© Ардчилсан нам. 2011-2024
2023/06/20 / Фото мэдээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Крэйг Кастаньяг хүлээн авч уулзлаа


Энэхүү уулзалтыг Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын Сургалт судалгааны газраас зохион байгуулсан бөгөөд газрын дарга Г.Дэнзэн нарын төлөөлөл оролцлоо. 

Талууд уулзалтын үеэр ардчиллын ололт амжилт, тулгамдаж буй сорилт бэрхшээл, Үндсэн хуулийн болон Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Мөн түүнчлэн хувь хүний эрх чөлөө, тэр дундаа хувь хүний эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэн хамгаалдаг хэн бүхэнтэй бүх талаар хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ. 

БНОУХ нь сүүлийн жилүүдэд иргэдийн улс төрийн чадавхийг бэхжүүлэх, төрийн ил тод байдал, хариуцлалгыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн болон орон нутгийн байгууллагын тусламжтайгаар эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, тэдний дуу хоолойг нэмэгдүүлэх, иргэн төвтэй засаглалыг төлөвшүүлэх, Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ардчилсан холбоотон байх үүргийг дэмжих зэрэг олон төрлийн санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.