© Ардчилсан нам. 2011-2024
2021/01/25 / Үйл явдал

АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГУУД ЦАХИМААР ХУРАЛДАВ


2021 оны 1-р сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.ТуваанХЭГ-ын дарга П.Нүрзэд нар 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намын дарга, удирдлагатай цахим хурал хийлээ. 

Цахим хурлаар намын дотоод асуудлаас гадна цаг үеийн бусад мэдээллийг хэлэлцсэнээс онцлох нь цар тахлын хүнд үе тохиосон ч “Хотынхондоо тусалъя”, “Малчдадаа тусалъя” зэрэг иргэддээ туслах аяны зохион байгуулалтын ажил байв. 

Мөн Ардчилсан нам цар тахлын үед иргэддээ ээлтэй засаглалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа эрх баригч Монгол Ардын Намын удаа дараагийн оновчгүй шийдвэрт шүүмжлэлтэй хандсаар буй бөгөөд тэдний буруу бодлогод иргэдийн хамт хатуу хяналт тавьж сөрөг хүчний үйл ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлэх дээр ч 21 аймаг, 9 дүүргийн намын удирдлага санал нэгдсэн юм.