АН-ын 200000 шахам гишүүдийн дэмжлэгээр нам удирдаж, төрийн өндөр дээд албан тушаал хашсан болон хашиж буй эрхэмүүд хувийн таагүй харилцаа, өш хонзонгоор толхилцсоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хаяанд тулж ирлээ. Сүүлийн 15 жил намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж та 5 эрхэм хэлэлцээрийн ширээний ард сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг иржээ. Ийм учраас та бүхнийг өөрийн биеэр яг одоо Ардчилсан намын байранд /С.Зориг агсны хөшөөтэй/ хүрэлцэн ирж хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж мөн шаардаж байна.