД зөрчин хариуцлага хүлээж байгаагүйгээс гадна эрх зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гишүүн сонгогдох эрхтэй.

 

5.21.8.  ДХХ-ны гишүүн нь төрийн улс төрийн албан тушаалтан биш байх бөгөөд намын бусад байгууллагын сонгуульт гишүүний үүрэг хавсрахгүй.

 

 

5.21.9.  ДХХ-ны гишүүн нь ДХХ-ны гишүүнээр ажиллаж байх үедээ болон чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн дотор төрийн бүх шатны сонгууль, албан тушаалын томилгоонд намаас нэр дэвшихгүй.            

 

5.21.10. ДХХ-ны гишүүн нь хараат бус байж, хуулийг дээдлэн гагцхүү ҮД, бусад журамд захирагдана.

 

5.21.11. ДХХ-ны   гишүүн    нь    бүх    шатны    намын    байгууллагын    хуралд

ажиглагчаар оролцох, ҮД, бусад журмын талаар зөвлөх эрхтэй.

5.21.12. ДХХ-ны  гишүүн  нь  намын  Их хуралд  таслах,  ҮБХ-ны  болон  улс

 

төрийн зөвлөлийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно. Мөн ҮБХ, УТЗ-ийн ирцийг хянана.

 

5.21.13. ДХХ нь намын ҮД, бусад журмыг өргөдөл, маргаан шийдвэрлэх замаар тайлбарлах эрхтэй.

 

5.21.14. ДХХ нь ҮД, бусад журмын хүрээнд дараах эрх эдэлнэ.

 

5.21.15. ҮД, бусад журам зөрчсөн эсэх асуудлаар намын удирдлага, байгууллагын хүсэлт, гишүүний өргөдлийг хянан үзэж, дүгнэлт гаргана. Үүнд:

 

5.21.15.1. Намын сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон намын гишүүний үйлдэл, эс үйлдлийн талаар;

 

5.21.15.2. Намын их хурлаас бусад намын бүх шатны удирдах байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар.

 

5.21.16. ДХХ аливаа санал гомдлыг дараах үе шаттайгаар шийдвэрлэнэ.                    

5.21.16.1. Аливаа  маргаан  үүсэх  эсэх  талаар  ДХХ-ны  гишүүний

 

дүгнэлтээр (үүнийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл ДХХ-ны 3 гишүүн буюу бага суудлын хуралдаанаар эцэслэн шийднэ)                 

 

5.21.16.2. Аливаа маргааныг дүрмийн хяналтын хорооны 6-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хурал, ДХсХ-ны хурлаар тус тус шийдвэрлэнэ.                      

 

5.21.16.3. Дунд суудлын болон ДХсХ-ны хурлын шийдвэрийг эс зөвшөөрвөл 8-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй Их суудлын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.                     

 

5.21.16.4. Намын удирдлага, ҮБХ-ны гишүүнээс ирсэн санал гомдлыг Их суудлын хуралдаанаар шийдвэрлэнэ.

 

5.21.17. Гишүүний ҮД, бусад журам зөрчсөн эсэх асуудлаар дараах байгууллагууд тус тус дүгнэлт гаргана.

 

5.21.17.1. ДХХ нь ҮБХ, ДоСХ-ны гишүүн ба Нийслэлийн намын даргын асуудлаар;

 

5.21.17.2. ДХсХ нь нийслэл, анхан, дунд шатны байгууллагын намын гишүүний асуудлаар;

 

5.21.17.3. ДХХ-нд СХХ-оос ирүүлсэн саналаар;                 

                         

5.21.18. ДХХ-ны гаргасан дүгнэлтдээ үндэслэн хариуцлага, сахилгын шийтгэлийг шууд ногдуулна.                      

 

5.21.19. ДХХ-ноос Намын Даргын гаргасан зөрчлийн дүгнэлтийг ҮБХ-д хүргүүлнэ.                 

5.21.20. ДХсХ-ноос дунд ба анхан шатны намын даргын гаргасан зөрчлийн дүгнэлтийг тухайн шатны намын хорооны хуралд хүргүүлнэ.            

 

5.21.21. Бүх шатны хурлын дарга нь энэхүү дүрмийн 3.9.1.3-т заасан хариуцлагыг хуралдааны үеэр гишүүнд шууд ногдуулна.

 

5.21.22. Энэхүү дүрмийн 3.9.2.3-т заасан хариуцлагыг ДХХ шууд тогтооно.

 

5.21.23. Гишүүн нь ДХХ-ны дунд суудлын хурал, ДХсХ-ны дүгнэлтийг эс зөвшөөрвөл ДХХ-ны Их суудлын хуралдаанд давж заалдаж болно.

