© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/02 / Үйл явдал

Ардчилсан намын дэргэд Эдийн засгийн бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой залуу эдийн засагчдын “КАПИТАЛ ФОРУМ” байгуулагдлаа.

Ардчилсан намын дэргэд эдийн засгийн бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой, залуу эдийн засагчдын “КАПИТАЛ ФОРУМ” байгуулагдлаа. 

Тус байгууллага нь форумын хэлбэрээр байгуулагдсан бөгөөд Ардчилсан намын үзэл баримтлалд нийцсэн чөлөөт эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, цаашлаад намын мөрийн хөтөлбөрт тусгах эдийн засгийн бодлогын зөвлөмж боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Энэхүү форумыг үүсгэн байгуулагчид нь эдийн засгийн болон төрийн удирдлагын боловсрол эзэмшсэн, санхүү хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэшсэн, гадаад болон дотоодод эдийн засаг, санхүүгийн томоохон байгууллагуудад удирдах ажил хийж байсан туршлагатай залуус юм.

Тус форумын үүсгэн байгуулагчид "КАПИТАЛ ФОРУМ"-ын зорилгыг тодорхойлохдоо, Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшилд суурилсан, чөлөөт зах зээл, өрсөлдөөнийг дэмжсэн бодлого боловсруулах, Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцох, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бүтээмжийг дэмжсэн технологи нутагшуулах бодлого боловсруулах гэж тодорхойлж байна.

Капитал форумын үүсгэн байгуулагчид:

М.Чимэддорж, Оксфордын их сургуулийн магистр, АН-ын Улс Төрийн Зөвлөлийн гишүүн, эдийн засгийн бодлогын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай.

А.Батпүрэв, Сиднейн Их сургуулийн магистр, БНХАУ-ын эдийн засаг, бизнесийн их сургуулийн доктрант, санхүү хөрөнгө оруулалтын салбарт 15 жилийн туршлагатай Ашид Ассет Менежмент компанийн үүсгэн байгуулагч.

П.Батхишиг, Манчестерийн их сургуулийн магистр, Шунхлай компанийн гүйцэтгэх захирал зэрэг бизнесийн салбарт 15 жил ажиллаж байсан туршлагатай.

Б.Баяртбилэг, Английн Империал Коллежийн магистр, Голомт банкны зээлийн газрын захирал зэрэг банк санхүүгийн салбарт 15 жил ажилласан туршлагатай.

М.Сугар, Оксфордын их сургуулийн магистр, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, санхүүгийн зөвлөхөөр 15 жил ажилласан туршлагатай, АН-ын гадаад харилцааны газрын дарга,

Г.Ганбат, Сассекксийн их сургуулийн магистр, UCL –ийн мэдээллийн доктрант, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 10 жил ажилласан туршлагатай

О.Энхтайван, АНУ-ын Гэгээн Петрийн их суруулийг төгссөн, Голдман Сакс зэрэг санхүү хөрөнгө оруулалтын салбарт 10 жилийн туршлагатай залуусын бүрэлдэхүүн юм.