© Ардчилсан нам. 2011-2024
2021/05/11 / Үйл явдал

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН ӨЛСГӨЛӨНГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ


УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн биеийн байдал цаашид өлсгөлөнг үргэлжлүүлэх боломжгүй гэж эмч нар дүгнэн 2-р эмнэлэгт эмчлэхээр авч явлаа. УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг анх өлсгөлөн зарлах шийдвэр гаргах үед нь биеийн байдал дийлэхгүй гэж эмч нар зөвлөсөн ч тэрээр нэг намын дарангуйллын эсрэг журмын нөхөдтэйгөө нэгдэн тэмцсэн юм. Цемент дээр дэвсэх дэвсгэргүй, салхи нөмөрлөх майхангүй орчинд 4 дэх өдрөө өлсгөлөн зарлан тэмцсэн түүнийг төв талбайд дэмжихээр ирсэн журмын нөхөд, гишүүд дэмжигчид нь үнэлэн, биеэ бодоорой хэмээн захиж байсан билээ. Ийнхүү УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн эмч нарын зөвлөгөөг даган тэмцлээ зогсоосон ч УИХ дахь Ардчилсан намын бусад гишүүд өлсгөлөнгөө үргэлжлүүлж 4 дэх шөнөө төв талбайд хонож байна.