Хангайн бүсийн "Эдийн засгийн форум" Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдлаа.
Тус форумд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засагч З.Нарантуяа, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Виктор Франк, Ардчилсан намын даргын зөвлөх Н.Амаржин, Ардчилсан намын гишүүн Б.Батзаяа, Б.Бэлгүтэй нар орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, хангайн бүсийн эдийн засгийн хөшүүргийг хэрхэн бий болгох талаар үр дүнтэй санал, шийдлүүдийг хэлэлцлээ.
Форумд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгчдийн 600 гаруй төлөөлөл оролцлоо.