 

5.21.24. Гишүүний давж заалдсан асуудлаар ДХХ-ны эцсийн дүгнэлт гарган шийдвэрлэнэ.

 

5.21.25. Намын үйл ажиллагааны тайлан, баримт бичигтэй танилцаж, намын ҮД, бусад журамд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргана.

 

5.21.26. ДХХ маргааныг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр, хөндлөнгийн байр сууринаас шударга ёсыг эрхэмлэн шийдвэрлэж ҮД, бусад журмыг сахиулна.

 

5.21.27. ҮБХ-ны эрх УТЗ-д шилжих нөхцөл үүссэнийг дүгнэлтээр тогтооно.

5.21.28. ҮД зөрчиж гарсан аливаа шийдвэрийг хүчингүй болгоно.

 

 

5.21.29. ДХХ-ны шийдвэр батлагдмагц хүчин төгөлдөр болох бөгөөд ҮД-ийг зөрчсөн бусдын шийдвэр, үйлдэл буюу эс үйлдлийг давж үйлчилнэ.

 

5.21.30. ДХХ маргааныг шийдвэрлэх хуралдаанд мэтгэлцэх ёстой хоёр талын нэг нь төлөөлөгчөө хүндтэй бус шалтгаанаар ирүүлээгүй гэж үзвэл төлөөлөгчөө ирүүлсэн талын оролцоотойгоор дүгнэлт гаргах, хоёулаа ийнхүү ирүүлээгүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох эрхтэй.

 

 

5.21.31. ДХХ-ноос бусад улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс тус намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон тухай дүгнэлт гаргана.

 

5.21.32. ДХХ нь Аймаг, Дүүргийн намын Дүрмийн Хяналтын Салбар Хороог арга зүйн удирдлагаар хангаж, удирдамж чиглэл өгнө.

 

5.21.33. ҮДХ-ны дарга орон тоогоор ажиллах бөгөөд өөр ажил, үүрэг хавсрахгүй. ДХХ-ны хурал хариуцсан ажилтанг ДХХ-ноос санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн дарга томилно.

5.21.34. ДХХ нь зардлын төсвөө ЕНБД-д хүргүүлж намын ХЭГ-ын төсөвт суулгана.

5.21.35. ДХХ-ны гишүүд нь урамшуулал авах бөгөөд журмыг ҮБХ-ноос тогтооно.       

5.21.36. ДХХ-ны үйл ажиллагаа, шийдвэр гаргах зарчим, эрх үүргийг журмаар зохицуулна.

5.22.   Сонгуулийн байгууллага

5.22.1. Төрийн сонгуульд АН-ыг зохион байгуулж оролцуулах үүрэгтэй байгууллага, сонгуулийн штаб, намын бүх шатны дотоод сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй ДоСХ, түүний салбаруудтай байна.

5.22.1.1. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах /УТЗ-ийн бүрэн бүрэлдэхүүн/          

 

5.22.1.2. ОНС-д нэр дэвшигчийг тодруулах /Намын хорооны гишүүдийн бүрэн бүрэлдэхүүн/        

 

5.22.1.3. АН-ыг МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуульд зохион байгуулж оролцуулах сонгуулийн штаб доорх бүтэцтэй байна.

 

5.22.1.3.1. Намын хэмжээнд төв, нийслэл, аймаг, дүүрэг, баг, хорооны сонгуулийн штабууд байна.

 

5.22.1.3.2. Сонгуулийн штабыг тухайн шатны намын дарга удирдаж менежерийг томилно.

 

5.22.1.3.3. Сонгуулийн штаб нь тухайн шатны ХЭГ-ын бүтэц дээр суурилна.

 

5.22.1.3.4. Төрийн    сонгуульд   нэр   дэвшигчдийг тодруулах

 

ажиллагааг ҮБХ-ноос баталсан журмаар зохицуулна.

 

5.22.1.3.5. Сонгуулийн штабын зохион байгуулалт үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд ҮБХ-оос баталсан журмаар зохицуулна.

 

5.22.1.4. МУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ҮБХ, Намын ИХ-аар хэлэлцэж шийдэх бөгөөд журмаар зохицуулна.

     5.22.2. Дотоод Сонгуулийн Хороо. ДоСХ нь Намын Их Хурлын төлөөлөгч, Намын Дарга, ҮБХ-ны гишүүн, нийслэлийн намын хорооны даргыг сонгох зэрэг сонгуулийг, түүний салбар байгууллага болох Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо /ДоСНДХ/, Сонгуулийн хэсгийн хороо /СоХХ/ нь нийслэл, аймаг, дүүрэг, сумын намын хорооны гишүүн, дунд ба анхан шатны намын хорооны даргыг сонгох сонгуулийг, ҮД, бусад журмын дагуу зохион байгуулж, дүнг нэгтгэн мэдээлэх, ҮД, журамд заасан хугацаанд багтаан эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага мөн.

