Төрийн дээр гарсан нэг намын дарангуйллын эсрэг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн өлсгөлөнг намын гишүүд, шударга иргэд дэмжин нэгдсээр байна. Өнөөдөр СХД-ийн Г.Очирбат, Хэнтий аймгийн М.Хүдэрбаатар, Сонгинохайрхан дүүргийн Д.Энхсайхан, Төв аймгийн Э.Баярхүү, Архангай аймгийн О.Цэнгэлсайхан, АЗХ-ны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр нарын залуус улс төрийн тэмцлийг дэмжин Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлалаа.