© Ардчилсан нам. 2011-2025
2023/06/29 / Фото мэдээ

Ардчилсан намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, Гадаад харилцааны газрын дарга М.Сугар нар ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, ХБНГУ-ын Христийн Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын байгууллагын тэргүүний ажлын албаны дарга Александр Хумберт нарыг хүлээн авч уу


Тус уулзалтаар талууд Монголын ардчилалд тулгамдаж буй асуудал, сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх, ардчиллыг бэхжүүлэх талаар хамтын яриа өрнүүлж, санал солилцлоо. 

Түүнчлэн ХБНГУ-ын Христийн Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын байгууллагын зүгээс Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улс төрд залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлээ. 

ХБНГУ-ын Христийн Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын байгууллага нь 100 мянга орчим гишүүнтэй бөгөөд европдоо хамгийн томд тооцогдох Залуучуудын байгууллага юм. Энэхүү уулзалт нь Монгол Улс дахь ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн 30 жилийн ойн баярыг угтан ардчиллыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг тэлэх зорилгоор хийгдэж буйгаараа онцлог юм.