 

 

5.22.2.1. ДоСХ болон түүний салбар нэгж нь үйл ажиллагаандаа эрх тэгш хандах, шударга ёсыг баримтлах, ил тод байдлыг хангах, хууль болон Үндсэн дүрэм, бусад журам дээдлэх зарчмыг удирдлага болгоно.

 

5.22.2.2. ДоСХ нь намын гишүүдийн бүртгэл дээр үндэслэн ажил үүргээ хэрэгжүүлнэ.

 

5.22.2.3. ДоСХ-ны гишүүн нь сонгуульт гишүүнээр 10 аас дээш жил ажилласан, дээд боловсролтой, намын ҮД зөрчин шийтгэл хүлээж байгаагүй гишүүн сонгогдох эрхтэй.

 

5.22.2.4. ДоСХ-ны гишүүн нь намын бүх шатны байгууллагын сонгуульт гишүүний үүргийг хавсрахгүй.

 

5.22.2.5. ДоСХ-ны гишүүнийг төрийн бүх шатны сонгууль, албан тушаалын томилгоонд намаас нэр дэвшүүлэхгүй.

5.22.2.6. ДоСХ нь  11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шаардлага хангасан гишүүд Төв намын ХЭГ-т бүртгүүлэн нэрээ дэвшүүлнэ. ҮБХ нэр дэвшигчдийн жагсаалтаас  22 нэр дэвшигчийг намын Их хуралд санал болгоно.

 

5.22.2.7. ДоСХ-ны дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

 

5.22.2.8. ДоСХ-ны даргыг гишүүд дотроосоо нэрээ дэвшүүлж сонгон намын Их хурлаар батламжлуулна. ДоСХ-ны дарга нь улиран сонгогдохгүй.

5.22.2.9.  ДоСХ-ны   гишүүд нь            намын          дотоод   сонгуульд

 

оролцож нэр дэвших тохиолдолд Хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тухайн дотоод сонгууль болохоос 6-гаас доошгүй сарын өмнө гаргах бөгөөд хүсэлт гаргаснаар чөлөөлөгдсөнд тооцогдоно. Хэрэв энэ заалтыг зөрчиж нэр дэвшсэн тохиолдолд ДоСХ-ны гишүүний нэр дэвших эрх нээгдэхгүй. Энэ заалт дотоод сонгуулийн салбар байгууллагын гишүүдэд нэгэн адил үйлчилнэ.

 

5.22.2.10. ДоСХ-ны үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх ба шийдвэрээ тогтоолоор гаргана. Тогтоолд дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зуран тамга дарж баталгаажуулна. Хуралдааны тэмдэглэлд дарга, хурлын тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.

 

5.22.2.11.Хуралдааныг ДоСХ-ны дарга зарлан хуралдуулна.

 

5.22.2.12. Хуралдааныг 2/3-оос 9 ба түүнээс дээш гишүүний ирцтэйгээр эхэлж, ердийн олонхын саналаар шийдвэрээ гаргана. Хуралд ДХХ-оос томилогдсон гишүүн зөвлөх эрхтэйгээр оролцож болно.

 

5.22.2.13.ДоСХ-ны хурал хариуцсан ажилтанг ДоСХ-оос санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн дарга томилно.

5.22.2.14. ДоСХ-ны  дарга,   гишүүд   нь   ҮБХ-д   таслах эрхгүйгээр оролцоно.

 

5.22.2.15. ДоСХ-ны гишүүдэд үйл ажиллагаанд нь нийцүүлэн журмын дагуу урамшуулал олгож болно.    

 

5.22.2.16. ДоСХ-ны үйл ажиллагааг журмаар зохицуулна.

5.23.   Санхүүжилтийн байгууллага

 

5.23.1. Намын өдөр тутмын ба зорилтот улс төрийн ажлууд болон дотоод сонгуулийг санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулах үүрэг бүхий санхүүжилтийн хороо байна.             

 

5.23.2. Нам нь дэргэдээ гишүүдийн сургалт, намын аливаа судалгааг зохион байгуулах үүрэг бүхий Сантай байна. Намын санхүүжилтийн байгууллага болон Сангийн журмыг ҮБХ-ээс батална.  

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ.

УИХ, ИТХ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ

 

 

6.1.     Бүлэг нь УИХ, ИТХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшиж сонгогдсон болон элсэх хүсэлтээ албан журмаар гаргасан УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчөөс бүрэлдэнэ. Үйл ажиллагааны журмаа өөрсдөө тогтооно.

