© Ардчилсан нам. 2011-2024
2023/06/15 / Фото мэдээ

Ардчилсан намы дарга Лувсаннямын Гантөмөр Дорноговь аймагт ажиллаж байна


Энэ удаагийн уулзалтад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн болон ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцож байна. Тус аяны хүрээнд Ардчилсан намын цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг танилцуулан гишүүд, дэмжигчдийнхээ улс төрийн оролцоог сэргээх, тэдний үнэ цэнтэй санал санаачилгуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр уулзалтын үеэрээ эрх баригчид сэтгэл хөөрлөөр төрийг удирдаж байгааг онцлон цааш хэлэхдээ "Өнөөдрийн эрх баригчид, төр засагт боддог, ойлгодог талбар алга" хэмээн шүүмжиллээ. 

Ийнхүү "Гишүүдээ сонсъё" аян арав дахь аймагтаа үргэлжиллээ.