Тус уулзалтад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Сургалт хариуцсан хэлтсийн дарга Б.Ганхөлөг нарын төлөөлөл оролцлоо.
ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн зүгээс ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Манфрэд Грунд, Конрад Аденауер сангийн Европ, Олон улсын хамтын ажиллагааны газрын Ази номхон далайн орнуудыг хариуцсан хэлтсийн дарга Кристиан Эхле, Конрад Аденауер сангийн Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын Монгол хариуцсан референт Карстен Грабов, Конрад Аденауер сангийн Бээжин дэх суурин төлөөлөгч Иоханн Фурманн, Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк, Конрад Аденауер сангийн Монгол дахь анхны суурин төлөөлөгч Вернер Проль, Монгол дахь Конрад Аденаур сангийн хөтөлбөрийн менежер Б.Сүхбат нарын төлөөлөл оролцож ардчиллыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажилладаг Конрад Аденауер сангийн суурин төлөөлөгчийн газар үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйд Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж цаашдын ардчиллын төлөөх үйлсэд нь амжилт хүсье!