6.2.     Бүлэг нь дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

6.2.1.      Үйл ажиллагааныхаа талаар АН-ын удирдлага, ҮБХ, УТЗ-д мэдээлэх, шийдвэрийн төсөл оруулах;

 

6.2.2.      Намын боловсон хүчний бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан, томилогдсон улс төрийн албан тушаалтны ажлыг дэмжих, хяналт тавих;

 

6.2.3.      УИХ-аас гаргах хууль, тогтоомж, ИТХ-аас гарах тогтоол шийдвэрт намын бодлого болон шийдвэрийг тусгах, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын нэгдсэн байр суурийг илэрхийлэх;

 

6.2.4.      АН-ын удирдах байгууллагаас хандаж гаргасан шийдвэр, бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх;

 

6.2.5.      Бүлгийн гишүүн хууль санаачлахдаа тухайн хуулийн төслийн танилцуулгыг ҮБХ-ны холбогдох асуудал хариуцсан Бодлогын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;

 

6.2.6.      Бүлгийн гишүүн нь намын өмнө ҮзБ-ын хүрээнд ҮД-ээр хүлээсэн үүргээ хариуцах бөгөөд намын бодлого шийдвэрийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байх.

 

6.3.     УИХ дахь бүлгийн хуралд намын ЕНБД таслах эрхгүй оролцоно. Намын Дэд Дарга хариуцсан чиг үүргийн хүрээнд оролцож болно.

 

6.4.     ИТХ дахь бүлгийн хуралд намын ХЭГ-ын дарга таслах эрхгүй оролцоно.

Намын хорооны Дэд дарга хариуцсан чиг үүргийн хүрээнд оролцож болно.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ.

НАМЫН ДЭРГЭДЭХ БА ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

 

7.1.     Нам   нь    дэргэдээ   эмэгтэйчүүдийн   Ардчилсан   Эмэгтэйчүүдийн Холбоо

/цаашид “АЭХ” гэх/, оюутны Ардчилсан Оюутны Холбоо /26-аас дээшгүй насны гишүүд, цаашид “АОХ” гэх/, залуучуудын Ардчилсан Залуучуудын Холбоо /39-өөс дээшгүй насны гишүүд, цаашид “АЗХ” гэх/, ахмадын Ардчилсан Ахмадын Холбоо /эмэгтэй 55-аас, эрэгтэй 60-аас дээш насны гишүүд, цаашид “ААХ” гэх/ байгууллагуудтай байна. Дэргэдэх байгууллагууд нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ҮД-д нийцүүлэн баталсан дүрэм, журмын хүрээнд зохицуулна.

 

7.1.1.      Намын дэргэдэх эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмадын байгууллагын дүрэм нь ҮД-ийн хүрээнд боловсруулагдаж, батлагдсан байна.

 

7.1.2.      Нам нь үйл ажиллагаагаа дэмжиж буй үүсгэл санаачлага /дэмжигч/-ын байгууллагуудтай бодлогын асуудлаар хамтран ажиллана.

 

 

           7.2. Зөвлөхүүдийн танхим

7.2.1. Намын  Дарга,  Улс  Төрийн  Зөвлөлийн  дэргэд  намын удирдлага,

 

уламжлалыг хадгалах зорилгоор ҮзБ, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогын талаар зөвлөх эрх бүхий Зөвлөхүүдийн танхим ажиллана.

 

7.2.2.      Зөвлөхүүдийн танхимын бүрэлдэхүүнд Намын Дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд багтана.

 

7.2.3.      Зөвлөхүүдийн танхимын үйл ажиллагааг УТЗ-өөс баталсан журмаар зохицуулна.

 

7.2.4.      Дунд шатны нам нь намын даргын дэргэд зөвлөхүүдийн танхимтай байж болно.

 

7.3.     Нийтийн хэлэлцүүлгийн танхим

 

7.3.1.      Хэрэг эрхлэх газрын дэргэд Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, ҮД-ийн хүрээнд тодорхой асуудлаар намын гишүүд, дэмжигчид, иргэдээс санал авах, тэдний дунд хэлэлцүүлэг хийх зорилго бүхий Нийтийн танхимтай байна.

 

7.3.2.      Танхимын төсөв, ажлын төлөвлөгөөг намын ЕНБД баталж, Нийтийн Хэлэлцүүлгийн Танхимд хийсэн хэлэлцүүлэг, санал асуулга, эрдэм шинжилгээний хурлын үр дүнг нэгтгэн Намын Дарга, Улс Төрийн Зөвлөл, ҮБХ-ны бодлогын Зөвлөлд хүргүүлэх ажлыг хариуцна.

 

7.3.3.      Нийтийн танхимын үйл ажиллагааны журмыг УТЗ-өөс батална.

7.4.     Боловсролын академи

 

7.4.1.      Нам нь дэргэдээ гишүүдийнхээ боловсролыг дээшлүүлэх, ардчиллын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн боловсролын академитай байна.

