Өнөөдөр буюу 2023.06.28-ний өдөр Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын Сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /EBRD/ Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Жонатан Ависийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль болоод өнөөгийн улс төр, эдийн засгийн өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
Цаашид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс Ардчилсан намтай хамтарч ажиллахаа илэрхийллээ.