© Ардчилсан нам. 2011-2024
2023/05/26 / Үйл явдал

Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр тэргүүтэй ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл БНСУ-д ажиллаж байна


Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны гишүүдийн БНСУ-д хийж буй айлчлалын онцлог нь УИХ-д хэлэлцэгдэх Сонгуулийн тухай хуулийн хүрээнд БНСУ-ын СЕХ-ны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна. Энэхүү уулзалтын хүрээнд БНСУ-ын сонгуулийн үйл ажиллагаа, санал тоолох процесс хэрхэн явагддаг, шударга сонгуулийг хэрхэн хийдэг талаар тус улсын Сонгуулийн Ерөнхий хорооны туршлагаас судалж буй юм. 

БНСУ-ын тухайд ирэх жил буюу 2024 онд парламентын сонгуультай бөгөөд ирэх жилээс сонгуулийн саналын мэдээллийг блокчейн руу шилжүүлж технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм. 

Тус улсын тухайд сонгуулиа шударга явуулахын тулд саналаа хоёр үе шаттайгаар тоолж баталгаажуулдаг бөгөөд энэхүү саналын хуудсыг гараар тоолж нийт саналыг дахин тоолох машинаар баталгаажуулдаг нь бусад улсаас ялгарах онцлог бөгөөд сонгууль шударга явагдахад чухал нөлөөтэй аж.