 

7.4.2.      Боловсролын академи нь дотоод, гадаадын сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, академик судалгаа хийх, намын гишүүдэд боловсрол эзэмшүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулна.

 

7.4.3.      Боловсролын академийн ажиллах журмыг ҮД-д нийцүүлэн Үндэсний бодлогын хорооноос батална.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ.

НАМЫН САНХҮҮ БА ТАЙЛАГНАЛ

 

8.1.     Намын санхүүжилт ба тайлагнал нь бүх шатны намын байгууллага, сонгуульт гишүүдийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, намын санхүүг төлөвлөх, бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих замаар намын аливаа үйл ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.                      

8.2.     Намын санхүүжилт

8.2.1. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;

 

8.1.2. Сонгуульт гишүүний суудлын хураамж

8.2.2. Татвар (гишүүний ба сонгуульт гишүүний);

8.2.3. Хандив (эд зүйл, мөнгөн)

8.2.3.1.Өөрийн орлогоос шилжүүлсэн хандив

8.2.3.2.Зорилтот хуримтлалаас шилжүүлсэн хандив;

 

8.2.4. Намын сурталчилгааны эд зүйлс борлуулсны орлого;

 

8.2.5.Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлснээс олсон орлого;

 

8.2.6. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлого.

 

8.3.     Сан

 

8.3.1. Сангийн үйл ажиллагаа санхүүжилтийн журмыг ҮБХ батална.

               

 

 

8.3.2. Сангийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байна.

8.3.3. Сангийн бүтэц, үйл ажиллагааг сангийн дүрмээр зохицуулна.

           8.4. Зардал

8.4.1. Намын үйл ажиллагааны зардлыг дараах байдлаар ангилна:      

            8.4.1.1. Урсгал зардал                

8.4.1.2. Намын нэгдсэн үйл ажиллагааны зардал                   

8.4.1.3. Дотоод сонгуулийн зардал                     

8.4.1.4. Төрийн сонгуулийн зардал                     

8.4.1.5. Бусад зардал                      

8.5. ҮД-ийн 8.4.1-д заасан зардлын хуваарилалт, хяналтыг журмаар зохицуулна.

 

8.6. Дор дурдсан этгээд дараах хуралдаанд оролцохдоо томилолтын зардлаа өөрөө хариуцна. Үүнд:

 

8.6.1. Их хурлын төлөөлөгч, намын хорооны гишүүд, өөрөөр шийдвэрлээгүй бол Их хурлын болон намын хорооны хуралдаанд;

 

8.6.2. ҮБХ, ДХХ, ДоСХ-ны гишүүн нь Их хурал болон өөрийн байгууллагын хуралдаанд.

8.7. Татвар, татварын баталгаа дэнчин          

8.7.1. АН  нь  ҮД-ийн  8.2.2-т  заасан  намын  гишүүний  татвар  болон

 

сонгуульт гишүүний татвартай байна.

 

 

8.7.2. Намын гишүүний татвар гэдэг нь улс төрийн намын санхүүжилтийн анхдагч эх үүсвэр бөгөөд намыг бэхжүүлэх, намын санхүүжилтийн хараат бус байдлыг хангахад чухал нөлөөтэй, гишүүдийн улс төрийн итгэл үнэмшил, намын шат шатны төвшинд шийдвэр гаргахад оролцож, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх эрх олгох арга хэрэгсэл юм.

8.7.3.      Намын  гишүүний  татвар  төлөөгүй  нь  гишүүний  сонгох  эрхэнд

нөлөөлөх нөхцөл болохгүй. Гишүүний татвараа төлөөгүй нь ҮД-ийн З.6.1-т заасан нэр дэвших, сонгогдох, томилогдох, 3.6.3-т заасан нэр дэвших, сонгогдох, томилогдох эрх хаагдах үндэслэл болно.

8.7.4.      Намын гишүүний болон бүх шатны сонгуульт гишүүний татварын хэмжээг ҮБХ тогтооно.

 

8.7.5.      Намын гишүүн нь дараа жилийн татвараа өмнөх оны 11-р сарын 15-ны дотор тухайн сум, дүүргийн АН-ын хорооны дансанд бүрэн төлсөн байна.

8.7.6.      Сонгуульт гишүүн дараа жилийн татвараа өмнөх оны 11 дүгээр сарын 15-ны дотор тухайн харьяалагдах намын байгууллагын дансанд бүрэн төлсөн байна. Сонгуульт гишүүн татвараа хугацаандаа төлөөгүй нь сонгуульт гишүүнийг огцорсонд тооцох үндэслэл болно.        

