© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/13 /

Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт Бүгд найрамдах Солонгос Улсад айлчиллаа


Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг БНСУ-ын эрх баригч “Ард Түмний Хүч" намын урилгаар Сөүл хотын Гангсео дүүргийн нөхөн сонгуулийн явцтай танилцаж, Ард Түмний Хүч намтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тал дээр санал солилцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблей дэхь Олон Улсын Харилцааны Форум дээр айлчлалын тэргүүн С.Баярцогт үг хэлж, Монгол, Солонгосын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. 

Түүнчлэн "Ард түмний хүч" намын Төв хорооны дарга, Үндэсний Ассамблейн гишүүн ноён Ким Хак-Ёнтай хоёр талын уулзалт хийж нам хоорондын харилцааг шинэ шатанд гаргах, Хэрэг Эрхлэх газрууд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Ард түмний хүч намын иргэддээ хүрч ажилладаг шилдэг туршлагуудаас суралцах өргөн их боломж байгаа тухай ярилцав.