Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас өмнө намын бүлгүүд хуралдаж, даргаа сонгосон байна. Тодруулбал, НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа сонгогджээ. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 8 нь Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид юм. НИТХ дахь АН-ын бүлгийг өмнө нь Ц.Баатархүү даргалж байсан билээ.