8.7.7.    Намын ЕНБД нь ҮБХ-ны гишүүний төлсөн татварын орлогын (УИХ-ын сонгуулийн тухайн тойрогт ногдох) 20 хувийг дунд шатны намын байгууллагын дансанд дараа оны 01 дүгээр сарын 05-ны дотор шилжүүлнэ.           

 

8.7.8.      ҮБХ-ны гишүүний татварын 10 хүртэлх хувийг бодлого, судалгаа шинжилгээнд зарцуулахаар Намын дэргэдэх санд шилжүүлж болно.

 

8.7.9.      Нийслэл, дунд шатны намын дарга, ХЭГ нь аймаг, дүүргийн намын хорооны гишүүний татварын 20 хувийг анхан шатны намын байгууллагын саналд үндэслэн төсөл, үйл ажиллагааг нь санхүүжүүлэхэд (гишүүдийн тоонд харьцуулж) зарцуулна.              

 

8.7.10.    Намын гишүүн нь татвар, татварын баталгааг зөвхөн харьяалагдах намын байгууллагын дансанд тушаахд бөгөөд эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг заавал бичнэ. Нэр, регистрийн дугаар тодорхойгүй татвар, татварын баталгааг төлсний улмаас үүсэх үр дагаврыг гишүүн өөрөө хариуцна. Сонгуульт гишүүн нь татвараа намын санхүүд бэлнээр тушаахыг хориглоно.

8.7.11.    Намын гишүүний татвар төлөлтийн талаарх мэдээг дунд шатны намын байгууллагын ХЭГ-ын дарга нар сум, хороо тус бүрээр нэгтгэн, дансны хуулгаар баталгаажуулан дараа оны 1 дүгээр сарын 31 1-ний өдрөөс өмнө намын төв байгууллагад албан тоотоор хүргүүлнэ.                      

8.7.12. “Татварын баталгаа” гэж сонгуульт гишүүний татварыг төлөх баталгаа болгон нэр дэвшигчээс намын дансанд байршуулсан тухайн шатны сонгуульт гишүүний татвартай тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг хэлнэ. Сонгогдоогүй тохиолдолд татварын баталгааг нэр дэвшигчид буцаан олгоно.                    

8.7.13. Тогтоосон хэмжээний зардал, татвар, арга хэмжээний хандиваас илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно.

8.8.     Намын эд хөрөнгө, өмчлөл, архив

8.8.1. Бүх шатны намын байгууллагын өмчлөлд байгаа эд хөрөнгө намын

өмч мөн.

 

8.8.2. Намын өмчлөлд байгаа эд хөрөнгийг ХЭГ-аас жил бүр тооллогод хамруулж, дүнг Санхүүгийн хяналтын хороонд тайлагнана.

 

8.8.3. Дараах оюуны өмчлөлийн зүйлс намын өмчлөлд байна. Үүнд:

8.8.3.1. “Ардчилсан Нам” гэсэн нэр;

8.8.3.2. Туг, бэлгэдэл, тамга, тэмдэг, албан хуудас;

 

8.8.3.3. Ардчиллын төлөө нэгдэж Ардчилсан намыг үүсгэн байгуулсан Монголын Үндэсний Ардчилсан нам /МҮАН/, Монголын Социал Демократ нам /МСДН/, Монголын Шашинтны Ардчилсан нам /МШАН/, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын нам /МАСМН/, Монголын Ардчилсан нам /МоАН/ гэсэн намуудын нэрс;

 

8.8.3.4. Нэгдсэн намуудаас шилжсэн эрхийн дагуу сонгуулийн хуульд заасан саналын хуудсанд аль болох дээгүүр бичигдэх эрх;

 

8.8.3.5. Олон улсын байгууллагад гишүүний эрхтэй бөгөөд энэхүү эрхийг уг байгууллага, нам хоёрын аль нэг нь албан ёсоор үгүйсгээгүй бол уг эрх;

 

8.8.3.6. Намын архив;

8.8.3.7. Намын мэдээллийн нэгдсэн систем.

 

8.8.4Намын эд хөрөнгийг бүх шатны намын байгууллагын ХЭГ зориулалтын дагуу эзэмшиж, ашиглана.

8.9      Санхүү төлөвлөгөө, тайлагнал , хариуцлага              

8.9.1.      Намын  улс  төрийн  үйл  ажиллагааг  дэмжих,  түүнд  шаардлагатай

 

санхүү, мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх үүрэг бүхий Санхүүжилтийн Хороотой байна. Санхүүжилтийн хорооны үйл ажиллагааг журмаар зохицуулна.

 

8.9.3.      Бүх шатны намын байгууллага нь улирал тутам санхүүгийн тайлангаа намын ХЭГ, Санхүүгийн хяналтын хороонд ирүүлнэ.

8.9.4.      ҮБХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо 12-р дугаар сарын 20-ны дотор дараа оны төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн, батална.

