© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/03 / Үйл явдал

Ардчилсан намаас хэрэгжүүлж буй баруун бүсийн " Эдийн засгийн форум" Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо амжилттай зохион байгуулагдлаа


 
 
Ардчилсан намаас хэрэгжүүлж буй баруун бүсийн "Эдийн засгийн форум" 2023.08.16-17-ны өдрүүдэд Монгол Улсын алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 
 
Баруун бүсийн "Эдийн засгийн форум"-д Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгчдийн 700 гаруй төлөөлөл нэгэн танхимд чууллаа.
Чуулганаар орон нутаг дахь бизнесийн орчныг тэлэх, бүсийн хөгжил, эдийн засгийн сэргэлтийн талаар санал солилцож, тулгамдаж буй асуудал, цаашдын боломж, шийдлийг хэлэлцэж буйгаараа онцлог юм.
 
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Лүүк Монголиа компанийн ерөнхий захирал Т.Баттулга, Хашаандаа сайхан амьдрая ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр нар Монгол Улсад тулгамдаж буй эдийн засгийн асуудал, бизнесийн орчин түүнд нөлөөлж буй төрийн үүрэг, оролцоо, чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчмуудын талаар илтгэл хэлэлцүүллээ.