Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 76.5%-ийн ирцтэйгээр хуралдлаа Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1.1. Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай,
1.2. Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
1.3. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай,
1.4. Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
1.5. Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,
1.6. Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай,
1.7. Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлаар дараах томилгоог хийлээ.
Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, Ардчилсан намын дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, Э.Одбаяр, П.Батчимэг, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарыг тус тус томилов. Мөн Улс төрийн зөвлөлийн 22 гишүүнийг алба ёсоор томиллоо.