© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/03 / Үйл явдал

Ардчилсан намаас хэрэгжүүлж буй төвийн бүсийн


Ардчилсан намаас зохион байгуулж буй Төвийн бүсийн "Эдийн засгийн форум" Дундговь аймагт зохион байгуулагдаж байна. 
 
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд, дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг сонсох зорилгоор "Эдийн засгийн форум”-ыг бүсчлэн зохион байгуулж байна.
 
Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, О.Алтангэрэл, Ж.Баярмаа, Э.Уртнасан, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл оролцож байна.
 
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр форумын үеэр бидний үйл хэрэг нэгдүгээрт, Монгол Улсын төлөө, хоёрдугаарт, Ардчилсан намын төлөө, гуравдугаарт, орон нутгийнхаа төлөө, дөрөвдүгээрт би өөрийнхөө төлөө гэдэг дээр төвлөрөх болно.Либерал бодлого гэдэг өргүй улсыг бүтээдэг юм. Төрийг чинь тамгагүй болгоно шүү гээд зүгээр нэг компанийн захирал хэлж байна. Монгол Улс ядуураад байгаа шалтгаан бол төрийн өмчийн үйлдвэрүүд, тэдгээрийн удирдлагатай холбоотой.
 
33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой стратегийг хэлж өгсөн. Бид үг хэлэх, сонгох, сонгогдох эрхийг өгнө гээд өгч чадсан, өмчтэй болгож өгнө гээд бүгдийг нь өгч чадсан. Энэ бол хамгийн том стратеги юм. Бид цаашид энэ стратеги руу явах болно хэмээн онцоллоо. 
 
 Чуулганд Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхөнгай, Төв аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгч зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцож байна.