© Ардчилсан нам. 2011-2024
2021/05/11 / Үйл явдал

ОРОН НУТГИЙН НАМЫН ХОРООД Н.АЛТАНХУЯГИЙГ ДЭМЖИЖ БУЙГАА МЭДЭГДСЭЭР БАЙНА


Олон аймаг, дүүргийн намын гишүүд МАН-ын дарангуйллын эсрэг улс төрийн тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж ирүүлж байгаагаас гадна суулт, өлсгөлөн зэрэг дараагийн шатны тэмцэлд шилжиж байна.
 
Ардчилсан намын зүгээс цар тахлын үеийн онцгой нөхцөлд улс төрийн тэмцлээ хууль, журмын хүрээнд аядуу тайвнаар явуулахын зэрэгцээ эрх баригч нам, тэдэнтэй хуйвалдсан хэсэг бүлэг этгээдийн өдөөн хатгалгад өртөж эмх замбараагүй байдалд татагдан орохгүй байх тал дээр онцгой анхаарахыг гишүүддээ зөвлөж байна.