 

8.9.5.      Бүх шатны намын байгууллагын удирдлага нь намын хөрөнгийг барьцаалах, зээл авах, тухайн шатны намын хурлын төсөвт тусгагдаагүй, эсвэл жилийн төсвийн 20 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, арга хэмжээ, аливаа төрлийн худалдан авалт, санхүүгийн бусад харилцааны гэрээг төв намын хувьд УТЗ, намын хороодын хувьд Тэргүүлэгчдийн зөвшөөрөлтэйгөөр байгуулна.                

 

8.9.6.      ҮД-ийн 8.9.5 заалтыг зөрчсөний улмаас аливаа өр төлбөр үүсвэл нам хариуцахгүй бөгөөд гэрээ байгуулсан, түүнд эрх олгосон этгээд хохирлыг бүрэн хариуцан барагдуулна.                 

 

8.9.7.      Намын байгууллага шаардлагатай бол хууль бус гэрээ хэлцэл байгуулсан, хохирол учруулсан этгээдээс эрүү, иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ.              

8.9.8.      Бүх шатны намын дарга, ХЭГ нь хагас жил тутам санхүү болон үйл ажиллагааны тайлангаа харьяалагдах шатны намын хурал болон Санхүүгийн Хяналтын хороонд тайлагнана.

8.9.9.      Санхүүгийн хураангуй тайланг АН-ын цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй болгоно.               

 

8.9.10.    Аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо нь банканд санхүүгийн зөвхөн нэг данстай байх бөгөөд үйл ажиллагаа явуулахдаа аливаа хэлбэрээр өөр данс нээх буюу ашиглахыг хориглоно.                 

 

8.9.11.    ҮД-ийн 8.7.7, 8.7.9, 8.9.7 заалтыг зөрчсөн нь тухайн шатны намын Дарга, ЕНБД, ХЭГ-ын даргын огцрох үндэслэл болно.

                                                            

8.9.12.    Сонгуульт гишүүд харьяалагдах намын татвар төлөлтийн байдал болон санхүүгийн үйл явц, дүгнэлттэй танилцах эрхтэй.  

 

8.9.13.    Төрийн сонгуулийн санхүүжилтийг тусгай журмаар зохицуулж Санхүүгийн хяналтын хороо хяналт тавина.

 

8.9.14.    Намын санхүүжилт, татвар, татварын баталгаа зардал, өмч хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагааг журмаар зохицуулна.

8.10.   Санхүүгийн Хяналтын Хороо                 

 

8.10.1.     Санхүүгийн хяналтын хороо /СХХ/ нь бүх шатны намын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Санхүүгийн Хяналтын Хороо нь өөрийн үйл ажиллагааны журамтай байна. СХХ-ны журмыг ҮБХ батална.              

 

8.10.2.     Санхүүгийн хяналтын хороо нь мэргэшсэн нягтлан бодогч, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн мэргэжилтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.                   

 

8.10.3.     Санхүүгийн хяналтын хорооны гишүүдийг ҮБХ-оос сонгох ба 2 хүртэлх гишүүн нь мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй, ҮБХ-ны гишүүн биш, АН-ын гишүүн байж болно.                       

 

8.10.4.     Санхүүгийн хяналтын хорооны гишүүд дотроосоо даргаа сонгоно.                

 

8.10.5.     Санхүүгийн хяналтын хороо нь сонгуульт гишүүний татвар төлөлтийн байдлыг жил бүрийн 11-р сарын 15-ны байдлаар тасалбар болгон, шалган баталгаажуулж, дүгнэлт гаргана.

 

8.10.6.     Санхүүгийн Хяналтын Хороо нь намын байгууллагын хагас ба бүтэн жилийн санхүүгийн үйл ажиллагаа, тайлагналд хяналт тавьж ажиллана. АН-ын жилийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.               

 

8.10.7.     Анхан болон дунд шатны намын байгууллагын дарга, ХЭГ нь тухайн шатны намын хорооны хуралд санхүүгийн болон үйл ажиллагааны хагас жилийн тайлангаа тухайн жилийн 9 дүгээр сарын 20-ны дотор, санхүү үйл ажиллагааны жилийн тайлан гүйцэтгэлээ дараа оны 01 дүгээр сарын 30-ны дотор тус тус тайлагнаж тайлангаа СХХ-д ажлын 10 хоногийн дотор илүүлнэ.

 

8.10.8.     ЕНБД нь ҮБХ-ны хуралд санхүүгийн болон үйл ажиллагааны хагас жилийн тайлангаа тухайн жилийн 09 дүгээр сард багтаан, санхүү үйл ажиллагааны жилийн тайлан гүйцэтгэлээ дараа оны 02 дугаар сард багтаан тус тус тайлагнана.                  

