© Ардчилсан нам. 2011-2024
2021/01/25 / Үйл явдал

“ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АРДЧИЛЛЫН ТҮҮХ” НОМ ШИНЭЭР МЭНДЭЛЛЭЭ


 
Ардчилсан ахмадын холбоо, Говь-Алтай аймгийн ардчиллын түүхийг бүтээлцсэн ахмадууд “ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АРДЧИЛЛЫН ТҮҮХ” номыг туурвиснаа өнөөдөр /2021.01.22/ намынхаа гишүүдэд танилцууллаа.
Ардчиллын ахмад партизанууд “ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АРДЧИЛЛЫН ТҮҮХ” номын нээлтээ намынхаа байранд ийн даруухан хийж, Ардчилсан намын архивт хадгалуулахаар ХЭГ-ын дарга П.Нүрздэд гардуулан өгсөн юм.
1989 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас өдгөө хүртэлх Говь-Алтай аймгийн ардчиллын хөдөлшгүй баримт, гэрэл зураг энэ номд багтсаныг Говь-Алтай аймгийн ардчиллын ахмад партизанууд онцлон хэлэв.
Ардчиллын түүхийг гэрчлэх ахмад гишүүдийн эмхтгэсэн түүхэн боть номыг Ардчилсан намын архивт авч, залууст уншиж судлахад нь нээлттэй байлгана гэж ХЭГ-ын дарга П.Нүрзэд уг номыг гардан авахдаа хэлсэн юм.