 

8.10.9.     Санхүүгийн Хяналтын Хороо нь бүх шатны намын байгууллагын

санхүүгийн тайлан, батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих ба шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн аудитаар дүгнэлт гаргуулна.            

 

8.10.10.   СХХ нь тухайн шатны намын байгууллага санхүүгийн үйл ажиллагаагаа хангалтгүй тайлагнасан, зөрчил дутагдал гаргасан нь үндсэн дүрэм, бусад журам зөрчсөн гэж үзвэл энэ талаар ДХХ-нд дүгнэлт гарган хүргүүлнэ.                       

 

8.10.11.   СХХ-ны гишүүдэд үйл ажиллагаанд нь нийцүүлэн журмын дагуу урамшуулал олгож болно.                 

 

8.10.12.   Намын санхүүгийн холбогдох үйл ажиллагаа ил тод байна. Намын жилийн санхүүгийн аудит хийлгэсэн тайлангийн хураангуйг ХЭГ-аас намын цахим хуудсанд жил бүрийн 03 дугаар сарын 30-ны дотор байршуулна.                  

 

8.11. Энэхүү дүрэмд заасан бусад санхүүгийн харилцааг журмаар зохицуулна.                     

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

БУСАД ЗААЛТУУД

9.1.     Намын ҮзБ, ҮД, бусад журамд нэмэлт өөрчлөлт оруулах.

 

9.1.1 Намын ҮзБ, ҮД-д нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгын санал боловсруулах, хэлэлцүүлж батлуулах асуудлыг ҮБХ-ноос байгуулагдсан ажлын хэсгийн саналд үндэслэн УТЗ, ҮБХ-ны нийт гишүүдийн 2/3-оос дээш хувийн саналаар дэмжигдсэн тохиолдолд намын Их хуралд өргөн барина.

 

9.1.2. Намын ҮД-ийн хүрээнд гарсан журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УТЗ-ийн хурлаар хэлэлцэн нийт гишүүдийн 2/3-оос дээш хувийн саналаар дэмжигдсэн тохиолдолд ҮБХ-нд өргөн барина.

 

9.1.3. Намын ҮзБ, ҮД бусад журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх өргөн барих батлуулах асуудлыг журмаар зохицуулна.

 

9.1.4. ҮД, бусад журмын зүйл заалтад нэмэлт, хасалт, найруулга оруулбал тухайн зүйл заалтад нь тэмдэглэгээ хийж, өөрчлөлт оруулсан хуралдааны дугаар, огноог хашилтад тэмдэглэнэ.

 

9.1.5. Шинэ зүйл заалт нэмэгдэх тохиолдолд тухайн бүлэг зүйл заалтын дарааллын дагуу дугаар өгнө.

 

9.2.     Намын удирдлагад ҮД-ийн 3.10.2; 3.10.4; 5.10.23.16.1; 5.17.7.1-д заасан төрийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох заалт нь тухайн шатны намын дарга сонгогдсон өдрөөс хойш 1 жилийн дотор үйлчлэхгүй.

 

9.3.     Намын баярын өдөр, шагналууд. Үүнд:

 

9.3.1. Намын анхдугаар хурал хуралдсан 4-р сарын 7-ны өдрийг намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэх бөгөөд 1990 оноос эхлэн тоолно.

 

9.3.2. Ардчилал хүний эрхийн өдөр 12-р сарын 10-ны өдөр намын тэмдэглэлт баярын өдөр мөн.

 

9.3.3. Намын дээд шагнал нь Чингисийн одон байна.

 

9.4.     Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд дараах асуудлыг ойлгоно. Үүнд: урьдчилан таамаглах боломжгүй урьдчилан сэргийлж шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй саад тотгор тохиолдсоны улмаас ҮД, бусад журамд заасан үйл ажиллагаа үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно.

 

9.5.     Хүндэтгэн үзэх шалтгааныг өөрийн биеийн болон гэр бүлийн хүмүүсийн эрүүл мэндийн байдал, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдах, нийтийг хамарсан халдварт өвчний улмаас хорио цээр тогтоогдсон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюулын нөлөө, албан томилолтоор гадаад болон дотоодод ажиллаж байгааг ойлгоно.

 

9.6.     Намын үйл ажиллагааны үйлдэл, эс үйлдэл нь ҮД, бусад журамд нийцсэн байна.

 

9.7.     Энэхүү дүрмийг дагалдан гарсан бусад журам нь ҮД-ийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

9.8.     Намын дотор дүрмийн бус бүтцийн байгууллага байгуулахыг хориглоно.

 

9.9.     Энэхүү дүрэм батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

АРДЧИЛСАН НАМ

УЛААНБААТАР ХОТ

2020.12.23